Санал хүргүүлэх баримт боловсруулахад Гүүгл Docs ашиглаарай

Чухал төсөл хөтөлбөрт оролцохоор санал боловсруулж байгаа үед дан ганц маркетинг төдийгүй санхүү, захиргаа зэрэг үндсэн албадууд бүгд оролцдог. Маш олон хүний маш олон санаа орж ирнэ. Файлын хувилбар хэд үргэлжлэхийн та мэдэхгүй. Тэгвэл нэг файл дээр олуулаа зэрэг ажиллаж, хүмүүсийн дэвшүүлж буй санаануудыг коммэнт хэлбэрээр хүлээн авч боловсруулаарай. Гүүгл Docs нь нэг цагт нэг файл дээр ажиллаж, шилдэг санаануудыг нэгтгэн хамгийн сайн баримт боловсруулахад тохиромжтой.

  Хаанаас ч ямар ч төхөөрөмж ашиглан файлууддаа хандах боломжтой

Гадуур ажилтай үед ажлын файл тань хэрэгтэй болбол та яах вэ. Ажил дээрээ яаран очиж компьютераа асаагаад хэрэгтэй файлаа авах уу? Харилцагчийн мэдээллийг яаралтай шинэчлэх болоход ажил дээрээ байхгүй үе таарвал яах вэ? Хэзээ ч юу ч тохиолдож болно. Харин таны файлууд хэрэгтэй үед тантай хамт байхад Гүүгл Drive тусална. Гүүгл Drive-т байгаа файл дээр өөрчлөлт оруулахад бусад бүх эхүүд болон Гүүгл Sites-т оруулсан файл хүртэл шинэчлэгддэг.

  Зайны сургалтад Гүүгл Hangouts-г ашиглаарай

Борлуулалтыг дэмжих маркетинг хийх үед цагийн ажилтнууд хөлслөн ажиллуулах шаардлага гардаг. Олон хүнийг нэг дор цуглуулан сургалт зохион байгуулах нь цаг их шаарддаг ажил. Энэ асуудлыг Гүүгл Hangouts ашиглан хялбархан шийдэх боломжтой. Гүүгл Hangouts нь цахим сургалтыг дуу дүрсний өндөр чанартайгаар нэвтрүүлдэг ба давхар слайд үзүүлж, файл хуваалцаж болдог. Түүнчлэн сургалтын бичлэгийг хадгалаад дараа дахин ашиглах боломжтой.

how-to-use-google-slides   Санал хүсэлт цуглуулах, дүн шинжилгээ хийхэд Гүүгл Forms-г ашиглаарай

Мэргэжлийн хүн хөлслөх шаардлагагүйгээр хэрэглэгчдийн санал асуулга явуулж, үр дүнд дүн шинжилгээ хийх боломжийг Гүүгл Forms олгодог. Гүүгл Forms нь цугларсан дүн мэдээлэлд анализ хийж төрөл бүрийн хэлбэрээр танд харуулж чадна. Тайланд шаардлагатай гол гол үзүүлэлтүүдийг хүснэгт, график, жагсаалт зэрэг хэлбэрт хувиргадаг нь таны ажлыг хөнгөвчлөх нэг хэрэгсэл болно. Гүүгл Forms нь  Гүүгл Sheets-тэй хоршин ажилладаг.

Төсөлт ажил бүрийнхээ мэдээлэл, файлуудыг нэг дор байлгаарай

“Файлын сүүлийн хувилбарыг илгээгээч” гэсэн имэйл авсаар л байна уу? Жижиг боловч ийм хүсэлтүүд цаг их үрдэг. Түүнчлэн багийн гишүүдээс ирүүлсэн файлуудын хувилбар бүрийг хүлээн авч, нэгтгэх нь илгээхээс ч хэцүү зүйл. Тэгвэл баг дундаа Гүүгл Sites ашиглан вэбсайт бүтээж хамтран ажиллаарай. Гүүгл Sites нь технологийн ямар нэгэн мэдлэг шаардахгүйгээр яг л бичвэрэн файл дээр ажиллаж байгаа юм шиг хялбараар вэбсайт бүтээх боломжийг олгодог.  Вэбсайтын стандарт бүх товч, цэс, хуудас энд бий. Магадгүй та вэбсайтдаа Баримтын сүүлийн хувилбарууд гэсэн цэс үүсгэж болох юм. Гүүгл Sites-г нийтэд ил харуулах, баг дундаа ашиглах, зөвхөн байгууллагын домэйн нэртэй хүмүүс нэвтрэх зэргээр хандах эрхийг удирдаж болдог.

  Интерактив хэлбэрээр танилцуулгаа бэлтгээрэй

Харилцагчиддаа өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгохоор танилцуулга бэлтгэх гэж байгаа бол Гүүгл Slides-ийг ашиглаарай. Гүүгл Slides нь Гүүглийн бусад бүтээгдэхүүнүүдтэй зохицон ажиллахаас гадна Youtube зэрэг видео бичлэг ашиглах боломжийг олгодог. Таны бүх мэдээллүүд давхар Гүүгл Drive-т хадгалагддаг ба сүлжээгүй орчинд ч ямар нэгэн доголдолгүйгээр нээн үзүүлж болно. Та Гүүгл Drive-ийнхаа оффлайн горимд ажиллах тохиргоог идэвхжүүлээрэй.  

Маркетингийн төлөвлөгөөндөө тохируулан календарь үүсгэн ашиглаарай

Цаг хугацаатай ажлыг календарьд тэмдэглэж явах нь маш үр дүнтэй. Аль багт ямар ажлыг хэдий хугацаатай даалгасан болон ямар ажлын хугацаа нь дөхөж байгаа зэрэг бүгд календарьд харагдана. Түүнчлэн он сар бүхий мэдээлэл агуулсан имэйлийг Гүүгл календарь автоматаар өөр дээрээ татаж сануулдаг. Уулзалт бүрийн өмнө имэйлээр сануулга очдог тул хоцролгүй оролцох боломжийг олгодог. Гүүгл календарь-н нэг онцлог нь албаны, багийн, хувийн ажил үүргийн хуваариудыг нэг календарьд тэмдэглэж болдог ба хэрэглэгч тухайн цаг үед аль календарийг нь харахаа өөрөө сонгож идэвхжүүлдэг. Мөн бусад ажилтнуудын календарийг ч холбож болдог.

Чухал имэйлүүдээ хурдан олоорой

Таны имэйл хэр зэрэг цэгцтэй байдаг вэ. Имэйлийн хавтаснуудаа ухаалгаар ангилах шаардлагатай байна уу? Gmail-ийн имэйл ангилах тохиргоонд үүнийг даатга. Gmail-д имэйлийг ангилах маш үр дүнтэй тохиргоонууд байдаг бөгөөд та шошго хийх, шүүлтүүр зэрэг сонголтуудын тусламжтай имэйлээ албаны эсвэл харилцагчдын гэх мэтээр ангилах боломжтой. Имэйлийн хайрцаг цэгцтэй байх нь чухал имэйлүүдээ хурдан олоход тустай.