Лайв стрийм /live stream/ видео, фэйсбүүк зэрэг сошиал платформууд бизнес эрхлэгчдэд хэрэглэгчидтэйгээ шууд харилцах онцгой боломжийг олгодог. Та бизнес эрхлэгч aль эсвэл хувийн брэнд бий болгох гэж байгаа эсэхээс үл хамааран лайв стримийг ашиглах боломжтой. Энэ нь харилцагчидтайгаа илүү ойр, илүү бодитой байх арга зам юм. Магадгүй та камерын өмнө бичлэг хийлгэж байгаагүй бол бага зэрэг сандарч болох юм. Гэсэн хэдий ч маркетингийн үйл ажиллагаанд эрчимтэй ашиглах болсон энэхүү платформ дээр яагаад бизнесээ төдийгүй өөрийн  брэндээ сурталчилах хэрэгтэй тухай бяцхан мэдээллийг уншигч танд зориулан бэлтгэлээ. Түүнчлэн танд хэрэгтэй, хамгийн үр дүнтэй арга, тактикуудаас онцлож байна.

  1.   Эхлээд төлөвлө, бас идэвхижүүл

Таны видео контентийн хамгийн гол түлхүүр нь төлөвлөлт болон идэвхижүүлэлт. Та лайв стийм хийх санаа төрсөн тэр цагаас эхлээд л зураглалаа гаргах хэрэгтэй. Лайв видео нь бусад контенттой адил буюу "Хамгийн сайн үр дүнд хүрхийн тулд хамгийн зөв хүмүүстээ хүрэх ёстой" гэсэн зарчмаар ажиллаарай.

  1. Ач холбогдлоор нь эрэмбэл

Фэйсбүүк, Periscope, Blab зэрэг лайв стрийм хийдэг олон платформ байдаг. Алийг нь ч сонгосон ялгаагүй үр дүнд хүрч чадна. ISOCIALFANZ-ын захирал Брайн Франзо “Таны видео дахин давтагдашгүй мэдрэмжийг өгөөд зогсохгүй хүмүүст өөрийн бизнестээ чин сэтгэлээсээ ханддаг гэдгийг харуулах хэрэгтэй” гэжээ. Ямар ч платформ ашиглаж бай хамаагүй өөрийн брэндийг бүрэн төлөөлж чадах хүн нь та гэдгээ батлан харуулаарай.

  1.   Үзэгчдээ  шоуныхаа нэг хэсэг болго

"Олон нийтийн лайв видеостриймийн онцлог нь үзэгчдийг үйл явдалдаа шууд татан оролцуулж, хоёр талт харилцаа үүсгэж чаддагт оршидог" хэмээн BRaVe Ventures-ын үүсгэн байгуулагч Жэсси Рэднис хамгийн анхны лайв үйл ажиллагааныхаа нээлтээр хэлсэн байна. Тэрээр "Лайв стрийм нь таны зорилгоос хамааран ямар ч хэлбэртай гарч болно. Гэхдээ үзэгчдийн асуулт, хариулт, санал асуулга, сэтгэгдэл зэргийг шууд ашиглаж байх нь үзэгч, оролцогч хоёрыг холбосон харилцаа бий болгоход нөлөөлдөг" гэжээ.

  1. Бодит байлга

Фэйсбүүк лайв зэрэг лайв стрийм ашиглан  бичлэг хийж байгаа хүн бүр хувийн зан чанараа тодорхойлох хоолойны өнгөөр ярьж, өөртөө итгэлтэйгээр өөрийгөө авч явах хэрэгтэй. Firebrand Group-ын Гүйцэтгэх захирал Жеремин Голман Пүрэв гараг бүрийн өглөөний 10 цагт хамтрагч Амелиа Траны хамтаар фэйсбүүк лайв хийдэг. "Бид хөгжилтэй, нухацтай гээд төрөл бүрийн л нөхцөл байдалтай харагддаг байх. Гэхдээ энэ бүхэн ямар нэгэн дэглэлттэй зохиол бус үнэн бодит байгаа нь хамгийн чухал" хэмээн өөрийн туршлагаасаа хуваалцжээ.

       5. Зөв хэрэгсэл сонгож, зав ашигла

live stream буюу лайв урсгалыг ашиглан дамжуулалт хийхэд нүсэр том студи, техник төхөөрөмж ердөө ч хэрэггүй. Ухаалаг утас тань камертай, та өөрөө бэлэн байхад л хангалттай. Мэдээж телевизийн шоу нэвтрүүлэг шиг бичлэг болохгүй ч хүссэн үр дүндээ хүрэхэд хангалттай. Хэрэв шаардлагатай гэж үзвэл бичлэг хийх хэн нэгэн байхад зүгээр. Нэмж хэлэхэд камерийн дэлгэцэнд багтах гэж хичээх хэрэггүй шүү.

       6. Туршихаас бүү ай Бусад дижитал платформуудаас ялгаатай нь лайв урсгал нь харьцангуй шинэ зүйл. Тиймээс одоогоор зөв буруу, шилдэг туршлага, арга барил гэж хараахан гараагүй. Та өөрөө янз бүрээр видеогоо бэлтгэж, туршиж үзэж байж өөрт хэрэгтэй, өөрийг тань бүрэн илэрхийлэх тийм л лайв урсгалыг бүтээж сурна. Delmondo-ын гүйцэтгэх захирал Ник Сисеро "Янз бүрийн хэлбээр видеогоо хүргэж туршаад үз. Танд болон таны үзэгчдэд аль нь таалагдаж байгаа нь аяндаа мэдэгдэнэ" гэжээ.

Эх сурвалж: www.inc.com