Борлуултаа өсгөж, брэндээ сурталчилах бүх маркетингийн сувгийг ашигласан гэж та бодож байна уу? Тэгвэл танд дуулгах шинэ санаа байна.

Танай байгууллагын ажилтнууд мянга мянган хүмүүстэй имэйлээр харьцаж байгаа. Энэ нь магадгүй вэбсайтдаа хандалт багатай компаний хувьд шинэ боломж юм. Үүнийг та хэрхэн харж байгаагаас шалтгаалан маркетингийн нэг суваг болгон ашиглаж болно.

Дээр дурдсанчлан танай байгууллагаас имэйл хүлээн авч байгаа харилцагч тань зорилтот бүлэг болдог. Тиймээс шинэ болон хуучин харилцагчиддаа зориулан энгийн байдлаар имэйлийн гарын үсэг дээрээ тохиромжтой суртчилгаагаа байрлуулж харилцсанаар сайн үр дүнд хүрч болно. Ерөнхийдөө, танай ажилчин бүр маркетингийн тусгай хэрэгсэл ашигласан (ЯГ ОДОО ЗАХИАЛ, ДЭЛГЭРЭНГҮЙ, БҮРТГҮҮЛЬЕ зэрэг товчийг байрлуулж бүтээгдэхүүний үндсэн хуудсанд дуудах хэлбэр) брэнд гарын үсэг ашиглана гэсэн үг.
Имэйлийн гарын үсэг нь:

1. Брэндинг

Имэйлийн гарын үсэг нь брэндинг хийх цор ганц суваг биш ч чухалд авч үзэх зүйл юм. Учир нь бид имэйлийн гарын үсэг ашиглан бусдад хүргэхийг хүссэн мэдээллээ түгээж болдог. Түүнчлэн байгууллагын бүх ажилтан нэг стандартай имэйлийн гарын үсэгтэй нь байх нь тухайн компанийн дотоод журам болон брэндингтэй хамааралтай нэгэн цогц ойлголт болжээ. Нэг байгууллагын өөр өөр ажилтантай имэйлээр харилцах үед нэгдсэн стандартгүй, эргэж холбогдох мэдээлэл дутмаг зэрэг бүрэн бус агуулгатай имэйл олон харагддаг. Энэ нь эргэх холбоог удаашруулж, хэрэглэгчийн цагийг үрдэг бөгөөд эцэсийн дүндээ хэрэглэгч байгууллагын мэдээллийг интернэтээс хайхад хүргэдэг.

Хэрвээ та имэйлийн гарын үсгийг ашиглахаар шийдсэн бол гар аргаар тохируулахаас татгалзаарай.

Нийт ажилтнуудын имэйлийн гарын үсгийг бүхлээр нь удирдаж ухаалаг байдлаар ашиглахын тулд танд зайлшгүй нэмэлт програм хангамж хэрэгтэй болно. Танд албан ёсны домэйн нэр дээр суурилсан бизнес имэйл хаягууд шаардлагатай. Хувийн хэрэгцээнд ашигладаг имэйл хаяг нь тухайн байгууллагыг төлөөлж чаддаггүй. Байгууллагын имэйл хувь хүний өмч биш гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

2. Шинэ маркетингийн суваг

Имэйлийн гарын үсгийг маркетингд хэрхэн ашиглаж болох зарим нэгэн санаануудыг танд хүргэе. Имэйлийн гарын үсэгт хүссэн бүх мэдээллээ оруулж болно. Эдгээрийг магадгүй гарын үсэгт тулгуурласан сурталчилгаа ч гэж нэрлэж болох юм.

Улирлын урамшуулал

Мэдээж танай байгууллага улирал болгонд тохирсон компанид ажил явуулдаг нь тодорхой. Тэгвэл танай борлуулалтын ажилчдын и-мэйл хаягийн гарын үсэг нь харилцагчдын анхаарлыг татах хамгийн оновчтой шийдэл байна гэдэгтэй итгэлтэй байна.

Борлуулт, худалдаа

Бүтээгдэхүүн үйлчилгээний хямдралыг тодорхой цаг хугацааны давтамжтай имэйлийн гарын үсэг дээр хавсаргаж болдог.  Үүнд тохирох түгээмэл ашиглагддаг програм хангамж болох SignatureSatori-ыг та туршаад үзээрэй.

Шинэ бүтээгдэхүүн

Та байнга харьцдаг хэрэглэгчиддээ шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах хүсэлтэй байгаа бол имэйлийн гарын үсгийг танилцуулга баннер болгон ашиглаарай.

Шинэ контент

Та контент маркетингд хэр их мөнгө зарцуулдаг вэ? Хэрвээ тийм бол танд зардлаа багасгах боломж гарч байна. Имэйлийн гарын үсэгтээ блогийн нийтлэлээ оруулаарай.

Сошиал медиа

Сошиал хуудсандаа олон дагагчтай болохыг хүсвэл имэйлийн гарын үсэг хамгийн тохиромжтой боломж.

Хурал, уулзалт

Хурал, уулзалт, үйл явдал, өдөрлөгийн мэдээллийг та яаж түгээдэг вэ? Имэйлийн гарын үсэг байрлах талбар нь чухал үйл явдал, хурал, уулзалтад урих товчийг байрлуулах оновчтой талбар болж чадна.

Ажлын байрны зар

Имэйлийн гарын үсэг дээрээ ажлын зараа байрлуулчихвал танай хүнийн нөөцийн мэргэжилтэн лав баярлана.