Та дараах имэйлүүдэд анхаарлаа хандуулна уу. 1 Энэ имэйлээс харахад ISO 9001 стандартын танилцуулга сургалт явагдах гэж байгаа нь ойлгомжтой харагдаж байна.   2 Тэгвэл энэ имэйлийн гарчгийг хараад бидэнд агуулга нь огт ойлгомжгүй, юуны тухай имэйл болохыг мэдэх боломжгүй байна. Дан ганц Нийслэлийн Татварын Газраас ирснийг нь л гадарлаж байна.   screenshot_1 Харин энэ имэйлээс вэбсайт хийх үйлчилгээ санал болгож байгааг нь ойлгож болох ч ямар компани, ямар байгууллагаас илгээснийг нь тогтоох аргагүй байна.   screenshot_2   screenshot_3 Дээрх 2 жишээнд имэйлийн гарчиг асуултын тэмдэг болж хувирсан мөн гарчиг өгөлгүй илгээсэн байна.   screenshot_4 Бас энэ имэйлийн хувьд хэт урт гарчиг бичсэнээс агуулга нь бүрэн ойлгогдохгүй байна.   screenshot_6 Хамгийн ойлгомжтой имэйл энэ байна.  Бид нээж үзээгүй боловч хэн, юу санал болгосныг нь тодорхой харж байна. Эдгээр жишээнээс имэйлийн гарчиг хэр чухал болох нь харагдаж байна.  

Тэгвэл имэйлд гарчиг бичихэд юу анхаарах вэ?

  1. Имэйлийн агуулгыг илэрхийлсэн, оновчтой байх хэрэгтэй.
  2. Маш товчхон байх хэрэгтэй. Хамгийн ихдээ 6 үгнээс бүрдсэн байхад болно.
  3. Нэг асуудлаарх олон имэйлийг илгээгч ба хүлээн авагч хоёр тал шошголж явуулах хэрэгтэй.
Тодорхой цаг хугацаанд үргэлжлэх төсөл, ажлын талаар имэйл бичиж байгаа бол тухайн имэйлийн гарчгийг төслийн нэрээр эсвэл түүнийг тодорхойлох тусгай товчлол нэрээр шошголж кодлох хэрэгтэй. Ингэснээр тухайн төсөл ажилтай холбоотой имэйлийг эргэн хайж олоход хялбар оновчтой болох бөгөөд эмх цэгцтэй болгодог. Жишээ зурагт: Gmail-ийн Subject буюу гарчиг дээр долоо хоногт 2 удаа илгээдэг имэйлийн гарчгийг [B2 Weekly]: гэж шошголоод илгээх гэж буй имэйлийнхээ үндсэн гарчгийг үргэлжлүүлэн бичиж өгсөн байна. Дараагийн удаа тухайн ажил эсвэл төсөлтэй холбоотой бүх имэйлийг, имэйл хайрцгийн хайлтын цонхноос [B2 Weekly] гэсэн шошгоор хайж болно. Үр дүнд [B2 Weekly] гэсэн шошготой бүх и-мэйл таны хайлтын илэрцэд харагдах болно. Ингэснээр хүлээн авагч Inbox доторх олон зуун имэйлээс хэрэгтэйгээ хайж олох, асуудлаар төрөлжүүлэн үзэх, улмаар бүтээлч ажиллах нөхцөл бүрддэг. jisheeЭнэхүү жишээнд олон хүн нэг шошгоор оролцогчдод олон төрлийн мэдээлэл бүхий имэйл илгээсэн байна. Шошгыг ихэвчлэн дөрвөлжин хаалтанд хийдэг.jishee-2Зарим байгууллага, хүмүүс тодорхойлох хоёр цэг ашигладаг бол зарим нь чагт тэмдэг ашиглах нь бий. Имэйл хүлээн авагчийн шуудангийн хайрцагт өдөрт хэдэн арван имэйл ирж байгаа. Тэр дундаас таны имэйлийг сонирхож үзэлгүй устгах магадлал тун өндөр. Иймд та имэйлийн гарчгаа сонирхол татам байлгах нь зүйтэй. Сонирхол төрүүлэм гарчигтай имэйлийн жишээ харцгаая.     %d0%b8%d0%bc%d1%8d%d0%b9%d0%bb-%d0%b3%d0%b0%d1%80%d1%87%d0%b8%d0%b3