Google-д ажиллах 9 жилийн хугацаанд сурж мэдсэн зүйлийн талаарх Жассон Тоффын яриаг та бүхэнд хүргэж байна. Яг 9 жилийн өмнөх энэ өдөр миний Google-д ажиллаж эхэлсэн эхний өдөр байсан, үнэндээ би Google-д ийм олон жил ажиллана гэж төсөөлж байгаагүй. Google эсвэл McKinsey -д ажиллах сонголтыг гаргах нь миний амьдралын хамгийн хэцүү сонголтын нэг байсныг санаж байна. Гэвч 9 жилийн дараа ингээд бодоход Google хэмээх гайхалтай компанийн нэг хэсэг болж ажиллах шийдвэр гаргасандаа баяртай байна. Энэ бүгдийг үгээр илэрхийлэх боломжгүй ч өнгөрсөн 9 жилийн хугацаанд ядаж л дараах зүйлсийг баттай ойлгож ухаарсанаа хэлж чадахаар байна:
  1. Нас болон албан тушаал асуудал биш.  IOS үйлдийн системд зориулсан Google Earth аппликэйшн бичиж буй Apple компанид 10 жил ажилласан туршлагатай инженертэй ажлын эхний өдөрүүдэд уулзаж байснаа би одоог хүртэл санадаг. Би бараг түүний хүүхэдтэй нас чяцуу мөн шинэхэн ажилтан атал тэр надтай нэг үеийн ажлын хамтрагчтайгаа харьцаж байгаа мэт байдаг нь надад үнэхээр гайхшралыг төрүүлсэн.
  2. Дэлхий дээрх хамгийн ухаалаг хүмүүстэй ажиллаж байгаа биш харин хамгийн сэтгэл татам хүмүүстэй ажиллаж байдаг. Энэ жил миний үүрэгт ажил Brian Kernighan-т шилжиж байгаа. Тэр  74 настай,  Google-ийн ажилчидаас бараг хамгийн ахмад гэж  хэлж болохуйц. Би түүнийг ямар онцгой болоод миний үүрэгт ажлыг хүлээж авсныг гайхаж байлаа. Гэтэл дараа нь түүнийг С програмчлалын хэлийг анх зохиоход туслаж байсныг олж мэдсэн.
  3. Хэрэглэгч ямагт эхэнд. Chrome , Gmail эсвэл Youtube нь ямагт хэрэглэгч эхэнд , дараа нь бизнес гэсэн зарчмаар ажилладаг.   Youtube- ийн AudioSwap(өөрийн видеонд зориулж албан ёсны эрхтэй дууг ашиглах болмжит сан) гэх чамгүй мөнгө хийдэг бүтээгдэхүүн дээр ажиллахаар би томилогдсоны дараагааар дуу хөгжим болон контентыг хэрэглэгчидэд үнэ төлбөргүй ашиглаж болох YOUTUBE AUDIO LIBRARY  бүтээх санал гаргаж энэ нь хэрэглэгчидэд маш том хөрөнгө оруулалт болохын хажуугаар эргээд бусад бүтээгдэхүүнд орлого оруулах эх үндэс болж байв.
  4. Инженер бол хаан. Технологийн компанид Инженерүүд маш чухал ажилчид, үүнийг Google мэддэг. Энэ шалтгаанаар Google хамгийн сайн инженерүүдийг өөртөө татаж мөн тэднийг алдалгүй хадгалж байдаг. Би тэдгээр шилдэгүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан нь туйлын их аз завшаан билээ.
  5. Хувийн амьдралыг хүндэтгэж үздэг. Амралт, зугаалага төдийгүй таны амьдралд гарж болох бүхий л эрсдэлд Google таньд тусламж дэмжлэг үзүүлдэг. Учир нь Google хэмээх нэгэн том гэр бүлийн гишүүн буюу Googler юм. Хэрвээ Googler нас барахад түүний ойр дотны хүн , гэр бүлийн хүнд маш том хөрөнгийн туслалцаа дэмжлэгийг үзүүлдэг. Нас барсан Googler- ийн гэр бүлд түүний Google-д ажиллаж байсан үеийн цалингийн 50%-ийг 10 жилийн турш олгодог мөн түүний  хүүхэд болгонд 19 нас хүртэл нь сар бүр 1000 долларын тэтгэмж олгодог. Энэхүү журам нь Google-д 10 жил эсвэл 10 өдөр ажилласан ч ялгаагүй мөрдөгддөг.
  6. Онцгой газар ажиллаж байгаа нь урам зориг өгдөг. Жишээ нь ямар компани хиймэл оюун ухаан технологийн салтбарт нээлт хийж байгаа , ямар том баг Google-ийн хайлтын системийн дээр байрших жижигхэн булан болох Doodle -д ажилладаг билээ. Мэдээж Google , тиймээс маш их урамшиж ажлыг илүү хөгжилтэй үр бүтээлтээгэйр өнгөрүүлдэг.
  7.  Ховорхон тохиох гайхамшигтай амьдралын мэнтор/зөвлөгч-тэй болно.  Би хамгийн сайн зөвлөх/мэнторууд - тай Google-д ажиллаж байхдаа учирж байлаа.
  8. Боломжгүй зүйл гэж үгүй. Өмнө нь хэзээч уулзаж байгаагүй олон Googler-үүд надад туслахыг хүсэж байгаа нь намайг гайхшруулж байлаа. Сүүлийн нэг жишээгээр би Нью Йорк хотод байрлах салбарын ахлагч уруу "Хэрвээ Нью Йоркын салбарын бүх ажилчидад Virtual Reality (Виртуал Бодит Байдал) өрөө нээвэл гоё биш гэж үү? " хэмээн имэйл бичихэд хэдэн долоо хоногийн дараа Нью Йоркын салбарын ажилчдыг харж болох Virtual Reality оронзайг хуваалцаж танилцуулсан юм.
  9. Томоор сэтгэхэд тань тус болно. Хэрвээ та Googler бол хичнээн бүтэлгүйтсэн ч гэсэн томоор сэтгэх хэрэгтэй. Google-ийн захирал Ларри хэлэхдээ: Ихэнх компаниуд бүтээгдэхүүнээ  10% өсгөвөл түүндээ сэтгэл ханаж баярладаг. Гэхдээ Google тийм биш. 10%-ийн өсөлт нь ерөнхийдөө чи бусдын л адил зүйлийг хийсэн гэсэн үг. Магадгүй компани чинь дампуурахгүй, гэхдээ том амжилт гаргаж чадахгүй гэдэг нь баталгаатай. Тиймээс Google-ийн бүтээгдэхүүн 10% биш 1000% аар буюу 10 дахин өсөлттэй байх болно. Мэдээж үүний цаана асар их асуудал , тест , судалгаа , оролдого гэх мэт зүйлсүүд байдаг.
  10. Аз жаргалтай ажилтны ажлын бүтээмж өндөр байдаг . Мэдээжийн хэрэг Google нь ажилах таатай орчинг №1 бүрдүүлсэн, хоол хүнс, ганцаараа ажиллах оронзай , амралтын тухлах цаг гэх мэт. Гэхдээ миний бодлоор, сэтгэл хангалуун хүн ажилаа сайн хийдэг. Учир нь түүнд өөр санаа зовинох зүйл байхгүй аз жаргалтай ажилтан. Аз жаргал өөрөө халдварладаг. Google үүнийг хийдэг.