Google Analytics-д танай вэбсайтын өдөр тутмын хандалтын урсгал шууд харагддаг. Энэ мэдээлэл график хэлбэрээр гардаг учир харахад хялбар ойлгомжтой. Та вэбсайтын хандалтынхаа өсөлт, бууралтыг бодитоор харахаас гадна графикт байгаа дугуй дүрс дээр дарж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Google

Analytics-н тусламжтай:

  1. Өрсөлдөгчийн вэбсайтыг тандах

Benchmarking график хэсгээс та хандалтын урсгалаа бусад өрсөлдөгч газруудтайгаа харьцуулан харах боломжтой. Мэдээж энэ дүн 100% баталгаатай биш. Зарим байгууллага Google Analytics ашигладаггүй тул зөвхөн ерөнхий мэдээллүүдийг харуулдаг.

Та өрсөлдөгчийнхөө вэбийн ерөнхий хандалтыг мэдэхээс илүүтэй вэбсайтых нь аль нэг тодорхой  хэсэгт хандалт ямар байгааг мэдэхийг хүсч болох юм. Үүнийг мэдсэнээр өөрийн вэбсайтын агуулгыг сайжруулж, бусад вэбсайтын хэрэглэгчдийг өөртөө татах боломжтой. 

  1. Та дэлхийн хаана байна вэ?

Map Overlay-г ашиглан танай вэбсайтад гаднын ямар улсаас илүү их хандаж байгааг мэдэх боломжтой. Map Overlay нь хандалтыг хотын нарийвчлалтай харуулдаг. Газарзүйн байршил дээрх мэдээлэлд дүгнэлт хийх замаар танай бизнес хаана илүү эрэлттэй байна, хаана илүү маркетинг хийх шаардлагатай байгааг тогтоон маркетингийн арга барилаа өөрчилж болно.

197523-636190610209147743-16x9
  1. Эргэлзсэн худалдан авагч, эрэлттэй харилцагч

Танай бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авагч зөвхөн нэг удаа худалдан авсан эсвэл сайтад дахин зочилсон зэргийг мэдэхийн тулд күүки (Cookie) ашигладаг. Та хэрэглэгчдийнхээ хандлагыг мэдсэнээр борлуулалтын маркетингаа өөрчлөх эсвэл шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргахын өмнөх тандалт хийх боломжтой болно. Күүки (Cookie) эсвэл дамжиж буй вэбсайтын мэдээллийг харснаар өөр өөр төрлийн зочдыг ангилан харах боломжтой. Танай вэбсайтад зочилсон хүмүүс эргэж хандахгүй байвал вэбсайтын загвар, дизайныг өөрчлөх, бүтээгдэхүүний саналыг шинэчлэх шаардлагатай байж магад. Тиймээс энэ мэдээлэл багагүй ач холбогдолтой. Энэ бол орлогоо нэмэгдүүлэхэд түгээмэл хэрэглэгддэг аргуудын нэг юм.

  1. Танай вэбсайт үйлчилгээнд тань тохирч байна уу?

Та компьютерийн чадварлаг хэрэглэгч байж болох ч таны харилцагч ямар бол? Танай харилцагч ямар интернэт хөтөч ашигладаг, тэр нь танай вэбсайтад хир зохицож байгааг олж мэдээрэй. Зочдын 30% нь Firefox ашиглаж байхад танай вэбсайт Firefox дээр зохицож ажиллахгүй бол та хэрэглэгчдийнхээ 30% -г алдаж байна гэсэн үг. Вэбсайт бүх төрлийн хөтөч дээр алдаа, доголдолгүй ажиллах ёстой.

  1. Таны компьютерийн дэлгэц ямар хэмжээтэй бэ?

Өнөөдөр хүн бүр хавтгай, том дэлгэц ашиглаж байна. Google Analytics-н "Screen resolution" хэсгээс танай хэрэглэгчид ямар хэмжээтэй дэлгэц ашиглаж байгааг харж болдог. Энэ нь маш чухал мэдээлэл бөгөөд хэрэглэгчдийн ихэнх ямар хэмжээтэй дэлгэц (жишээ нь 1024×768) ашиглаж байгаагаас шалтгаалан та вэбсайтынхаа өргөнийг нэмэгдүүлж, аль хэсэгт илүү мэдээлэл байрлуулахаа тооцоолох боломжтой. Нөгөө талаар зочид жижиг хэмжээтэй дэлгэц (жишээ нь 800×600 эсвэл бага) ашиглаж байвал вэбсайтаа дэлгэцийн хэмжээнээс хэтрүүлэхгүй байхаар тооцож контентийн зохицуулалт хийж болно.

metrics
  1. Таны зочид хаанаас илүү хандаж байна вэ?

Google Analytics-н бас нэгэн давуу тал нь өөр вэбсайтын холбоосоор дамжин хичнээн хүн танай вэбсайтад хандаж байгааг харах ба үр дүнд нь та баннер сурталчилгаагаа хаана байршуулах, ямар төрлийн мэдээллийг хэрэглэгч илүү сонирхож байгааг мэдэж авна. Мөн хэрэглэгчид өөр юу сонирходог талаар ч мэдэх боломжтой.

  1. Google хайлтын илэрц дээр танай мэдээлэл хаана явж байна вэ?

Та өөрийн бизнесийн урсгалыг жолоодох түлхүүр үгээ мэддэг боллоо. Гэхдээ тэдгээр түлхүүр үгийг ашиглан хайлтын илэрцэд дээгүүр гарч ирэх магадлалаа дээшлүүлэхээр оролдож үзсэн үү? Түлхүүр үг танай вэбсайтын хандалтыг жолоодож байдаг. Google-ийн хайлтаар танай вэб 2-р хуудас дээр гардаг бол эхний хуудаст гарч ирдэг болгох хэрэгтэй. Та SEO буюу хайлтын системийн оновчлол, Google AdWords-г ашиглан түлхүүр үгээ оруулаарай.

  1. Контентоо тодорхойл

Танай вэбсайтаар зочилсон хүмүүсийн сонирхлыг олж илрүүлснээр та тэднийг хүссэн мэдээллээр нь хангах болно. Хүмүүс тодорхой нэг зүйлийг сайшааж байвал түүнд нь тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээ, контентыг нь санал болгож болох юм. Ихэнх тохиолдолд шинэ худалдан авагч олж авахаас илүү одоо байгаа хэрэглэгчдээ хадгалан үлдэх нь хэцүү байдаг.

  1. Ямар шалтгаанаас болж хүмүүс танай вэбсайтад дахин хандахгүй байна вэ?

Data API - Data Feedтусламжтай ямар хүмүүст танай вэбсайт таалагдахгүй байгааг мэдэж болно. Хүмүүс ихэвчлэн тодорхой нэг хуудаснаас цааш хандалтаа зогсоож вэбсайтаас гардаг. Та чухам ямар мэдээлэл, контент таалагдахгүй байгааг олж мэдвэл агуулгаа өөрчилж хэрэглэгчдээ хадгалан үлдэх боломжтой болно. Та өөрийн вэб хуудасны гүйцэтгэлийг сайжруулахын тулд  Google Website Optimizer ашиглаарай.