Өнөө үед бидэнд ажлаа түргэн шуурхай явуулахын тулд энгийн, хялбар ажилладаг, хадгалдаг, хуваалцдаг оффисийн хэрэглээний програм хангамжууд хэрэг болдог. Харин үүнд Microsoft Office-ын нүсэр функц, ажиллагаатай програмуудыг санал болгохоос илүүтэйгээр Gsuite-ээ ашиглахыг энэ удаагийн нийтлэлээр санал болгож байна.

GSUITE ийг ашиглах хэрэгцээ:

Жишээ нь: Танай компани өөр өөр газарт байрлах 3 оффистой байлаа гэж бодоход нэг оффисд байгаа мэт ажилчид хоорондоо мэдээллээ солилцож алсын зайнаас ажиллах шаардлага гарна. Харин үүнд Gsuite туслах болно. 
Докумэнт файл дээр хийгдэж байгаа өөрчлөлт автоматаар Google-ийн үүлэн технологид хадгалагдаж, нөөцлөгддөг тул байгууллагын дата өгөгдөл, баримт бичгийг алдах эрсдэлд санаа зовохгүй байж болно. Харин танай баг хамт олонд Gsuite-г ашиглах интернэтэд холбогдсон компьютер мөн вэб хөтөч байхад л хангалттай.


Давуу тал:




Нийцтэй байдал
Багаараа нэг докумэнт файл дээр хамтран ажиллах, бусаддаа хуваалцдаг нь ажилчид докумэнт файл дээр ажилахад илүү үр бүтээлтэй болгож өгсөн. Microsoft Word файл дээр нааш цааш дамжуулж, засварлан түүхүүдийг нүдэн баримжаагаар шалгахын оронд хэд хэдэн хүмүүс, нэг докумэнт файлыг онлайн орчинд нээж нэгэн зэрэг засварлаж, хэн хэн аль хэсгийг засварлаж байгааг газар дээр нь харах нь ажил хэрэгт нэн тохиромжтой байдаг. Магадгүй та яг одоо: “Нэгэнт Microsoft Word дээр хийчихсэн файлыг Google Docs дээр хэрхэн засварлаж болох вэ?” гэж бодож байгаа байх, мэдээж энэ боломжтой. Та ямар нэгэн нэмэлт програм хангамж компьютер дээрээ суулгаж ажиллуулах шаардлагагүйгээр Google Drive-даа upload хийж оруулаад, тухайн файл дээрээ хулганыхаа баруун товчлуурыг дарж Google Docs (хэрвээ excel файл засварлах бол Google Sheet, Power Point бол Google Slides- аар ) нээж засвар хийнэ. Мөн Google ийн Docs, Sheets, Slides дээр хийсэн файлуудаа Excel, Word, PowerPoint-ын өргөтгөлөөр татаж авах боломжтой шүү.

File >> Download as

Аюулгүй байдал


G Suite дээрх апликэйшнуудыг аль болох Google Chrome вэбхөтөч мөн Android үйлдлийн системтэй ухаалаг төхөөрөмжүүд дээр ашиглахыг Google ээс зөвлөдөг. Хэрвээ танай компани ажилчиддаа компаний зүгээс android утсаар хангадаг бол тухайн утсыг алсан зайнаас удирдаж датаг устгах, блоклоклох гэх мэт тусгай удирдлагын боломжийг Gsuite танд гаргаж өгдөг. Мэдээж энэ нь утсаа алдсан, эсвэл хулгайлагдсан утсан дээрх хэрэглэгчийн болон компанийн өгөгдөл, дата-г гуравдагч хэн нэгэн ашиглахаас зайлсхийж байгаа алхам билээ.
SYNC хийгдсэн байгаа төхөөрөмжүүдийн жагсаалт