Цахим шууданг нэг компьютераас өөр нэг клиент-сервер аппликеишн архитектерлуу илгээхэд MTA буюу message transfer agent ашигладаг. MTA-г өөрөөр mail transfer agent эсвэл mail relay ч гэж нэрлэдэг. Энгийн үгээр хэлбэл мэйл дамжуулагч юм. Цахим шуудангийн SMTP сервисийг ашиглаж байгаа нийт хэрэглээндэх MTA ийн 85 орчим хувийг EXIM, Postfix болон SendMail мэйл серверүүд эзэлдэг.

Exim — 1995 он — 546,000 сервер

Exim нь Sendmail ийн загвар дизайн дээр суурилагдсан ба 2 тын тооллын системдээр тулгуурласан бүрэлдхүүн хэсгүүдээс бүтсэн цул дизайнтай учираас аюулгүй байдлын хувьд учир дутагдалтай.

Postfix — 1997 он — 298,000 сервер

Red Hat-д дурдасны дагуу Postfix нь IBM-ийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд болон программист Wietse Venema аар хөгжүүлэгдсэн Sendmail ийн өөр нэгэн дэвшилтэд хувилбар юм. Аюулгүй байдлыг сайн хангасан төдийгүй тохируулахад хялбар, хурдан ажиллагаатай.

Postfix нь аюулгүй байдлыг сайжруулан хөгжүүлэх, өргөтгөх боломжтой загвар буюу үндсэн процесс (master daemon) нь мэйл дажуулалтыг хариуцан ажиллах тус тусдаа ажилладаг жижиг процессуудыг хязгаарлагдмал эрхийн доор дуудан ачааллуулдагаараа онцлогтой.

- Алсын зайнаас хандан тохируулах

- Third-party буюу гуравдагч талын хөгжүүлсэн нэмэлтүүдийг ашиглах чадамжтай. Үүний үр дүнд ажиллагааны хувьд олон үйлдэлт болох ба MTA-ийн бүхий онцлог боломжуудыг дэмждэг.

Sendmail — 1982 он — 113,000 сервер

Хакерууд имэйл системд халдаж эхлэхээс өмнө бүтээгдсэн аюулгүй байдал муу, нүх цоорхой ихтэйь,тохируулахад хялбар, Линүкс төрөлт бүх үйлдлийн системд суурилсан түгээмэл MTA юм. Хөгжүүлэгчид аюулгүй байдалтай холбоотой ихэнх асуудлыг засварлан сайжруулсан боловч хэрэглэгчийн тоо их учираас одоог хүртэл хакеруудын том бай болсоор байгаа.

Sendmail ихэнх хэрэгцээгүй болон спам имэйлийг блоклохоор загварчлагдсан байдаг. 8.9-өөс хойших хувилбарууд SMTP мэссэжийг хаасан ба үл таних хостоос ирэх холболтоос сэргийлж , баталгаажаагүй нэвтэрх оролдлогыг блоклодог болсноороо давуу талтай.

Qmail — 1996

Анхны аюулгүй байдал сайн хангагдсан MTA гэж хэлж болно. Qmail-ийн Sendmail-ээс тодотгож өгсөн гол зүйл нь баталгаажуулалтыг шалгах бүхэл бүтэн багцыг агуулсан өргөтгөх боломжит бүтэц юм. Үүнд баталгаажуулалтан дээр суурилсан SMTP чагнагч болон SMTP илгээгч багтсан байх жишээтэй. Qmail нь бусад MTA буюу мэйл дамжуулагч агентуудаас эрсдэл багатай. UNIX-ийн мэйл баримтлалын хүрээнд дахин загварчлагдсаны улмаас тохируулахад нилээн төвөгтэй болж ирсэн төдийгүй бүрэн утгаар нээллтэй ашигах соорс биш юм. (open source)

Fetchmail — 2007

Нилээн сүүлд хөгжүүлэгдсэн MTA . Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос. http://www.fetchmail.info/

Үр дүн:

Exim

- Ашиглагчийн тоо хамгийн их боловч аюулгүй байдлын ажиллагааны хувьд Sendmail тэй ижил.

- Хэрэглэхэд хялбар

- Зах зээлд эзлэх хувь 50% гэж бодохоор үдсэндээ стандарт MTA гэж хэлж болохоор.

Postfix

- Аюулгүй байдал, тохируулахад хялбар, хурдан ажиллагаатай болгож сайжруулсан Sendmail ийн өөр нэгэн хувилбар гэж ойлгож болно.

- Qmail дээр үндсэнлэн аюулгүй байдлын хангамжыг өргөтгөж болох загварчлал

- Exim-тэй хариуцлахад олон үйлдэлт биш боловч аюулгүй байдлын хувьд илүү найдвартай

- Алсын зайн холболтыг зөвшөөрдөгөөс гадна тохиргооны олон сонголттой.

- Гуравдагч талын хөгжүүлсэн нэмэлтүүдийг ашиглах боломжтой.

Sendmail

- MTA-ийн өвөг эцэг :)

- Линүкс төрөлд бүх үйлдлийн системийн багцад суусан, тиймээс түгээмэл

- Тохируулахад хялбар

- Нүх цоорхой ихтэй, шалтгаан нь хакеруудыг имэйл системд халдага хийхээс өмнө үүссэн

Линүкс төрөлт үйлдлийн системдэх хамгий шилдэг имэйл дамжуулагч агент буюу серверээр EXIM болж таарлаа. Удаах байраар Postfix шалгарч байна. Харин Sendmail цаг хугацааны аясаар бүдгэрсээр. Одоогийн байдлаар Postfix хамгийн Secure сайтаа харагдаж байна, учир нь өргөтгөх боломжит загварчлалтай.