By AndroidGuys 1 LG G5 болон Samsung Galaxy S7 Edge мэт гар утаснуудын загвар нь худалдан авагчдын сэтгэл татам хийгдсэн байдаг боловч энэ нь тэдэнд мөнгөө зарцуулахыг зөвтгөх нь заримдаа хэцүү байдаг. Зарим төхөөрөмжүүдийн үнэ нь $ 850 орчим байдаг боловч тэдгээрт зориулан хэтэвчээ яаран нээхээ түр азнах хэрэгтэй байж магадгүй юм. Загварууд нь жил бүр зарим нь жилд хэдэн удаа солигддог тул бид ихэвчлэн ядаж жилийн турш солигддоггүй загвартайг хайх болсон байна. Хэрвээ та тэр хэмжээний мөнгийг утсанд зарцуулмааргүй байвал яах вэ? Та өөрийгөө хурдан өөрчилдөг үү? Магадгүй, гэхдээ энэ яг үнэндээ таны хэрэгцээнээс шалтгаалдаг. Олон хүмүүс мэддэггүй л дээ, гэвч яг үнэндээ та дундаж хэрэглэгчээс хол илүү сайн утас авч чадна.  Samsung Galaxy Note 7 ийн бараг талаар шахуу үнээр шүү. Үүний тулд та хэд хэдэн буулт хийж таарах байх, гэхдээ л та $ 400 үнэтэй  гар утаснууд байдаг гэхэд гайхаж болох юм. Бид 400$ орчим үнэтэй хамгийн сайн гэсэн 5 Андройд ухаалаг утаснуудыг зах зээл дээрээс цуглууллаа.  Түүнчлэн ихэнхи нь түгжээгүй байгаа ба GSM CDMA аль алинд нь ажиллах боломжтой байгаагаараа давуу бөгөөд мөн зөвхөн танд зориулан яагаад эдгээрээс авах тухай доор дурьдах юм. Нэг утасыг онцгойлон нэрлэх боломжгүй боловч  хамгийн сүүлийн бүх шилдэг, бүр нь тус бүртээ маш тодорхой сайн нийцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл таны хэрэгцээ шаардлагаас шалтгаалан сонгох ба тус бүртээ давуу талуудтай нь нэг нь сайн нэг нь муу гэсэн үг бас биш юм. 2 OnePlus 3 Ирээдүйд өөрийгөө үзүүлэх, үүнийг буулгаж авах хэцүү. Энэ утасны дотор талд маш олон чухал үзүүлэлтүүд байгаа нь болон энэ утаснаас доогуур үзүүлэлттэй ширээний компьютерүүд байгаа нь төсөөлөлд багтахгүй байгаа юм. Энэ нь нимгэн, гайхалтай харагдац, тусгайлан суулгасан цоо шинэ Андройд үйлдлийн систем болон 6GB шуурхай санах ой бүр ҮНЭНЭЭСЭЭ.  Үнэ 399$ 3 ZTE Axon 7 GSM болон CDMA сүлжээний аль алинд нь ажиллах боломжтой түгжээгүй утас нь зарим хүний хэлсэнээр сүлжээний эрх чөлөө юм. Нэг сүлжээнээс нөгөө рүү утастайгаа шилжмээр байна уу? тэгвэл энд асуудал байхгүй. Бүр 2 SIM карт хийж хооронд нь нисэж болно. 2 жилийн хамгаалалтын багцтай нь та үүнээс илүү гартал тайван унтаж амарч болно гэсэн үг.  Манлайлагчаас манлайлагч хүртэл та 5.5’ дэлгэц, 20 mp камер, 64GB дотоод санах ой авч байна. Үнэ 399.98$

Хаанаас авч болох вэ? Amazon | B&H | Best Buy

4 Motorola Moto Z Play Droid Утастайгаа нисэхэд тань нэмэлт функц суулгачихсан юм шиг сэтгэгдэл төрүүлвэл ямар вэ? Verizon ы гаргаж буй энэ Motorola нь тусгайлан загварчлагдсан MotoMods хэсэгтэй нь нэмэлтээр алдартай брэндийн чанга яригч нэмэхийг зөвшөөрч байна. Сайн чанга яригч, пико прожектор эсвэл оптик татагчтай камер нэмэх үү? Moto Z Play Droid нь эдгээрийг хормын дотор нааж өгч чадна. Нэмэлт уямж Андройд д нэмсэн гэдгийг нь бид мартаж болохгүй. Дохио зангаагаар дэлгэц удирдах болон хуруугаар хийгддэг үйлдэлүүдээр камераа нээх болон гараа атгаж болон бугуйн давалгаалсан хөдөлгөөнөөр санамжуудтай дэлгэцээ удирддаг болсон байна. Түгжээгүй хувилбар нь олон нийтэд нээлттэй ба бага зэрэг үнэтэй буюу  $450 н шошготой байгаа. Гэсэн хэдий ч үүнтэй өрсөлдөх нь хэцүү юм.

Хаанаас авч болох вэ? Verizon | Best Buy

5 Alcatel Idol 4S Виртуал бодит (ВБ) байдлын өсөн нэмэгдэж буй салбарыг сонирхож байна уу? Alcatel н утас нь зөвхөн хэдэн зүйлсийн цуглуулга биш харин ВБ н тусгай шилтэй хамтрагч, JBL чанга яригчтай ба хамгаалалтын гэртэй болж. Андройд  6.0 суулгагдсан нь одоогоор Нексус с бусад хэнд ч байхгүй байгаа нь энэхүү утасыг багцаар нь дээд түвшний хэмээн үнэлэхэд хүрч байгаа юм. 16 МP SONY камер, 3000mAh тай баттерейтэйгээ хэвээрээ үлдэнэ. 3GB шуурхай санах ой болон 32GB хадгалах санах ой дээр нэмэлтээр microSD дэмжлэгтэйгээр та боломжийн жижиг багцтай болж байгаа юм. Үнэ $399.99

Хаанаас авч болох вэ? Amazon

6 Zenfone 3 Зураг дарагчдын найз, Asus нь олон өнгөний сонголттой, бүгд үнэхээр сайхан харагддаг. 16 МР арын камер нь зураг авахад зориулагдсан бүх тоноглолыг хавсарган суулгасан байдаг. 5.5 инчийн 2.5D хүнхэр шилэн бүрмэл дэлгэц нь үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. Ийм олон төрлийн тоноглолыг нэг утсанд багтаасан сэрлийн жижигхэн төхөөрөмжтэй маргах хүн олдохгүй бизээ. Энэ утасны үнэ ердөө $350. Таны халаасанд бид 50$ үлдээснээ хэллүү?   Эх сурвалж http://www.androidguys.com/2016/09/30/whats-the-best-400-phone-you-can-buy/