Бизнес эрхэлж буй хэн бүхэн уламжлалт болон гарааны бизнесээ амжилтанд хүрэхийн тулд хамгийн сүүлийн үеийн мэдээлэл технологийн буюу онлайн хэрэгсэл болох аппликэйшнүүдийг ашиглах хэрэгтэй.
 
90-ээд оны үеийн уламжлалт бизнесийн орчин одоогийн интернэтийн орчин дахь бүтээмжтэй харьцуулахад асар их ялгаа бий. Орчин цагт бидний зорилго бол илүү ухаалаг ажиллах болохоос биш махруу ажиллах явдал огт биш юм. Үр ашгаа дээшлүүлж өөрийн бизнест хамгийн чухал ажил үүргээ төвлөрүүлэхийн тулд хамгийн сайн арга хэрэгсэл юу болохыг бизнес эрхлэгч та мэдэж байх хэрэгтэй.
 
Бизнес эрхлэхэд чиглэсэн олон онлайн шийдлүүд, үйлчилгээ, технологи байдаг. Бизнесийг ямагт хурдан хугацаанд хийх хэрэгтэй байдаг бөгөөд шинэ зүйлийг нэвтрүүлэх нь өндөр өртөгтэй байж болно. Ингээд танд болон танай бизнест хэрэг болох дараах 5 төрлийн онлайн хэрэгсэл буюу аппликэйшнийг танилцуулж байна.

  1. SLACK www.slack.com
    Slack нь орчин үеийн 21-р зуунд байгууллагын доторх багийн харилцааг ахисан түвшинд гаргахад маш хэрэгтэй онлайн хэрэгсэл юм. Энэхүү хэрэгсэл нь танд нэг дор 200 мэдэгдлийг баг дотроо тараах болон зурвасууд үлдээх, түүнчлэн хоорондоо ажлаа ярилцах, ажлууд товлох, файл хоорондоо солилцох гэх мэт өдөр тутмын бүхий л харилцааг зөвхөн хуучны ЧАТ гэх ойлголтоос тэс өөр шинэ боломжуудыг танд олгоно.

  2. GSUITE www.gsuite.mn болон gsuite.google.com
    Google компани нь GSuite ажил хэргийн цогц апп-ыг бүтээсэн бөгөөд бизнесийн хувьд олон төрлийн функцээр нэг дор буюу имэйл дээрээ суурилж хийх боломжийг олгодог. Та өөрийн домэйн нэрийг худалдан авч, имэйл хэрэглэгч нараа удирдах зохион байгуулалтанд оруулах, вэбсайтынхаа анализыг хянах, зар сурталчилгааны компанит ажлыг эхлүүлэх, удирдах, мөн GSuite дахь аппликэйшнүүдтэй зохицон ажиллаг бага өртөгтэй онлайн хэрэгслүүдийг худалдан авч болно. Товчоор хэлбэл, таны брэнд болсон домэйн нэрдээр суурилан бүхий л онлайн хэрэгцээг хангаж чадах аппликэйшнүүдийг багтаасан нэг цогц үйлчилгээ юм.

  3. GOCO www.goco.io
    Хүний нөөцийн менежмент нь эмзэг, нарийн төвөгтэй, ихэвчлэн цаасан материалуудтай харьцсан байдаг. Олонх бизнес эрхлэгчид хүний нөөцийн ажлын урсгалыг өөрчлөх GoCo.io шиг орчин үеийн нэгдмэл платформд шилжин орж байна. Интернэтэд суурилсан хүний нөөцийн уг платформ нь ажилтнуудыг уг талбар дээр удирдах, баримтжуулах, менежмент, цаг хугацааны хяналт, гүйцэтгэлийн менежмент, үр ашгийн менежмент гэх мэт бүхий л боломжийг агуулсан цогц систем юм. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгч та өөрийн компанийн ажилчдын хяналтыг элдэв бичиг баримт цаас гэх мэт хуучирсан аргаар биш, шинэ түвшинд ажиллах боломжийг танд олгох юм.

  4. QUORA www.quora.com
    Quora бол олон нийттэй харилцах асуулт хариултын форум юм. Хэдийгээр энэ нь жишээ нь Yahoo-гийн асуулт хариултын платформтой адилхан боловч QUORA нь бүх хэрэглэгчид асуулт хариултыг шалган баталгаажуулсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, тухайн асуултанд хариулт өгч байгаа хүн өөрийн профайл дээр өөрийн мэргэжил чадвараа баталгаажуулсан байхыг шаарддаг. Энэ нь танд туршлагатай мэргэжилтнүүдээс болон тухайн салбартаа сайн хэн нэгнээс тулсамж авах, асуултандаа хариулт авах боломжийг олгож байдаг. Тиймээс та бүхэн өөрсдийн бизнест хэн нэгэн туршлагатай хүнээс асуулт зөвлөгөө авахыг хүсвэл QUORA танд туслах болно.

  5. ASANA www.asana.com
    Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хэрэгцээтэй аппликэйшний тухай ярьж байгаа бол танд төслийн менежментийн платформ байх ёстой. Энэ бол ASANA аппликэйшн юм. Asana бол таны баг, төслийг хоёуланг нь сайн зохион байгуулахад тусалдаг. Таны бүх төлөвлөгөө, санаа, үүрэг хуваарилах, түүнийгээ ярилцах тэдгээрийг хүн бүр харах, хувь нэмрээ оруулах боломжийг олгодог юм. Энэ нь мөн олон төслийг нэг дор удирдах боломж олгох ба тухайн төслийн багийн гишүүд төслийн зорилт бүрт тус тусад нь оноо өгөх боломжтой. Товчоор хэлбэл, эхнээс нь дуустал тухайн төслийн явц, үр дүнг хянах боломжийг олгож байдаг. Asana нь 15 хүртэлх гишүүнтэй төслийн багийг удирдах боломжтой ба үүнээс илүү гишүүдтэй байх бол төлбөр төлөх шаардлагатай юм.