Амжилттай яваа захиралуудын баримталдаг дүрмээс... Хэт шахуу хуваарийн дор ажиллах хэрэггүй 37 Signals компанийн үүсгэн байгуулагчдийн нэг Жейсон Фрэйд "Би бизнес уулзалтуудад яваад байдаггүй. Хааяа л ийм уулзалт зохион байгуулдаг. Ийм уулзалтууд цаг болоод мөнгөний гарз гэж боддог" гэжээ. Тэрээр цааш нь "Үр ашиг нь мэдэгдэхгүй уулзалтууд таны ажлын өдрийг жижиг жижиг хэсгүүдэд хуваадаг. Ингээд юу ч амжуулж хүрэхгүй 20 минут, 40 минут. Бүтээлч хүмүүсийн хувьд цаг гэдэг хамгийн үнэтэй зүйл” гэж өөрийн баримтладаг дүрмээсээ хуваалцлаа. Имэйлээ үр ашигтай хэрэглэ Word Press-ийн үүсгэн байгуулагч Матт Мьюлленвэг өөрийгөө имэйлийг зохистой хэрэглэдэг нэгэн гэж боддог. Учир нь тэрээр имэйлээ тогтмол цагт шалгаж, харилцагчидтайгаа холбоотой байдаг. Нэг их хугацаа зарцуулдаггүй ч өдөрт хэд хэдэн удаа имэйлээ шалгадаг. Матт Мьюлленвэг компьютертээ юунд хэр хугацаа зарцуулж байгааг тооцдог программ сулгасаныхаа дараа огт өөр дүгнэлтэд хүрчээ. Түүний алтан цагийг үрдэг зүйл нь имэйлийн зохисгүй хэрэглээ болж таарсан юм. Тэрээр “Би өдөрт имэйл шалгадаг тоогоо багасгаж байгаа. Тодорхой цагуудад шалгаж, хариу илгээдэг болсон” гэжээ. Эсси косметиксийн үүсгэн байгуулагч Эсси Вэйнгартен Эсси Вэйнгартен хумсны будаг үйлвэрлэгч Эсси компанийн үүсгэн байгуулагч. Түүний компани өнгөрсөн жилд л гэхэд 150 сая ам.долларын ашигтай ажилласан. Эсси Вэйнгартен нарийн бичиггүй аж. Яагаад нарийн бичиг авдаггүй талаараа тэрээр “ Хүмүүс намайг ажлын утсаа өөрөө авдагт гайхдаг. Би утасаа ганц дуудуулаад л авдаг. Энэ миний баримталдаг дүрмүүдийн нэг л дээ. Миний хувьд харилцагчидтайгаа ойр байж, тэдний юу хүсч байгааг мэдэж байх нь их чухал. Энд л амьд харилцаа үүсч байгаа юм. Компани томрох тусам бидний ажил илүү чиглүүлэх тал руугаа болдог. Харин би компанитайгаа хамт байх дуртай” гэжээ. Ажилтнууддаа итгэж, тэдэнд ажлаа бие даан хийх боломж олго GoDaddy-ийн үүсгэн байгуулагч Боб Парсонс "Хүмүүс надад: Чи ч тун завгүй ажилладаг байх даа гэдэг. Үнэндээ тийм биш л дээ. Би хүссэн үедээ өөртөө цаг гаргаж чаддаг. Үүний нууц нь би ажилтнууддаа итгэдэгт байгаа юм. Манай ажилтнууд намайг байсан байгаагүй өөрсдийн хариуцсан ажлаа сайн хийдэг. Ер нь өөрийгөө итгэлтэй хүмүүсээрээ хүрээлүүлэх нь надад их чухал" гэсэн байна. Түүний хувьд Алхангаа ажлаа амжуул Цахим худалдааны diaper.com амжилттай ажиллаж байгаа компаниудын нэг. Ирэх онд гэхэд  л тус компани үйл ажиллагаагаа өргөжүүлж 40 шинэ ажлын байр гаргахаар төлөвлөж байгаа аж. Diaper.com өнгөрсөн жил 90 сая ам.долларын борлуулалт хийсэн байна. Тус компанийн үүсгэн байгуулагч Марк Лор "Би байгууллагынхаа гал тогоо руу өдөрт 5-6 удаа алхдаг. Би ажилтнуудтайгаа ганцаарчлан ярилцах дуртай. Тэгээд ч хүмүүс ажлын өрөөнөөс бусад газар арай чөлөөтэй байдаг. Шинэ ажлын байр бий болгох шийдвэр маань бас л эндээс гарсан" Бусдыг стрэссээсээ хэрхэн ангижирдгийг мэдэж ав Стрэсс нь мар ч мэргэжил, албан тушаал харгалзалгүй байж байдаг зүйл. Shakespeare Squared сурах бичиг хэвлэлийн компанийн үүсгэн байгуулагч Ким Клийманд ажилтнууд нь стрэсс хэрхэн тайлдаг нь тун ч сонин байдаг аж. Тэрээр "Би ажлын ярилцлагад орж байгаа хүн бүрээс стрэсст орсон үедээ яадаг вэ, яаж стрэссээсээ ангижирдгийг асуудаг.  Угаалгынхаа өрөөнд ороод уйлдаг уу, чөлөө авдаг уу? үнэндээ юу хийж, яадаг нь огт сонин биш. Ганцхан стрэссээ тайлж чаддаг байх нь чухал. Гол нь хугацаа нь тулсан ажилтай үед сандарсандаа юу ч хийж чадахгүй болчихдоггүй л байх хэрэгтэй". Ном, хэвлэл уншиж мэдлэгээ тэлж бай Dogfish Head Craft Brewery компанийн үүсгэн байгуулагч Сэм Калагионь бол номын хорхойтон. Зав л  гарвал ном, зохиол, нийтлэл уншиж байдаг тэрээр уншсан ном бүрээсээ нэг шинэ санаа олдог гэж ярих дуртай. Сэм Калагионь "Уран зөгнөлт зохиол байсан ч би уншиж, хэрэгтэй зүйлээ тэмдэглэж авдаг. Хэрэв миний уншиж дууссан ном олон тэмдэглэлтэй байвал түүнд Dogfish-ийн үйл ажиллагаанд ашиглаж болох шинэ санаа байгаа гэсэн үг. Хэрэв миний бизнесийг призм гэж үзвэл би уншсан ном бүрээ тэр призмээр шүүж хардаг" хэмээн ярьжээ.