Сайн старт-ап компани байгуулахад нэгдүгээрт сайн ажилтнуудаар багаа бүрдүүлэх, хоёрдугаарт хэрэглэгчдийн хүсэн хүлээж байгаа зүйлийг хийх, гуравдугаарт аль болох бага мөнгө зарцуулах гэж бизнес эрхлэгч, интерпрэнерүүдэд зориулсан Inc сэтгүүлд нийтэлжээ. Тэгвэл зардлаа хэрхэн хэмнэх вэ? Энд мэдээлэл технологи, харилцаа холбооны зардлыг онцолъё. Аль ч байгууллагын хувьд:
  1. Өөрийн домэйн нэрд суурилсан албаны имэйл
  2. Вэбсайт
  3. Албан баримт, материал, файлаа хадгалах, хуваалцах орчин
нэн түрүүнд хэрэгтэй болдог. Имэйл сервер, вэб хийлгэх, вэб байршуулахад гарах зардлыг тооцвол чамгүй төлбөр гарна. Угаас өртөг өндөртэй мэдээллийн технологийн зардлаа GSuite Work багц ашиглан хэмнэх боломж бий. Харилцаа холбооны бага зардлаар үр дүнтэй харилцах Gmail, Hangouts GSuite Work багц нь домэйн нэртэйгээ холбож албаны имэйл үүсгэн ашиглах боломжийг олгодог. Gmail нь INBOX-д ирэх олон төрлийн имэйлүүдийг чухал, сошиал, суртчилгаа, шинэчлэлт, форум гэх зэрэг төрлөөр автоматаар ангилдаг нь чухал имэйлүүдтэйгээ тулж ажиллахад хялбар болгосон юм. Түүнчлэн энгийн имэйл серверүүд 25 МБ-аас том файл хавсарган илгээх боломжгүй байдаг бол Gmail-д энэ асуудлыг шийдэж чадсан байна. Та Гүүгл Драйв ашиглан ямар ч том файлыг хавсарган илгээж болох нь. Доорх зурагт Gmail-ийн INBOX харагдаж байна. Ирсэн имэйлүүд цэгцтэй харагдахаас гадна имэйлийн интерфэйсийг ашиглан байгууллагын брэндинг хийх ч боломжтой. screen-shot-2017-04-10-at-15-49-29 Баг, хамт олны дотоод видео хурал, чатыг хялбархан шийдсэн, GMAIL дотор сууж ирдэг Hangouts апплекэйшн нь суурин эсвэл байнга гадуур ажлаа амжуулдаг старт-апуудад нэн хэрэгцээтэй. Танай байгууллага тусдаа 2 офист байрладаг  байлаа ч хурал, уулзалт зэрэгт цаг алдаж нэг газар цугларахаасаа илүү Hangouts-аа ашиглан видео хурлыг онлайнаар дурын цагтаа хийж болно. Гүүгл хуанлидаа хурлын цаг, оролцох хүмүүсийн имэйлийг оруулаад л болчихно. Хуралтай үед гадуур ажилтай байж таарвал хурлаа таслалгүй, байгаа газраасаа оролцох боломжтой байдаг.

screen-shot-2017-04-10-at-17-26-37

Вэб програмчлалын мэдлэг шаардахгүйгээр богино хугацаанд вэб бүтээн байршуулах Google Sites Google хаягаа ашиглан Google Sites-д маш хялбараар, хурдан хугацаанд вэб бүтээх боломжтой. Ихэнх байгууллагуудыг ажиглахад вэбсайттай болох ёстой гэсэн бодолтой байдаг. Гэтэл вэбсайт бүтээх, шинэчлэх ажил өөрөө өртөг өндөртэй. Шинэ байгуулагдсан компаниуд вэбсайт ажиллуулах талаар мэдээлэл багатай байдаг. Энэ тохиолдолд Google Sites-д байгууллагынхаа вэбсайтыг  хялбархан хийчхэж болно. Та зураг, баннер, бичвэр оруулж Embed өгөгдөл байрлуулахаас гадна Гүүглийн бусад апплекэйшнууд ашиглан бүтээсэн файлуудаа шууд харагдцаар нь вэбсайт дээрээ дуудаж болно. Түүнчлэн Google Drive-тайгаа ч холбох боломжтой. 30 минутын дотор хийсэн жишээ вэбсайтыг энэ холбоосоор орж сонирхоорой. Гүүглийн бас нэг давуу тал нь вэбсайтыг өөр дээрээ байршуулдаг. Ингээд та вэбмастер болон вэб байршуулах үйлчилгээний зардлаа хэмнэлээ. screen-shot-2017-04-10-at-16-52-32 Баримт бичиг, файлаа онлайн хадгалах, хуваалцах - Google Drive Ажлын цар хүрээ өргөжих тусам баримт бичиг, файлуудын тоо, хэмжээ ихэсдэг. Ажлын баримт, файлуудаа анхнаас нь онлайн орчинд эмх цэгцтэй хадгалж, ажилтнуудтайгаа дундаа ашиглах, гэр ажил хаанаас ч хандах боломжийг бүрдүүлдэг онлайн архив болох Google Drive-ыг ашиглаарай. Таны баримтууд өдөр шөнийн аль ч үед 24 цагаар гарын дор байж үнэт цагийг тань хэмнэх нь. screen-shot-2017-04-10-at-16-47-34 Мөн комьютертээ нэмэлт програм суулгалгүйгээр онлайн орчинд баримт файлуудаа бэлтгэж, баг хамт олноороо нэг баримт бичигт нэгэн зэрэг засвар өөрчлөлт хийж, файлын давхардалт үүсгэлгүйгээр ажиллаад зогсохгүй хэн, хэзээ, ямар өөрчлөлт хийснийг харах, хянах боломжийг бүрдүүлсэн Google Docs-той байхад алзахгүй.   screen-shot-2017-04-10-at-16-49-21 Онлайнаар судалгаа хийж, хүснэгтэн мэдээлэл дээр ажиллах - Google Forms, Google Sheets GSuite-ийн ухаалаг апплекэйшнуудын нэг Google Forms-ыг ашиглан онлайн судалгаа, санал асуулга бэлдэж, түгээж, цуглуулж, үр дүнг цаг алдалгүй харж болдог. Түүнчлэн энэхүү аппликэйшн нь асуулгын дүнг боловсруулан диаграм хэлбэрээр гаргадаг. Цуглуулсан өгөгдлийг Google Sheets-т хадгалж хүснэгтэн мэдээлэл дээр ажиллахад старт-апуудын хэрэглэгчдэдээ хүрч ажиллах ажлын урсгал илүү хялбар болно. screen-shot-2017-04-10-at-16-51-29   Бусад нэмэлтүүд  
  1. Гүүгл Аппс нь GSuite болж шинэчлэгдсэнээсээ хойш хэд хэдэн нэмэлтийг гаргаж танилцуулсан. Тэдгээрийн нэг нь хүснэгтэн мэдээлэл дээр ажиллаж байхдаа ажилтанд ажил даалгаж өгөх боломжтой болсон. Action Items гэх энэ шинэ функц нь таны бичсэн үг өгүүлбэрийг шүүж боломжит хувилбаруудыг санал болгодог. Жишээ нь "Менежер Болд ирэх долоо хоногт болох хурлыг зохион байгуулаарай" гэж бичихэд Болдод мэдээлэл өгөх туслах цонх гарч ирнэ. Нэг товч дараад л ажлаа хариуцсан хүнд нь хуваарилах боломжтой аж. Түүнчлэн хүлээн авсан ажилтанд тухайн ажилтай холбоотой файл, имэйлүүд очихдоо ардаа нэмэлт тэмдэглэгээтэй очдог юм байна. Энэ нь олон файл, имэйл дундаас өөрт хэрэгтэйгээ хайж цаг алдахгүй байх боломжийг бүрдүүлэхээр болжээ.
  2. Шинэчлэгдсэн GSuite-д санал асуулгын маягт үүсгэх улам хялбар болжээ. Таныг маягт үүсгэн гарчиг оруулахад Гүүглийн датабэйс таны өмнө хийж байсан маягт, файлуудад дүн шинжилгээ хийж боломжит асуултуудыг танд санал болгох аж. Жишээ нь "Та аль өдрүүдэд сургалтанд хамрагдах боломжтой вэ?" гэсэн асуулт бичлээ гэхэд Даваа-Ням гаригуудаас сонгох жагсаалтыг Гүүгл автоматаар танд үүсгэж өгөх юм.