Бидний имэйл хаяг болон утасны дугаарууд 100% хувийн өмч биш байх талтай. Хэдэн зуун мянган имэйл хаяг , утасны дугааруудыг агуулсан их хэмжээний листийг Маркетинг Агентаас гэмт хэргийн шинжтэй бүлэг этгээдүүд худалдаалдаг. Үүнээс гарч болох эрсдэл: Таны имэйл хаягт харгалзах утасны дугаарыг халдагч этгээд мэдэх боломжтой болно. Сүүлийн үеийн судалгаагаар тэрхүү лист нь spear-phishing халдлагад өргөн хэрэглэгдэж байгаа дүн гарчээ. Халдлагын гол зорилго нь банк санхүү, төлбөр тооцоотой холбоотой хувийн шинж чанартай мэдээллийг олж авхаас гадна чухалд тооцогдох зорилтод мэйл датаг хулгайлахад оршино.

Бид SMS-ээр утсан дээрээ болон имэйл хаяг дээрээ олон тооны SPAM захиа хүлээн авахад бидний ихэнх нь тэдгээрийг SPAM гэж мэдэхээс гадна , анхаарал хандуулдаггүй. Гэсэн хэдийч хэн нэгэн ямар нэгэн баталгаажуулалтын имэйл болон SMS танд илгээсэн байхад та түүнд эргэлзэлгүй хариу үйлдэл хийдэг.

Жишээ нь та үргэлж Google, Facebook, Apple болон бусад 2-шатлалт баталгаажуулалтыг дэмждэг сервисээс баталгаажуулалтын код хүлээн авдаг. Түүнийгээ вэбхөтөч дээр гарч ирэх тусгай хуудсанд оруулах үйлдлийг хийдэг. Гэтэл халдагч этгээд яг Google, Facebook, Apple эсвэл бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг сервисээс баталгаажуулалтын хүсэлт илгээж буй мэт хуурамч имэйл эсвэл SMS-ийг таньд илгээж итгүүлдэг.

Зорилго:

Санамж: Google , Facebook, Apple гэх мэтчилэн 2-шатлалт баталгаажуулалтын систем ашигладаг сервисүүд хэзээ ч таныг үйлдэл хийгээгүй байхад баталгаажуулалтын код автоматаар илгээдэггүйг анхаарах хэрэгтэй.