Хүлээн авагч /үзэгч/-ээ ойлгохгүйгээр тэдэнд хүрэх боломжгүй юм.

Сонирхол татсан видео контент бүтээх нь харилцаанаас маш их хамаардаг. Хэрэв та хүлээн авагч, үзэгчээ татаж, сэтгэлд нь нийцсэн контент бүтээж чадаагүй бол тэдэнтэй үр дүнтэй харилцаа үүсгэхэд төвөгтэй болно. Үйлчлүүлэгчдэд чиглэсэн видео хийх тохиолдолд үзэгч, хүлээн авагчаа мэдрэх нь гол түлхүүр болдог.  Таны үзэгч хэн байхаас хамааран видео контентын агуулга, ерөнхий өнгө төрх, тэр ч бүү хэл тэдэнд хандахаар сонгож авах сувгийг тань тодорхойлно.

Тэгэхээр үүнийг хийхийн тулд юунаас эхлэх хэрэгтэй вэ?

Өөрийн үзэгчидээ тодорхойл! Та өөрөөсөө хэдэн асуултыг асуугаарай! Манай зорилтот үзэгч ямар хүмүүс байх вэ? /онцлог шинж, амьдралын хэв маяг гэх мэт/. Ямар төрлийн видео контент тэдний сонирхолыг татах вэ? Хэрвээ тэдэнд ямар нэгэн сэтгэгдэл төрүүлж чадахгүй бол яах вэ? Энэхүү үе шатанд та үндсэндээ өөрийн хийсэн судалгаандаа тулгуурлан маркетингийн персонагаа байгуулна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл та яг одоо толгойдоо таны үзэгчдийн нэг хэсгийг төлөөлж чадах зохиомол дүрийг зурж, дүрслээрэй!

Үзэгч ямар төрлийн контентыг сонирхох хандлагатай байна вэ? Тэдэнд ямар нэгэн сэтгэгдэл төрүүлж чадахгүй бол яах вэ?

Нэг жишээ дурдая. Өнгөрсөн жил бид нэгэн аялал жуулчлалын компанид зориулан персона бүтээж өгсөн юм. Манай персона ая тухыг эрхэмлэгч, адал явдалд дуртай, нийгмийн идэвхитэй чинээлэг эмэгтэй байв. Энэ бүлгийн хүмүүст хандсан маркетинг хийхэд анхаарах зүйл хийгээд сэтгэлд нь хүртэл үйлчилгээ үзүүлж чадна гэсэн ойлголт төрүүлэхэд бидний зорилго оршино. Хэдийгээр персона нь тухайн бүлэг хүмүүсийг татахын тулд гаргадаг зохиомол дүр боловч маркетингийн хувьд асар их ач холбогдолтой.

5sar22 Энэ аргыг маркетингийн видео контент бүтээхэд мөн ашигладаг. Персонад хүний сонирхол, орлогын түвшин, гэр бүлийн байдал, ажил мэргэжил, нас, орлого, муу зуршил хүртэл тусгагдаж болдог. Гэхдээ персонад дан ганц одоогийн хэрэглэгч, фэнүүд, дагагчид байдаггүй. Бид зөв тодорхойлолт гаргахын тулд тухайн брэндийн хувьд төдийгүй өрсөлдөгч байгууллагууд, мэдээллийн сувгуудын хүрээнд мөн судалгаа явуулах хэрэгтэй. Фэйсбүүк группууд, хэлэлцүүлгүүд, онлайн контентууд нь танд хараахан хүрч амжаагүй байгаа хэрэглэгчиддээ хүрч, тэднийг зөв тодорхойлоход туслана.

Үзэгч, хүлээн авагчийнхаа нэг хэсэг нь бол!

Та үзэгч, хүлээн авагчийнхаа дүр зургийг сайн тодорхойлсныхоо дараа тэдний юунд хамгийн их татагддаг, юунд санаа зовдог зэргийг гүн ухаж мэдэх ёстой. Ялангуяа интерьер дизайн, хувцас загвар гэх мэт нишей зах зээлд ажилладаг бол ямар төрлийн сэдэв, үг хэллэг трэнд болж байгааг мэдэж, түүнийг нь ашиглах хэрэгтэй.  

Дахин нэг жишээ сонирхуулья. Хэсэг хугацааны өмнө би сүлжээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг старт ап компанитай ажилласан юм. Бидний эхний уулзалтууд амжилтгүй гэж хэлж болохоор байлаа. Үнэндээ бид ойлголцоогүй. Миний мэдэхгүй хэлээр яриад байх шиг санагдаж байв. Би ямар аргаар сүлжээний компанийн маркетингийг хийхээ огт  мэдэхгүй байсан юм. Ямар ч санаа, ямар ч чиглэл олдсонгүй. Гэхдээ би тухайн салбарын тухай уншиж судлан, үүсгэн байгуулагчтай нь хэсэг ярилцсаны дараа ойлголттой болж эхэлсэн. Өөрөө сайн ойлгоогүй зүйлээ бусдад сурталчилна гэдэг боломжгүй юм гэдгийг тэгэхэд би ойлгосон. Энэ нь таныг ч бас ичгэвтэр алдаа гаргахаас сэргийлнэ.

Та видео контентын ямар арга ашиглан үзэгчээ татдагаа бидэнтэй хуваалцаарай!