Энэ удаагийн нийтлэлээрээ шинэчлэгдсэн Google Keep аппликэйшныг Гүүглийн бичвэрийн апп болох Google Docs-той хослуулан хэрхэн үнэлгээ хийж болох тухай зөвлөгөө мэдээлэл хүргэе. Google Keep нь тэмдэглэл хөтлөх, сануулга бичихэд ашигладаг Evernote, SNote зэрэг программуудтай төстэй аппликэйшн юм. Google Docs-ын файлын коммэнт хэсгийг ашиглан багш нар сурагчдынхаа ирүүлсэн гэрийн даалгавар, зохион бичлэгийг үзэж, дүгнэх боломжтой гэдгийг та мэдэх үү? Үнэндээ энэ 2 аппликэйшн гайхалтай зохицдог. Google Keep-ыг ашиглан бичвэрүүдэд санал оруулж, засвар шаардлагатай хэсгийг ялгаж, сайн болсон газрыг тодруулж, тэр ч байтугай шаардлагатай газар нь холбоос нэмж, видео бичлэг ч оруулж болдог.

Google Keep-г ашиглахад хялбар төдийгүй бүх коммент жагсаалт хэлбэрээр харагддаг. Тэмдэглэл оруулахаас гадна, календарьтайгаа холбоод сануулга нэмж болно.  

Шинэчлэгдсэн Google Keep нь Google Docs-той бүрэн хослож ажилладаг болсон тухай зарласан билээ. Google Keep болон Google Docs-д оруулсан мэдээлэл, засварууд шууд хаана хаанаа харагдана гэсэн үг. Google Docs-г дангаар нь хэрэглэх үед комментууд дэлгэцийн баруун гар талд цуварч харагддаг байсан. Олон коммэнт бичсэн үед нилээд урд жагсаалт болдогийг та бүхэн мэдэж байгаа. keep

Тэгвэл Google Keep энэ байдлыг өөрчилж, коммэнтуудыг нэгтгэн Google Keep-т жагсаалтаар харагддаг болгожээ. Та хүсвэл бичвэртээ шууд хуулаад тавьж болох юм байна.

Коммэнтийн жагсаалт үүсэх: Эхлээд та Google Keep-дээ нэвтэрч орно. Үүний дараагаар баруун дээд буланд байх жагсаалт хэсэгт өөрийн түгээмэл хэрэглэдэг коммэнтуудаа оруулаад хадгалаарай. Хүсвэл та дэд гарчигууд үүсгэн коммэнтоо төрөлжүүлж болно. Сумаар тэмдэглэсэн тэмдэглэл оруулах товч дээр дарж "New list"-г сонговол шинэ жагсаалт үүсэх цэс гарч ирнэ. 

%d0%be%d1%83%d1%83%d0%b71Жагсаалтын "Title" хэсэгт бичвэрийн нэр болон байршилийг оруулна. Та хэд хэдэн комэнтийн жагсаалт үүсгэх гэж байгаа бол жагсаалт тус бүрт нь нэр өгч хадгалаарай. Жишээ нь "Математик", "Дүрэм", "Хэрэглээ" гэх мэт. "List item" хэсэгт нийт коммэнтууд харагддаг. Хэрэв та Google Docs-т коммэнтоо аль хэдийн бичсэн бол шууд хуулаад тавьж болдог. Keep таны өмнөөс оруулсан коммэнтуудыг мөр бүрээр нь ялган шинэ жагсаалт үүсгэж өгнө. 

Ингээд эцэст нь доор харагдаж байгаа гурван цэг бүхий товч дээр дарж "Add label"-г сонгоно.  Keep дотор үнэлгээ өгөх файлаас гадна таны бүх тэмдэглэлүүд хадгалагдаж байдаг тул дэд бүлэг буюу Label үүсгэж үнэлгээ өгөх тэмдэглэгээнүүдээ цэгцтэй хадгалах нь зүйтэй. Дээр дурдсан аргаас гадна бүх жагсаалт хэсгээс сонгож нийт тэмдэглэгээнээс чагтлах хэлбэрээр ангилж бас болдог. Дуусгаад хадгалахаа мартуузай.

keep1

Цаашид энэ дарааллаар жагсаалтаа үүсгээрэй. Засвар оруулах эсвэл нэмэх бол үүсгэсэн жагсаалтуудаас сонгож ороод засна. Одоо үүсгэсэн коммэнтоо Google Docs-тойгоо холбоё. eep %d0%be%d1%83%d1%83%d0%b74 Now that your comment lists are displaying in the Google Keep panel, you can easily copy and paste selected comments as needed.