Удирдагч байна гэдэг хэн бүхний хийдэг ажил биш. Удирдагч хүн маш хариуцлагатай байж, хүмүүсийн үлгэр дууриал болж чаддаг байх ёстой. Яриа, лекцийг нь алгасалгүй сонсож, харахаар бахархах, хүндэтгэл сэтгэл төрж, хэлсэн ярьсан үгнээс нь иш татаж ярьмаар санагддаг тийм хүмүүс бидний эргэн тойронд байдаг даа. Энэ чинь л бидний яриад байгаа жинхэнэ удирдагчид юм шүү дээ. how_to_love_work_again_1200x627 Бид удирдагч хүн ямар байх тухай номноос уншиж, эвентүүдээс хангаллтай их  яриа сонгсдог.  Тэд бүгд л хэн ч удирдагч болж чадна гэж батлан хэлдэг.  Та үүнд итгэдэг үү? Би л хувьдаа үгүй. Хэдийгээр хүн бүрт удирдагчийн чанар байдаг ч оргилд хүрч чадсан ч цөөн. Түүнийгээ хөгжүүлэхгүй бол удирдагч болохгүй. Өөртөө байгаа хамгийн шилдэг чанаруудыг онцгой нөхцөлд илрүүлэн хөгжүүлж чадвал удирдагч болно. Удирдагч хүн бусаддаа эрсдлийг үүрүүлээд өөрөө ард нь үлддэг байж болохгүй. Тэд чиглүүлэгч, манлайлагчид байх учиртай.   Та доорх 12 асуултад хариулж өөрийгөө амжилттай удирдагч мөн эсэхийг шалгаарай.
  1. Та хүмүүст шийдвэр гаргах бололцоо олгодог.
  2. Та аль нэг зүйлийг яаж хийхийг цөхрөлтгүй тайлбарладаг.
  3. Та хүмүүсийг ажиллах чадварт сургадаг.
  4. Аливаа ажлыг хийхдээ бусадтай зөвлөдөг.
  5. Бусдын алдааг шүүмжлэхдээ бус асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулдаг.
  6. Та зарим хүмүүст биелэгдэшгүй мэт санагдах том зүйл мөрөөддөг.
  7. Бусдын амжилтыг тооцож санаачлалгыг дэмждэг.
  8. Ярилцагчаа анхааралтай сонсдог.
  9. Санал зөрөлдөөнийг зохицуулахыг чармайдаг.
  10. Та тасралтгүй суралцагч. Та ном уншиж, подкаст сонсож, уулзалтад оролцож, бусад удирдагчдаас зөвлөгөө авахаас татгалздаггүй.
  11. Та “Би асуудал тарьчихлаа. Гэхдээ надад энэ асуудлаас гарах ийм алхмууд байна” гэж хэлдэг.
  12. Та уялдаа холбоог үүрэг хариуцлагаас илүүд үздэг.
Эдгээр асуултууд таныг илэрхийлж байгаа бол та жинхэнэ удирдагч хүн юм. Таны туршлага, боловсрол, авъяас үүнд хамааралгүй. Та удирдагч болохоор сонгогдсон хүн юм.