Google Calendar 5.0 шинэчлэгдэж, гар утсанд зориулсан хэрэглэхэд маш хялбар календарийн дэлгэц бүхий виджеттэй боллоо. Удаан хүлээлгэсэн шинэ Google Calendar 5.6.2 виджет нь дэлгэцийн ихэнх хэсгийг хамарч буюу 4х5 хэмжээтэй харагддаг. Хэрэв хүсвэл 4х4 хэмжээтэй болгон багасгаж болох ба дэлгэцийг бүхэлд нь дүүргэж томосгох боломжтой болжээ. Дэлгэцийн зүүн дээд буланд одоогийн сар харагдах ба зүүн, баруун тийш заасан сумаар өмөнх болон дараагийн сарыг харах боломжтой болсон нь хэрэглээг улам хялбаршуулсан байна. Календарийн виджет нь өөрөө үндсэн аппликэйшны харагдах байдалтайгаа ижил. Үр дүнд нь та утасны дэлгэцэнд суулгасан календарийг давхар виджетээс харах боломжтой болж байгаа юм. Google Calendar саяхан он, сар, өдрийг дэлгэц дээр болон аппликэйшн дотор бодитоор өөрчлөгддөг болгож шинэчлэл хийсэн. Та Андройд 7.1 дээр аппликэйшн шорткатаа ашиглан шууд эвэнт болон сануулга үүсгэх боломжтой болж байна. Google Calendar 5.6.2  виджетийг Play Store-оосоо татаж аваарай.