Хэрэглэгчдэд хүртээмжтэй байдлаараа фэйсбүүк маркетинг эрчээ аваад нилээд хугацаа өнгөрлөө. Маркетерууд, фэйсбүүкчид аль аль нь л туршлагадаа үндэслэн пэйж хуудсаа хөгжүүлж байгаа гэхэд хилсдэхгүй. Тэгвэл гүйцэд мэдэхгүй платформ ашиглан маркетинг хийх нь эргээд олон эрсдлийг дагуулж байдаг аж. Үйл явдал гэрлийн хурдаар болж өнгөрдөг фэйсбүүк хэмээх энэхүү платформд маркетинг хийхдээ зөв арга техник ашиглахгүй бол хэрэглэгч, дагагчдаа маш хурдан алдах эрсдэлтэй. Ингээд бид танд бяцхан зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна.

  1. Та зорилтот хэрэглэгчдэдээ мэдээллээ хүртээмжтэй байдлаар хүргэхээр төлөвлөж байгаа бол янз бүрийн эмх замбараагүй постууд оруулж хэрэггүй. Фэйсбүүкийн ихэнх хэрэглэгчид ажлын цагт баригдаж фэйсбүүкээ шалгадаг тул өдрийн турш онлайн байж чаддаггүй. Оновчтой, зөв цагтаа буюу хэрэглэгчид онлайн байдаг цагт пост оруулах нь таны алтан цагийг хэмнэнэ. Судалгаагаар, өглөө ажил эхлэхээс өмнө болон орой 19.00-21.00 цагийн хооронд хамгийн олон хүн онлайн байдаг байна. Тиймээс хэзээ ч хамаагүй нийтлэл, пост оруулаад байж болохгүй. Ашиггүй цагт пост оруулах нь таны нийтлэлийн хүртээмжийг багасгана. %d0%b1%d3%a9%d0%b0%d0%b1%d3%a9%d0%b0png-2
  2. Бизнестээ хувийн фэйсбүүк хаягаа ашиглах хэрэггүй. Хувийн профайл нь дүгнэлт анализ хийх тохиргоогүй тул зорилтот хэрэглэгчиддээ хүрч чадсан эсэхээ мэдэх боломжгүй. Мэдээлэлгүйгээр таны бизнесийг ямар хүмүүс сонирхож байгаа, цаашид ямар стратеги ашиглах зэрэг дүгнэлт гаргах ямар ч боломжгүй болно. Найзын хүсэлт илгээх, пэйж хуудсанд урих хоёр тэс өөр ойлголтууд бөгөөд хоорондоо асар их ялгаатай. Нэг ч хүн хувийн мэдээллээ таны сурталчилгаатай хамт нийтэд цацахыг хүсэхгүй. Хэрэв та ингэж ажилладаг бол фэйсбүүкийн үйлчилгээний нөхцлийг давхар зөрчиж байгаа тул профайлыг тань хааж ч магадгүй юм.
  1. Фэйсбүүк группыг маркетинг хийхэд ашиглаж огт болохгүй. Фэйсбүүк группын зорилго нь ижил сонирхолтой хүмүүс холбогдож, санал бодлоо солилцох, мэдээллээ хуваалцах болохоос биш онцгой нэг брэнд сурталчлах, маркетинг хийхэд зориулагдаагүй. Нэг хүн дан ганц өөрийн сонирхолдоо тулгуурлан группыг удирдах нь олигтой байхгүй нь мэдээж. Тиймээс, хэрэв та фэйсбүүк маркетингийг үр дүнтэй ашиглахыг хүсч байгаа бол фэйсбүүк групп нь анхнаасаа маркетинг хийхэд зориулагдаагүй гэдгийг ойлгоорой. grouppp
  2. Маркетеруудын түгээмэл гаргадаг бас нэг алдаа нь бизнесээ таниулж мэдээлэл өгөхөөсөө илүү хэтэрхий их зүйл зарах гэж зүтгэдэг. Худалдан борлуулах постыг тасралтгүй оруулах нь хэрэглэгчийг үргээх аюултай. Тиймээс бараа бүтээгдэхүүн зарах сонирхолтой байгаа бол фэйсбүүкийн зарын самбарыг ашигла. Та олон нийтийн сүлжээнд маркетинг хийхдээ хэрэглэгчиддээ бараа бүтээгдэхүүн "шахаж" ядраахгүй байхыг хичээгээрэй.
  3. URL хаягийг богиносгохгүй байх. Бид богиносгосон URL хаяг хялбар ойлгомжтой, хүмүүсийн сонирхолд нийцнэ гэж андуурдаг. Гэхдээ олон нийтийн сүлжээнд богиносгоогүй URL хаягийг постондоо оруулж байхыг зөвлөдөг. Судалгаанаас харахад URL хаягийг бүтнээр нь оруулсан постыг 3 дахин олон хүн дарж үздэг байна. Ихэнх хүмүүс богино хэлбэрийн холбоос дээр дардаггүй. Тиймээс та цаана нь ямар мэдээлэл байгаа нь эргэлзээ төрүүлдэг ийм холбоос ашиглахаас татгалзаарай. lnnnnnx
  1. Өдөрт хэт олон нийтлэл оруулах нь яав ч сайн сурталчилгаа болохгүй. Ингэх нь дэмий л хэрэглэгчидээ уйдаасан хэрэг болно. Мэдээллээ хүргэхийг хүсч байгаа бол хэт урт, зураг, дүрсгүй текст постлохоо зогсоож, товч тодорхой, зураг, дүрс бүхий пост ашиглаж байгаарай. Мөн пост оруулахдаа тодорхой хэмжээний цагийн давтамжтай оруулж байвал зүгээр.loooong
  2. Хүмүүсийн оруулсан сэтгэгдэлд цаг тухайд нь хариулж байгаарай. Ихэнх маркетеруудын гаргадаг алдаа нь сэтгэгдэлд хариулалгүй өнгөрөөх явдал юм. Хэрвээ хэрэглэгч таны нийтлэлд коммэнт буюу сэтгэгдэл үлдээсэн бол тэд хариулт хүсч байгаа нь тодорхой байна. Хэрэглэгчид хүссэн хариуг нь цаг алдалгүй өгч байх нь эерэг холбоог бий болгодог. Хамгийн чухал нь сэтгэгдлүүдэд хариулах бүрт хэрэглэгчид мэдээлэл очдог ба тэднийг таны фэйсбүүк хуудсанд буцаан авчирдаг. Тиймээс сэтгэгдлийг  анхааралгүй орхих нь том алдаа болно.