Гүүглээс GSuite-ын бүтээгдэхүүнүүддээ шинэчлэл хийж байна. Өнгөрсөн долоо хоногт хичээлийн шинэ жилд зориулан Google Classroom болон Google Forms аппуудад орсон 10 шинэчлэлийг танилцуулсан билээ. Харин энэ удаад Google Docs-ын мобайл апп-д орсон шинэчлэлийг Google Docs ашиглах хялбар аргуудын хамтаар танилцуулахаар бэлтгэлээ. Андройд системийн утас, таблеттай хүмүүс: image-manipulation iPhone, iPad ашигладаг хүмүүс: ios-page-setup-2 Бид Google Docs-ыг гол төлөв интернэт хөтөч дээр ашигладаг. Интерфэйсийн хувьд оффисын хэрэглээний стандарт апп тул ашиглахад харьцангуй хялбар. Хэрэв та илүү гүнзгий түвшинд ашиглаж сурах хүсэлтэй бол http://learn.one.mn хаягаар орж манай цахим хичээлүүдийг үзээрэй.

Баримт бичигтэй ажиллах програм бол оффисын ажлын гол багажуудын нэг мөн. Тиймээс бид мобайл төхөөрөмжөөс ч, вэб хөтчөөс ч өндөр хэмжээнд ашиглаж чаддаг байх ёстой. Танд хэрэг болох үүднээс Google Docs-ын гол цэснүүд болон үйлдлүүдээс танилцуулъя.

1. Загвар болон бичвэр засварлах

sw-docs-35t-1

2.Баримт бичгийн хуулбар болон өөр хувилбарууд дээр ажиллах

sw-docs-32-copy   Copy /хуулах/- Баримтынн хуулбарыг үүсгэн ашиглах нь загвар үүсгэх хялбар арга юм. Файл засварласан түүх харах- Тухайн файлд орж буй өөрчлөлтүүдийг харах боломжтой. Шаардлагатай бол өөрчлөлтийг буцааж болно. Файлын эх хувилбарууд хадгалагддаг ба хүсвэл сэргээж болдог. Татаж авах- Баримтаа pdf болон өөр бусад форматаар татаж авч болно. Вэбэд байршуулах- Баримтын хуулбарыг вэбсайтдаа шууд байршуулж болно.  

3. Нэмэлт хэрэгслүүд

sw-docs-33

  Зураг- Компьютер, вэбсайт, эсвэл Драйв, альбом зэргээс зураг оруулж болно. Холбоос- Зураг, үг, параграфыг идэвхжүүлэн өөр вэбсайт руу чиглүүлж болно. Зурах- Бэлэн зургаас гадна ажиллаж байгаа файл дээрээ зураг үүсгэж болно. Түүнчлэн график, диаграм зохиох боломжтой. Файлын агуулга - Гарчиг бүрийг холбосон агуулгын жагсаалт үүсгэж болно.   4. Хамтран ажиллах sw-docs-31t

5. Интернэтгүй орчинд ажиллах

Сүлжээгүй орчинд Google Docs-ыг ашиглахын тулд Google Drive дээрх тохиргоог идэвхжүүлнэ. Ингэхдээ баруун дээд талд байрлах арааны зураг дээр дарж Set up цэснээс Docs offline гэсэн сонголтыг идэвхжүүлнэ. Гэхдээ нэг компьютерт зөвхөн нэг л аккаунт ашиглана гэдгийг анхаараарай. Үүний дараагаар Drive-ын вэб аппликэйшнийг татаж суулгана.