Ажлаа төлөвлөх хялбар бас ухаалаг арга
 
Ажил хэрэгч хүн бүр ажлаа төлөвлөх янз бүрийн аргатай байдаг. Харин орчин цагт ажил хэрэг, төслийн менежмент хийхдээ мэдээллийн технологийн давуу талыг ашиглан хялбар аппликэйшнийг сонон хэрэглэж урхаалгаар төлөвлөлтөө хийх, бусадтай хуваалцаж сурах зайлшгүй шаардлага зүй ёсоор урган гарч байна. Ажил хэрэгч эрхэм танд энэ удаа ажил төлөвлөлтийн Трелло аппликэйшнийг товч танилцуулж байна.

Трелло гэж юу вэ? Яагаад Трелло гэж?
Трелло бол таны  төслүүд болон өдөр тутмын ажлуудаа тэмдэглэх ажлын самбар юм.  Үүнийг зөв зохион байгуулснаар, ажлуудаа эмх цэгцтэй ойлгомжтойгоор нэг дороос харах боломжтой бөгөөд трелло нь таныг юу юу хийж байгаа болон яг одоо юун дээр ажиллаж байгаа зэргийг харуулах маягаар буюу трелло тантай ярих мэт ажиллана.
Өмнө нь бид ханын самбар дээр тэмдэглэлүүдээ нааж ажлуудаа жагсаадаг байсан ба тэмдэглэл нэмэгдсээр танд болон танай багийн хүмүүст олон тэмдэглэлийн цаасан дунд толгой эргэм болж төвөгтэй, ойлгомжгүй байдал үүсдэг. Энэ бүхнийг орчин цагт комьютерийн дэлгэцэн дээрээ эмх цэгцтэй, ухаалаг байдлаар шийдэж, тэрч байтугай наалттай тэр олон тэмдэглэлийн цаас бүртээ өөрсдийн видео, зураг, дүрс текст, гэх мэт зүйлийг агуулж чадна гээд та төсөөлдөө. Таны энэ төсөөллийг бодит болгох боломж бол танд болон танай багт нэн хэрэгцээтэй аппликэйшн  “Трелло” юм.
Эдгээр тэмдэглэлүүд дээрээ та хүсвэл төрөл бүрийн файл хавсаргаж болох ба файл хуулдаг аппликэйшнээс (BitBucket эсвэл Salesforce гэх мэт) хавсралтыг хялбарханаар оруулж болно. Мөн таны ажил төлөвлөлтийн самбар гэрт тань, халаасанд тань үргэлж тантай хамт байж, таны ажлыг орон зайн хамааралгүй болгож, интернэттэй бүхий л үед тань хамгийн ихээр туслах, ажлаа хянах, зөв төлөвлөх найдвартай туслагч тань байх болно.  Дэлхий дахинд өдөр тутмын ажлаа хялбаршуулах хүсэлтэйгээр Треллог идэвхтэй ашиглаж байгаа 25 сая хэрэглэгч байна.
Хэрэв та GSuite үйлчилгээний хэрэглэгч бол Треллог та үнэ төлбөргүй хэрэглэх бүрэн боломжтой юм. Мөн маш хялбар, давуу талууд бүхий бизнест тань хэрэг болох аппликэйшнүүдийг бид дараа дараагийн нийтлэлээрээ танилцуулах болно.
 
www.trello.com