Арваад жилийн өмнө вэб сайт бүтээх, Гүүглээс мэдээлэл хайж олоход үнэхээр хялбар байсан. Домэйн нэрээ сонгочихсон бол үндсэн HTML код мэддэг байхад вэб хийчихэж болдог байлаа. Вэбээ хайлтын системд оруулахдаа оновчтой хэдэн түлхүүр үг, TAG, METATAG оруулж, 250 үгэнд багтаан вэбийн танилцуулгаа бичсэн байхад хангалттай байдаг байв. Гэтэл вэбсайтын тоо хурдацтай нэмэгдэж буй өнөө үед эдгээр аргуудыг хэрэглэх нь хангалтгүй болж, хайлтын системд гарч ирдэггүй болсон.

Судалгаагаар, хайлт хийж буй хэрэглэгчдийн 90 гаруй хувь нь хайлтанд илэрсэн мэдээллийн эхний 2 хуудас буюу 20 илэрцийг л хардаг байна. Иймээс та вэбсайтынхаа хандалтын тоог нэмье гэвэл вэбсайтаа хайлтын системээр хайхад эхний 2 хуудсанд багтаан гаргах шаардлагатай болж байна. Үүний тулд вэбсайтыг хайлтын системд оновчтой болгох (SEO - Search Engine Optamization), улмаар хандалтын тоогоо нэмэх төрөл бүрийн арга, хэрэгсэл ашиглах хэрэгцээ урган гарч ирнэ. Тэгвэл хайлтын системд вэбсайтаа дээгүүр гаргахад анхаарах зүйлсийг энд жагсаая.

  1. Маркетингийн суурь ойлголтуудыг судла. Хичнээн олон түлхүүр үг бичээд, шинэ технологи хэрэгсэл ашиглаад хайлтыг оновчтой болгох (SEO) аргын суурь ухагдахуун нь МАРКЕТИНГ гэдгийг ойлгоогүй цагт ямар ч үр дүнд хүрэхгүй. SEO нь интернэт маркетингийн нэг төрөл бөгөөд хайлтын системийг хэрхэн ашиглаж байна, хэр олон хүн хайлт хийж байна зэргийг хянаж байдаг.
  2. Вэбсайтын бүтцээ зөв сонго.Вэбсайтыг хайлтаар дээгүүр гаргах нь дан ганц хайлтын тухай ойлголт биш гэдгийг санаарай. Уламжлалт маркетингийн аргууд, түншлэл, зочдын блог, сошиал хуудсууд, урмын үг зэрэг хавсарч ашиглах боломжтой аргууд олон бий. Контентуудын агуулга, гарчиг, зураг зэрэг мэдээллийг байнга цогцоор нь хийж, гарах давтамжийг тогтмол хугацаанд байлгаарай. Үүний гол зорилго нь вэбийг идэвхитэй байлгаж, хандалтыг сайжруулах явдал юм. Хэрэглэгчид амьд харилцаатай вэбсайтад зочилох дуртай байдаг. Гэхдээ амьд байлгана гээд хэрэгтэй хэрэггүй холбоос, иш татсан үг, залхмаар контентуудаар вэбээ дүүргэ гэсэн үг огтоос биш. Хэрэглэгчдээ ангила. Хэрэглэгч тус бүр юу хүсч байна тэдэнд тэр л зүйлийг нь өгөх хэрэгтэй. Амьдралд илүү ойр зорилго дэвшүүлбэл биелүүлэхэд хялбар байна.
  3. Вэбсайтаа хэрэглэгчдэд ашиглахад хялбараар бүтээ.Хэрэглэгчийн тоог нэмэгдүүлж, хандалтыг ихэсгэдэг нэг гол шалгуур нь “хэрэглэгчид ээлтэй” байдал юм. Мобайл хэрэглээ дээд цэгтээ хүрч байгаа өнөө үед вэбсайтыг гар утас, таблет зэрэг төхөөрөмжүүдэд давхар ажилладаг байхаар зориулан бүтээх хэрэгтэй. Гүүгл хайлтын үр дүнд энэ үзүүлэлт чухал нөлөөтэй. Мобайл төхөөрөмжүүдэд зориулсан хувилбартай байвал гүүгэл хайлтад гарч ирэх боломж дээшилдэг нь нууц биш. Зарим вэбсайтууд мобайл төхөөрөмжөөр нэвтэрч байгаа хэрэглэгчдэд зориулсан тусгай үйлчилгээ үзүүлдэг байна.
  4. Түлхүүр үг.Хайлтын цонх хайлт хийх бүрдээ дараах зүйлсийг шалгадаг.

Хайлтын онцлол хийж байгаа хүмүүс хайлтын үр дүнд хамгийн оновчтой сонголтуудыг гаргахдаа "хэрэглэгчийн нүдээр" харах хэрэгтэй. Жишээ нь хэрэглэгч “цайны үнэ” гэсэн хайлт хийхэд тухай хүн зах зээл дээрх цайны ханш, борлуулагчид, цай нийлүүлэгч эсвэл цайны газар, кофе шопын үнийг харьцуулах хүсэлтэй байхыг үгүйсгэхгүй. Тиймээс танай байгууллага цай борлуулдаггүй, гэхдээ цай зардаг кофе шоп байлаа ч өрсөлдөгчөөсөө түрүүлж хэрэглэгчид хүрэхийн тулд “цайны үнэ” гэсэн хайлтад  ч гарч байх шаардлагатай. Түүнчэн хайлтын программууд программууд хайлтын үр дүнг тооцож гаргахдаа хэрэглэгчийн сэтгэл хөдлөл, байршил, тухайн цаг үед болж байгаа онцлох үйл явдал зэрэг дээр тулгуурлаж гаргаж байна. Түлхүүр үгэнд тулгуурласан хайлт нь хайлтын системийн тулгуур бөгөөд хандалтыг дээшлүүлэх гол үзүүлэлтийн нэг юм. Хэрэглэгчийг вэбсайт руугаа татахын тулд аль ч хайлтад хөрвөх боломжтой түлхүүр үг сонгож байгаарай.

  1. Контент.Вэбсайтын контент урт эсвэл богино байх ёстой гэсэн үзүүлэлт байхгүй. Гол нь уншиж байгаа хүнд мэдээлэл өгч чадаж байх ёстой. Вэбсайтад орж байгаа мэдээллүүд хангалттай мэдээлэл агуулж байхад л болно. Урт байлаа гээд сайн гэсэн үг биш. Вэбийн контентоо чанартай байлгахад дараах зүйлсийг анхаар.
  1. #ТАГ.Стандарт ТАГууд болох мета тайлбар, гарчиг, толгой ТАГ зэрэг нь хайлтын онцлолд чухал байр суурьтай хэвээр. Нэмээд шинээр дэлгэрч байгаа image alt ТАГ, H1 ТАГ болон H2 ТАГууд,  Фэйсбүүк ТАГ болох OG, Твиттер картууд зэргийг ашиглаж болно.

Ямар ч эргэлзээгүй Гүүгл хамгийн шилдэг хайлтын систем. Бараг бүх л вэбсайт, блог, бичлэг, мэдээллээ Гүүглийн системд чиглүүлээд Bing зэрэг хайлтын системийг мартаж орхидог.  Ихэнх хүмүүс мартчихдаг болохоор амархан гэдгийг нь ч мэдэрдэггүй. Та ижил төрлийн 5000 мэдээллээс өөрийнхийгөө дээгүүр гарч ирнэ гэж Гүүглд итгэхийн хажуугаар бусад хайлтын системүүдэд ч гэсэн хандаарай.