Бид имэйлийг өдөр тутамдаа өргөн ашигладаг болжээ. Энэ удаагийн зөвлөмж нийтлэлдээ имэйл илгээх аргуудаас орууллаа.

CC болон BCC:

Имэйл илгээхэд хүлээн авагчийн хаяг бичих цонхонд "to", "cc", "bcc" гэсэн гурван сонголт гарч ирдэг.

To: Имэйл хүлээн авах хүний хаягийг бичнэ.

Cc: гэдэг нь "carbon copy" гэсэн үгний товчлол бөгөөд имэйлийг хамт илгээх хүний имэйлийг бичнэ.

Тухайлбал: Та “А” гэх харилцагч компани руу имэйл явуулсан бөгөөд түүнийгээ даргадаа давхар явуулах үед “сc”-ийг ашиглаж болно. Энэ тохиолдолд захиаг хүлээн авсан хүн хэн хэнд уг имэйл очсоныг мэдэх боломжтой. 

CC-г ихэнхи тохиолдолд бизнес тохиргоонд ашиглаж имэйлийг илүү анхааралтай болгох эсвэл чухал гэдгийг харуулахын тулд ашигладаг. Та “Имэйлийн зохистой хэрэглээ” цахим хичээлүүдээс энэ тухай илүү дэлгэрэнгүй үзээрэй.

Bcc: гэдэг нь "blind carbon copy" гэсэн үгний товчлол юм. Энэ нь имэйлийг хувилж илгээх нэг хэлбэр бөгөөд “сс”-ээс ялгаатай нь тухайн имэйлийг хэнд давхар илгээснийг мэдэх боломжгүй. Өмнөх жишээтэй адил “А” гэх харилцагч компани руу имэйл явуулахдаа түүнийгээ даргадаа давхар явуулсан байна. Гэхдээ үүнийг харилцагчдаа мэдэгдэхийг хүсэхгүй байгаа үед “всc”-ийг ашиглана. Энэ тохиолдолд захиаг хүлээн авсан хүн хэнд уг имэйл давхар очсоныг мэдэх боломжгүй юм.

Forward

Forward буюу хувилж илгээх гэдэг нь хүлээн авсан имэйлийг бүх мэдээллийн хамтаар өөр хүнд эсвэл илгээгчид буцаан явуулах үйлдэл юм. Товчхондоо захиаг шинээр хуулж бичилгүйгээр шууд дамжуулан илгээнэ гэсэн үг. Үүний тулд имэйлээ нээж, Forward товч дээр дарна. Нээгдэх цонхны To талбарт захиаг хүлээн авах хүний хаягийг оруулна. Захиаг хэд хэдэн хүнд дамжуулах тохиолдолд Add CC болон Add BCC талбаруудад имэйл хаягуудыг таслалаар тусгаарлан оруулна. Шаардлагатай гэж үзвэл дамжуулах захианы өмнө захиа нэмж бичиж болно. Мөн edit subject-н тусламжтайгаар имэйлийн гарчгийг засварлаж болдог.

Auto-forward буюу автоматаар хувилж илгээх

Та өөрт ирсэн бүх имэйлийг хувилж илгээх боломжтой төдийгүй зөвхөн онцгой имэйлүүдийг сонгон илгээж болно. Гэхдээ зөвхөн нэг имэйл хаяг уруу автоматаар хувилж илгээх боломжтой. Групп хаяг уруу эсвэл жагсаалтаар хувилж илгээх боломжгүй. Та зөвхөн компьютерийнхоо вэб хөтөч дээр автоматаар хувилж илгээх тохиргоог хийх боломжтой гэдгийг анхаараарай.