Та үнэгүй WiFi аюулгүй гэж бодож байна уу? Харамсалтай нь үгүй. Та олон нийтийн газарт байхдаа, жишээ нь зочид буудал, кафед үнэгүй интернэт ашиглах шаардлага гарвал дараах зөвлөгөөг санаж яваарай.

Мэдээллийн аюулгүй байдлаа хадгал. Үнэгүй wifi ашиглаж байгаа үедээ цахим банкаа хэзээ ч битгий ашиглаарай. Тэр ч байтугай имэйлээ ч шалгаж болохгүй! Учир нь та хакеруудад хувийн мэдээллээ олзлуулах боломжийг олгож байна гэсэн үг. Олон нийтийн газар байдаг hotspot-уудаас хакерууд хамгаалалттай вэб сайтууд буюу HTTPS хамгаалалтын сертификаттай вэбүүдийн хамгаалалтыг салгаж, харилцаж буй мэдээллийг дундаас нь хулгайлан авсан тохиолдлууд гарсан. Тиймээс олон нийтийн газар үнэгүй wifi ашиглаж байхдаа болгоомжтой байгаарай.

Сүлжээний хуурамч хаягаас сэрэмжил. Та хаанаас ч ажиллаж байсан сүлжээний нэрийг байнга нягтлаж бай. Та Starbucks-ийн үнэгүй wifi ашиглаж байна гэж бодтол огт өөр сүлжээгээр нэвтрээд өөрийн мэдээллээ бусдад алдаж байж мэднэ. Ингэхгүйн тулд тухайн байгууллагын ажилтнаас wifi сүлжээнийнх нь нэрийг лавлан асууж байгаарай.

photo-1423666639041-f56000c27a9a

Share хийх тохиргоогоо хааж бай. Байгууллагын ажлын файлууд нэг компьютерээс нөгөө рүү  ижил сүлжээгээр нэвтрэх боломжтойгоор зохицуулагдсан байдаг. Харин үнэгүй wifi ашиглах үедээ шэйр тохиргоог хааж заншаарай. Ингэсэнээр байгууллагын дотоод мэдээллээ алдах эрсдэлээс сэргийлнэ. Түүнчлэн утас, зөөврийн компьютерээ идэвхгүй горимд оруулах буюу invisible болгосон үед хакеруудын бай болох магадлал багасна.

VPN буюу  виртуал хувийн сүлжээ татаж ав. Виртуал хувийн сүлжээний (VPN) програм нь таны интернэтийн урсгалд тусгай туннелл буюу суваг үүсгэн мэдээлэл дамжуулах нэг хэлбэр юм. Гэхдээ VPN нь 100% хамгаалагдсан сүлжээ биш.  Тиймээс та VPN ашиглаж байхдаа https-тэй буюу хамгаалалтын кодтай сайтуудад хандаж байгаарай.

Гар утасаа ашигла. Та өөрийн утсыг hotspot болгон ашиглаж болно. Ингэх нь илүү аюулгүй сонголт болно. Дутагдалтай тал нь хэрэв та тоолууртай интернэт хэрэглэдэг бол хэрэглээний төлбөр дээр нэмэлт төлбөр гарна.

Эх сурвалж: www.entrepreneur.com