Ажлын байранд шинэ ажилтныг зөв сонгох нь байгууллагын бүтээмжийг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй. Тиймээс хүний нөөцийн сонгон шалгаруулалт бол хариуцлагатай, нарийн нямбай үйл ажиллагаа юм. Бодитой зөв сонголт хийхийн тулд ажил горилогчдын боловсрол, мэдлэг, мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага, хувь хүний төлөвшилт зэргийг онцгой анхаардаг. Байгууллагын хүний нөөцийн ажилтнууд сонгон шалгаруулалтад маш хариуцлагатай хандах хэрэгтэйгээс гадна, зарлагдсан ажлын байрны ажлын амжилттай, амжилтгүй гүйцэтгэлийг хэрхэн дүгнэхийг тодорхой гаргасан байх учиртай. Түүнчлэн сонголтод оролцогчийн цаашдын ажлын амжилтыг хэрхэн дүгнэх тухай бодит мэдээлэл гаргасан байх шаардлагатай.

Ажлын байрны заруудад тавигдаж буй шаардлага хэт ерөнхий, тухайн ажлын байраа бүрэн илэрхийлж чадахгүй байгаа явдал ажиглагддаг. Жижиг гэлтгүй албан байгууллага бүр өөрсдийн үйл ажиллагаанд зохицсон хүний нөөцийн журамтай байх ёстой.

Тэгвэл хүний нөөцийн баримт бичиг боловсруулах, ажилтан сонгон шалгаруулах зэрэг үйл явцыг хэрхэн хялбаршуулах вэ?

  1. Google Docs-ын хуваалцах, хамтран ажиллах тохиргоог ашиглан анкет, сорил тест зэрэг баримт бичгүүдээ түргэн шуурхай боловсруулаарай. Хүний нөөцийн албаны ажилтнууд дундаа файл үүсгэн санал бодлоо солилцон засвар өөрчлөлтүүдээ оруулж нэг файл дээр ажиллаарай. Ингэснээр хүн бүрээс ирүүлсэн өөр өөр файл дээр ажиллан цаг алдах шаардлагагүй болно. Ажлын анкетийг Google Forms ашиглан хамгийн хялбараар үүсгэж болохоос гадна ажил горилогч нарт зориулсан сорил тестийг боловсруулж болдог. Google Forms нь үр дүнг автоматаар боловсруулж гаргадаг тул дүгнэх процесийг таны өмнөөс хийж өгдөг. Түүнчлэн Google Календарийн цуврал уулзалт товлох тохиргоог ашиглан ярилцлагын цаг бусад мэдээллээ оруулаарай. Бүх сануулга имэйлээр давхар очно.
  2. Сонгон шалгаруулалтад орж байгаа хүмүүстэйгээ холбоотой байж шинэ мэдээллээр тогтмол хангаарай. Ажлын байрны сонгон шалгаруулалт нь хугацаа их ордог, олон шат дараалалтай, өрсөлдөөн ихтэй ажил. Ажил горилогч анкет бөглөхөөс эхлээд сонгон шалгаруулах, ярилцлагын цаг товлох зэрэг олон шат дамждаг. Тиймээс шалгаруулалтад оролцогчидтой байнга холбоотой байж шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь өгч байхад Google Sheets-ийг ашиглаарай. Google Sheets нь шалгаруулах явцыг үр дүнгээр нь харуулсан холбоо бүхий интерактив хүснэгт боловсруулахад маш тохиромжтой. Тиймээс аль шатны шалгаруулалтаас хэн ямар шалтгаанаар хасагдсан, мөн хэн хэн дараагийн шатанд үлдсэн зэрэг ил харагдана. Түүнчлэн ярилцлагын тэмдэглэлийг Docs дээр хөтөлж албаны бусад хүмүүст үр дүнг нээлттэй харуулаарай. Docs-ын файл дээр чат үүсгэж болдог тул шаардлагатай нэмэлт асуултуудаа шууд ярилцаж болно.

g-suite-art

  1. Ажилтан сонгон шалгаруулах явц нь байгууллагын удирдлага, хувьцаа эзэмшигчдэд ч хамаатай асуудал. Шалгаруулалт ямар шатандаа явж байгаа, үр дүн нь ямар байгааг Google Sheets дээр хөтлөн явуулах нь удирдлагуудад шударгаар харагдахаас гадна нэг ёсны шалгаруулалтын тайлан болно.
  2. Сонгон шалгаруулалтын зайлшгүй нэг хэсэг бол ярилцлага. Ярилцлага нь аль аль талдаа цаг их шаарддаг тул энэ үйл явцыг Google Hangouts ашиглан хялбаршуулж болно. Онлайнаар ярилцлагад орох нь шалгуулагчид өөрт таатай орчинд биеэ барилгүй байж өөрийгөө бүрэн илэрхийлэх боломж олгох сайн талтай.
  3. Сонгон шалгаруулалтын үеэр оролцогчдын чадварыг шалгах бяцхан шалгуур нэмж болох юм. Жишээ нь танай байгууллага маркетингийн менежер ажилд авах гэж байгаа бол тэдэнд өгөгдсөн бүтээгдэхүүн, үйлчилгээнд зориулсан дагасан маркетингийн санаа боловсруулах даалгавар өгч болно. Google Drive-т шаардлагатай бүх мэдээллийг агуулсан хавтас үүсгэн хүн тус бүрд зөвхөн өөрт хамаарах хавтсанд хандах эрхтэйгээр тавиарай. Энэ нь тухайн хүний бодит чадварыг тодорхой хэмжээнд харуулах сорил болж чадна. Google-ийн бүтээгдэхүүнүүд хоорондоо синхрон байдлаар ажилладаг тул бүх мэдээлэл имэйлээр очиж, хугацаа, сануулгууд автоматаар календарьд тэмдэглэгддэг.  
  4. Сонгогдсон хүмүүст ажлын саналаа танилцуулахдаа Google Hangouts-ыг ашиглаарай. Hangouts нь HD стандарттай дуу дүрсний өндөр чанартайгаас гадна файл хуваалцаж, слайд үзүүлж болдог. Энэ нь таны цагийг хэмнэхээс гадна шинэ ажилтантай илүү дэлгэрэнгүй ярилцаж, ажлын саналаа танилцуулах боломжийг олгоно. Жишээ нь сонгон шалгаруулалтад оролцсон, ярилцлага авсан хүмүүс видео уулзалтад оролцож шинэ ажилтандаа шаардлагатай зүйлсээ танилцуулж туршилтын хугацаанд хариуцах ажил зэргийг танилцуулж болох юм.
  5. Шинэ ажилтны хувьд туршилтын хугацаа нь өөрийгөө тухайн албан тушаалд тохирох хүн гэдгээ батлан харуулах чухал үе байдаг. Тиймээс хүний нөөцийн албаны зүгээс шинэ ажилтанд зориулан Google Drive-д хавтас үүсгэн шаардлагатай файлууд, ажил үүргийн хуваарь зэргийг оруулж өгөөрэй. Мөн тухайн ажилтны хамрагдвал зохих сургалтын хуваарь, тайлангийн хугацаа, маягтуудыг календарьд оруулж өгснөөр хариуцсан ажилтнуудын ажлыг ч давхар хөнгөвчлөх болно.