Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 96 жилийн ой, “Мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2017 оны 09 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд “Төсөөллөө бүтээцгээе” уриан дор ICT-Expo-2017 үзэсгэлэн 11 дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

ICTEXPO-2017 үзэсгэлэнгийн үеэр Датаком ХХК-ийн Бизнес 2.0 Академиас дижитал соёлыг дэмжих, технологийн шинэ боломжийг нэвтрүүлэх, амьдралдаа үр бүтээлтэй хэрэглэх, санал санаачлагын хүрээнд Learn.one.mn онлайн сургалтыг олон нийтэд танилцуулсан билээ. Онлайнаар сурцгаая! уриатай энэхүү Цахим сургалт маань ICT AWARDS 2017-гийн ШИЛДЭГ САНААЧИЛГААР шалгарч, ТЭРГҮҮН байрын шагналыг хүртлээ.

21551717_874162846079837_7158061179803926278_o

Танхимд бус цахимаар суралцсанаар, байгууллагын ажилтнууд болон хувь хүн завтай цагтаа, хаанаас ч суралцах боломжтой болж, өөрийгөө бие даан хөгжүүлэх, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, дижитал соёлд суралцах чухал ач холбогдолтой юм.

21743058_10155641809414787_3332057347777594104_n

Манай асрыг зорин ирсэн зочид, үзэсгэлэнд оролцогчид болон биднийг сонгон үйлчлүүлдэг нийт хэрэглэгчиддээ баярлалаа.

Онлайнаар суралцахыг хүссэн хэн бүхэн learn.one.mn сайтад хандаарай.

Харилцах хаяг: Утас:  (+11) 321312, 99035106
Имэйл хаяг: biz20academy@datacom.mnmarketing@datacom.mn
Вэб: Learn.one.mn