1. Төслийн ажил бүрийг хянах, шинэчлэх, хамтран ажиллах
Google Sheets дээр төслийн динамик төлөвлөгөө, Ганттын диаграмм үүсгэх, ажлын үүрэг даалгавар, хугацаа зэргийг оруулж удирдах боломжтой. Та хаана ч байсан багийн гишүүн бүрийн ажлын явцыг хянах, шинэчлэх, зааварчилгаа өгөх боломжтой. Файл бүр хамгийн сүүлийн хувилбараар харагдах ба хүсвэл өөрчлөлтүүдийг сэргээж эсвэл устгаж болдог. project-plan00-intro
  1. Нэг багт нэг хаяг
Төслийн багийнхан хоорондоо мэдээлэл хуваалцах, зар тараах зэрэг хэрэгцээ гарсан үед нийт дундаа Групп жагсаалт үүсгэн ашиглавал үр дүнтэй. Групп нь all@domain.mn эсвэл team@domain.mn зэрэг хаяг үүсгэн багийн гишүүдийн имэйлийг бүртгэн ашиглах арга юм. Өөрөөр хэлбэл team@domain.mn руу имэйл илгээхэд багийн бүх гишүүдэд хүрнэ гэсэн үг юм.
  1. Төслийн болон багийн ажлын төлөвлөгөөг удирдах
Багийн гишүүдийн дунд календарь үүсгэж чухал үйл явдлууд, хугацаатай даалгавар, сургалт, хурал, амралтын хуваарь зэргийг тэмдэглэх боломжтой. Баг дундын календарьтай байх нь ажлын явцыг зөв зохион байгуулах бас нэгэн арга юм.
  1. Цахим файлуудаа хуваалцах, хадгалах аюулгүй талбар
Гүүгл Драйвт төслийн баримт, зураг болон бусад файлуудыг үүсгэж, хадгалж түүнийгээ багийн гишүүдтэйгээ хуваалцаарай. Драйв нь файл хуваалцах энгийн бөгөөд аюулгүй технологитой бөгөөд ямар ч үед таны файлууд найдвартай хамгаалалтад байна. cardimg-asana-2x
  1. Имэйлүүдийг ангилах, хавтаслах хялбар боломжууд
Олон төсөл дээр өөр өөр багуудтай ажилладаг менежерүүдэд имэйл дундаас хэрэгтэй, чухлыг нь ялгахад хүндрэлтэй байх тохиолдол гардаг. Тэгвэл имэйлүүдээ ангилж өөр өөр хавтас үүсгэн хадгалаарай. Хавтаснуудыг өнгөөр ялгаж, одоор тэмдэглэж ч болно. Гол нь таны имэйлүүд хэрэгтэй цагтаа бэлэн байх ёстой.  Дэлгэрэнгүй
  1. Видео хурал
Гүүглийн Hangouts аппликэйшн ашиглан видео хурал зохион байгуулах боломжтой. Багийн гишүүдийн аль нэг нь оффист байхгүй үе таарсан ч Hangouts ашиглан ямар ч төхөөрөмжөөс шуурхай холбогдон хурал, уулзалтуудаа цаг тухайд нь хийж болно. Түүнчлэн хурлын үеэр файл хуваалцах, нэг файл дээр ажиллах боломжтой. Календарьт уулзалтын хуваарийг оруулснаар шаардлагатай бүх файл, бичлэг, зураг зэргийг гарын дор бэлэн байлгах боломжтой. Танай баг цаг мөнгөө хэмнэхийг хүсвэл Hangouts ашиглаарай.