Хуучин хэрэглэгчидээ хадгалж үлдэх нь шинэ хэрэглэгч олохоос хэцүү гэдгийг судлагаагаар тогтоожээ. Үйлчлүүлэгч чанартай үйлчилгээ аваагүй бол дахиж тан дээр ирэхгүй. Түүнчлэн та хааяаа нэг сайхан зантай үедээ сайн үйлчилгээ үзүүлээд бусад үед нь ядмагхан суудаг бол үүнийг ч бас сайн үйлчилгээ гэхгүй. Үйлчлүүлэгчийнхээ итгэлийг олсон, тэднийг дахин дахин ирж үйлчлүүлэх хүсэлт төрүүлж чадсан бол танай үйлчилгээний алба чанартай үйлчилгээ үзүүлж, ажлаа сайн хийж байгаадаа итгэлтэй байж болно.

Чанартай үйлчилгээ үзүүлэхэд хамгийн чухал нь үйлчлүүлэгчийг анхааралтай сонсч, хүндэтгэн харьцах, өөртөө итгэлтэй, эелдэг байх явдал юм. Үйлчлүүлэгч харин таныг ямар байгаасай гэж хүсдэг бол? Энд тааж ядах юмгүй. Та өөрөө өчнөөн олон удаа үйлчлүүлэгчийн дүрд орж байсан. Чанартай үйлчилгээ авсан гэх хүмүүсээс үйлчилгээний ажилтны чухам юу нь таалагдсан тухай асуухад дараах хариултуудыг өгчээ:

-    Ажилтан найзархаг, эелдэг харьцаж байсан.

-    Нэрийг минь тогтоочихсон нэрээр харьцаж үйлчилж байсан.

-    Үйлчилгээг эхнээс нь дэс дараалалтай, гүйцэд үзүүлсэн.

-    Миний хэрэгцээг ойлгох гэж хичээж байсан.

-    Шаардлага гарахад мэргэжлийн хүнтэйгээ намайг шууд холбосон.

-    Намайг тайлбарласныг нь ойлгохгүй будилахад тээршаалгүй тусласан.

-    Анхааралтай, тэвчээртэй сонсч байсан.

-    Асуудлыг ойлгож түргэн зохицуулсан

-    Надад сайн зөвлөгөө өгч шийдвэр гаргахад тусласан.

-    Яриа нь ойлгомжтой, энгийн байсан.

-    Асуултанд минь оновчтой хариулсан.

Дээрх хариултуудаас хүмүүс үйлчилгээний ажилтны харьцаанаас ямар хүлээлттэй байдгийг мэдэж болохоор байна. Сэтгэлдээ хүртэл үйлчилгээ авсан хүмүүс танай байгууллагын тухай бусдад магтан ярьдаг ба дахиж үйлчилгээ авахаар буцаж ирдэг. Та хүмүүсийг өөртэйгээ яаж харьцаасай гэж хүсдэг вэ? Яг тийм маягаар бусад хүнтэй харьц”.

Үүний хажуугаар үйлчилгээний ажилтан зайлшгүй анхаарвал зохих 7 дүрмийг жагсаая:

Эелдэг байж, хүндэтгэлтэй харьц.

Та элдэв үггүй, байгаа байдлаараа л үйлчлүүлэгчдээ эелдэг, хүндэтгэлтэй байгаагаа харуулж болно.

Анхаарал тавь, туслахад бэлэн бай.  

Үйлчлүүлэгч танайд орж ирээд хүндэтгэл, найрсаг байдлыг мэдрэх ёстой. Үйлчлүүлэгч өөрийг нь анхааралтай сонсоосой гэж хүсдэг.

Хүлээлгэхгүй үйлчил.

Үйлчлүүлэгч хүлээх дургүй. Ажлаа түргэн гүйцэтгэ.

Үүргээ биелүүл.

Ажлаа гүйцэд хийж, бүрэн үйлчилгээ үзүүл.

Тусла, дэмж.

Үйлчлүүлэгчид ямар нэг хэрэгцээ гарсан учраас л танай байгууллагыг зорьж очдог. Хүссэн хэрэгцээг нь хангах оновчтой, зөв бараа бүтээгдхүүнээ санал болго.

Тодорхой мэдээлэл өг.

Үйлчлүүлэгч таныг ажлаа сайн мэддэг, хэрэгтэй мэдээлэл өгнө гэдэгт итгэж ирдэг бөгөөд оновчтой, товч хариулт хүлээдэг.

Асуудлыг шийд.  

Үйлчлүүлэгчийг буруутгалгүй, асуудлаас зайлсхийлгүй, өөртөө илүүц хариуцлага үүрэлгүй асуудлыг шийдэх нь л чухал.