Манай хамт олон

Мэдээллийн технологийн болон бизнес удирдлагын салбарын туршлагатай мэргэжилтнүүд, Гүүглийн техникийн сертификаттай Датаком ХХК-ийн инженер, ажилтнууд манай академийн сургагч багшаар ажиллаж байна.

Сургагч багш нар

Д.Энхбат
Бизнес Академийн үүсгэн байгуулагч
Д.Энхбат нь 1994 оноос Датаком ХХК-ийг үүсгэн байгуулж, Монгол улсад анх Интернэт нэвтрүүлсэн. 2012 оноос Нээлттэй Мэдлэг Боловсролын санг үүсгэн байгуулж, удирдах зөвлөлийн даргаар одоог хүртэл ажиллаж байна. Д.Энхбат нь Монгол Улсын Мэдээлэл Харилцаа Холбооны Технологийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж олон дэвшилтэт технологи, шинэ үйлчилгээнүүдийг анхлан нэвтрүүлсэн, интернэтэд суурилсан үйлчилгээнүүдийн хөгжих эхлэлийг тавьсан. Тэрээр мэдээллийн технологийн салбартаа тууштай ажиллан, Нээлттэй Мэдлэг Боловсролын сангийн ажлынхаа хүрээнд Google-д суурилсан багц үйлчилгээг Монголын Боловсролын салбарт нэвтрүүлж, эдүгээ 60 гаруй их дээд сургуулийн багш нар, оюутнуудад Google Education үйлчилгээг үнэ төлбөргүйгээр хүргэн ажиллаж байна.
Б.Үнэнбат
Сургагч багш, Бизнес хөгжлийн албаны захирал
Б.Үнэнбат нь 1995 оноос Монголд Интернэт анх нэвтрүүлэх үеэс мэдээллийн технологийн салбарт ажилласан туршлагатай. 2000-2006 онд Инфокон ХХК, Дэлхийн банкны Монголын Хөгжлийн Гарц төсөлд сургалт хариуцсан зохицуулагчаар ажиллаж, Интернэтэд суурилсан зайн сургалтын төслийн менежер, "Онлайн математик", "Электрон ном" зэрэг зайн сургалтын төслийн удирдагчаар амжилттай ажилласан. Мэдээллийн технологийн хэрэглээг нэвтрүүлэх чиглэлд орон нутагт цуврал сургалтууд зохион байгуулж, 10 гаруй гарын авлага бэлтгэн гаргасан. 2006 оноос Датаком ХХК-ийн хэрэглэгчийн үйлчилгээг онлайн болгох, гарын авлага, техникийн заавар боловсруулах, зөвлөх үйлчилгээний шийдэл боловсруулах чиглэлд ажиллаж, эдүгээ Бизнес 2.0 Академид мэдээллийн технологийг бизнестээ үр дүнтэй ашиглах болон дижитал маркетингийн талаар сургалт, судалгааны ажлуудыг хийж байна.
Ц.Анхзаяа
Сургагч багш, Системийн ахлах инженер
Ц.Анхзаяа нь 2012 оноос ДАТАКОМ ХХК-ийн Технологийн албанд ажиллаж, Wikipedea-ийн төслийн хүрээнд 50’000 монгол үгсийн сантай онлайн тайлбар толь болох викитолийн баазыг програмчилж, түүнд тулгуурласан боловсролын сургалтуудыг их дээд сургуулийн багш нарт амжилттай хийж байсан. 2013 оноос Google Apps for Business, Google Apps for Education хамтын ажиллагааны хүрээнд монголын томоохон бизнесийн байгууллага, их дээд сургуулиудад Google-ийн үйлчилгээг нутагшуулан, цуврал сургалтууд зохион байгуулсан Монголын анхны Гүүглийн аппликэйшний сертификаттай мэргэжилтэн /Google Apps Certified Deployment Specialist/ юм. 2016 оноос хэрэглэгчдэд технологийн шийдэл санал болгох, зөвлөх чиглэлээр ажиллаж, одоо Бизнес 2.0 Академи-д сургагч багш, зохицуулагчаар ажиллаж байна.
О.Цаньлэг
Сургагч багш, Бизнес хөгжлийн менежер
О.Цаньлэг нь програм хангамжийн мэдээллийн системийн мэргэжилтэн бөгөөд сүүлийн 15 жил мэдээллийн технологийн салбарт тэр дундаа програм хангамж, интернэтэд суурилсан вэб технологийн чиглэлээр тасралтгүй ажилласан. 2006-2009 онд Mэдээлэл Харилцаа Холбоо Технологийн Газар, “Вэб Имэйл” төслийн удирдагчаар ажиллаж, төрийн байгууллагуудын ажилтан бүрийг имэйлтэй болгох ажлыг амжилттай гүйцэтгэсэн. Бизнесийн салбарт амжилттай ажиллаж буй 400 орчим вэбсайтыг удирдан гүйцэтгэсэн туршлагатай. 2016 оноос Бизнес 2.0 Академийн сургагч багш, бизнесийн зөвлөхөөр ажиллаж байна. Технологийн судалгааны арга зүй чиглэлээр мэргэшин, бизнест нэвтрүүлэхээр зорьж байна.
Я.Цэцэг-Өлзий
Цахим сургалтын зөвлөх
Я.Цэцэг-Өлзий нь 2003-2007 онд Оракл Боловсролын сангаас зохион байгуулдаг олон улсын Think Quest уралдааны Монгол дахь үндэсний зохицуулагч, олон улсын уралдааны шүүгчээр; 2011-2012 онд Майкрософт корпорацийн Монгол дахь Боловсролын хөтөлбөр хариуцсан менежерээр ажилласан. Цэцэг-Өлзий нь цахим сургалт нэвтрүүлэх чиглэлээр “Цахим Мэдлэг” байгууллагыг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр 2007 онд үүсгэн байгуулж, одоог хүртэл ажиллан 400 гаруй багш, сургалтын менежерүүдийг цахим сургалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх ур чадварт сургаж төгсгөөд байна. Тэрээр цахим сургалтын чанарын хяналт баталгаажуулалтын тогтолцоог санаачлах төслийг 2012-2013 онд хэрэгжүүлж, чанарын 47 шалгуур үзүүлэлтүүдийг нутагшуулан сургалтын байгууллагуудад танилцуулсан. Цэцэг-Өлзий нь 2017 оноос Бизнес 2.0 академид сургалтын арга зүйч, цахим сургалтын зөвлөхөөр ажиллаж байна.