Gmail дээр шинээр хийгдсэн Таны заавал мэдэх ёстой боломжууд


Имэйлтэй ажиллах цэгцлэх нь заримдаа нилээн төвөгтэй зүйл болж хувирдаг. Харин GMAIL нь энэ асуудлыг шийдэхээр эрс шинэчлэлтийг хэрэглэгчийн интерфэйсдээ оруулсанд хэрэглэгчид нилээн ам сайтай байна. Илүү үр бүтээлтэй, үр дүнтэй ажиллах боломжтой болсон нь ганцхан бизнес Gsuite гэлтгүй энгийн gmail хэрэглэгчдэд хүртэл нээлттэй ажээ.


Gmail-д хийгдсэн том өөрчлөлтүүдийн нэг нь gmail-ыг илүү найдвартай, хамгаалалттай болгох бөгөөд чухал мэдээллээ алдах эрсдлээс сэргийлэхэд зориулан боловсруулагдсан Нууцлалын горим (Confidential mode) юм.


Нууцлалын горим


Өнөөдрийг хүртэл имэйлийн тогтвортой байдал асуудал байсаар ирсэн. Хэн нэгэн рүү имэйл илгээхэд, хүлээн авагч өөрөө устгахгүй л бол тэдний INBOX хавтсанд үүрд үлддэг. Харин Нууцлалын Горимыг асаасанаар тухайн илгээж буй имэйлийн зөвхөн холбоосыг (линк) илгээдэг.


Нууцлалын горим нь чухал имэйлүүдэд тодорхой хугацаанд хандах эрхийг оноох хугацааны тохируулагатай.

Имэйл илгээгчийн хувьд имэйл дата зөвхөн өөрийнх нь inbox хавтсанд нууцлалын механизмаар шифрлэсэн байдалтай үлдэнэ, мэдээж хүссэн үедээ хандах эрхийг цуцлах боломжтой. Өөрөөр хэлбэл тодорхой хугацаа өнгөрсний дараа имэйлд хандах эрхийн линк холбоосыг хүчингүй болгож болно (дан ганц gmail ашигладаг хэрэглэгчид бус), мөн зөвхөн зорилтот хүлээн авагч тухайн линк холбоосыг нээх эрхтэй эсэхийг мэдэх “2 шатлалт баталгаажуулалтыг” асааж болно.


Мөн Нууцлалын Горим нь текстийг хуулбарлах, хуудсыг хадгалах зэргийг хаах замаар тохиолдолын болон хагас хортой кодуудын урсгалаас сэргийлж чаддаг.


Анти-фишинг


Нууцлалын горимд Фишинг имэйлээс (хуурамч, залилангийн имэйл) сэргийлэх хамгаалалт мөн багтсан.


Gmail-ийн фишинг анхааруулга одоо илүү ойлгомжтой болсон

Аюул заналыг урьдчилан танихад зориулан machine learning-ыг Gmail ашигласан байна. Мөн тэдгээрийг тодорхойлогч тэмдэглэгээ нь илүү ойлгомжтой болсон. Өмнө нь, фишинг имэйл байх боломжтой имэйлүүд доторх линк холбоос дээр дарахдаа анхааралтай байхыг жижиг тэмдэглэгээгээр сануулан харуулдаг байсан бол одоо анхааруулгыг маш томоор ойлгомжтой байдлаар харуулдаг болсон байна.


Сануулга, сонордуулга


Нэг сонирхолтой шинэчэлт нь таны inbox хавтсанд хамгийн дээр байрлах, магадгүй чухалд тооцогдох имэйлд та хариу өгөлгүй удсан тохиолдолд gmail танд сануулгыг өгөх болно.


Хэрвээ имэйл магадгүй чухал болохыг gmail таньвал хариу өгөлгүй удсан имэйлийг таньд харуулах болно

Gmail апп-ыг утсан дээрээ ашиглаж байх үед шинээр имэйл ирэх болгонд дуу гарж сонордуулга ирдэг нь маш төвөгтэй санагдах тохиолдол бий. Харин одоо энэ асуудлыг шийдэхдээ зөвхөн чухлаар тэмдэглэсэн имэйлүүд дээр л анхааруулга сонордуулга ирэх болно.


Дашрамд хэлэхэд Google зар сурталчилгааны оновчлолд ашиглах зорилгоор таны имэйлд хайлт хийдэггүй ба Google-ийн ажилчид хэзээ ч таны имэйлийг ушдаггүй болохыг Google энэ удаад онцолжээ. Магадгүй "facebook cambridge analytica"-ын хэрэгтэй холбоотойгоор онцолсон байх.


Gmail шинээр зарим нэг жижиг боломж нэмсэн нь:
- имэйлийг заавал нээж байж unsubscribe хийж мэйл жагсаалтаас хасуулдаг байсаныг хялбарчилж зарим нэг имэйлийг шууд ганцхан товшилтоор жагсаалтаас хасдаг.
- мөн имэйл дотор агуулагдах хавсаргасан файлыг download хийхдээ тухайн имэйлийг бас л нээлгүйгээр шууд inbox-оосоо имэйл дээр харагдах жижиг аттач дүрслэлийг даран татдаг болгожээ.


Бусад аппликэйшн рүү хялбархан хандана


Энэ удаагийн магадгүй онцлох шинэ боломж бол эвхдэг панел. Гүүглийн календарь, notes гэх мэт аппликэйшн рүү тусдаа цонхоор хандалгүй шууд gmail дотор баруун талд байрлах эвхдэг панелаасаа хандаж чаддаг болсон.



Gmail дотор ажиллаж байхдаа л бусад аппликэйшнд хандана гэдэг нь цаг хэмнэсэн хялбар зүйл болжээ.


За одоо та хуучин Gmail ээ шинэ болгох л үлдлээ. Үүний тулд доорх заавраар хийнэ үү. Gmail рүү нэвтрэн орж баруун дээд буланд байрлах арааны зураг дээр даран Try the new Gmail дээр дарна.