Жижиг гэлтгүй бүх төрлийн бизнесийг амжилтанд хүргэх чухал хэрэгсэл нь маркетинг гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ.
Олонх жижиг бизнес эрхлэгчдэд тулгардаг асуудал нь маркетингийн ажлыг хэрхэн хийх мөн тэдэнд ямар их ашиг тустайг мэддэггүйд оршиж байгааявдал юм.  Тэд туршлагатай мэргэжилтэнүүдтэй ч (экспертүүд) тэдгээр хүмүүс өдөр бүр өөрчлөгдөн, шинэчлэгдэж байгаа маркетингийн мэдлэгтэй мэргэжилтэн болох хангалттай хугацаа байдаггүй.

Тэгэхээр одоо яах вэ? Стратегийн хандлагыг авч үзэхээс илүүтэй ихэнх жижиг дунд бизнес эрхлэгчдийн маркетингийн хүчин чармайлтын үр дүн нь ямар ч бэлтгэлгүйгээр бодож хийсэн зүйл байдаг. Тэдний маркетингийн иж бүрдэл нь аанай л гадаад, дотоод эх сурвалжуудын янз бүрийн хэрэгслүүд болон тактикуудын эмх замбараагүй цуглуулга шиг харагддаг.

Бизнес эрхлэгчид маркетингдаа хөрөнгө оруулалт хийгээд л бүгд болчих юм шиг санадаг.
Энэ танд танил сонсогдож байгаа бол танд "Step back" буюу "Алхам ухар" гэж зөвлөмөөр байна. "Step back" гэдэг нь маркетингийн стратегийн төлөвлөгөөг бий болгох тухай ойлголт юм. 
Доорх алхамуудаас яагаад гэдэгт хариулт аваарай.
Жижиг бизнест маркетингийн төлөвлөгөө хийхийн давуу тал нь нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан ангилж, дагаж мөрдөх боломжтой юм. Энэ нь танай багийн гишүүн бүр нэг ижил чиглэлд, ижил зорилготой, ижил төлөвлөгөөний дор ажиллах боломжийг олгодог. Мэдээж компани бүрийн онцлогоос шалтгаалж өөр өөр байх боловч, маркетингийн төлөвлөгөөний үндсэн хэд хэдэн бүрэлдэхүүн хэсэг байдаг:

Асар хурдацтай хөгжиж байгаа дижитал эрин зуунд таны бизнесийн алдсан зорилтуудыг биелүүлэхэд маркетинг төлөвлөгөө маш хялбар болгодог. Таны гарт байгаа маркетингийн төлөвлөгөө нь, таны бизнест тус болох хамгийн сайн боломжуудыг сануулдаг  хамгийн хялбар гарын авлага юм. Энэ нь таны бизнесийн өсөлтийг практик туршлага болон технологи ашиглан  дэмжих нэг чиглэл болно.

Мэдээж, таны бизнесийг зах зээл дээр үнэгүй таниулах арга замууд байдаг ч фэйсбүүкийн зар сурталчилгаа, шинэ бизнес карт эсвэл вэб сайтаа шинэчлэхэд та зайлшгүй зардал гаргана. Дээр дурдагсан аргууд ямар ч маркетингийн төлөвлөгөөнд зайлшгүй гардаг. Хэрэв та жижиг бизнес эрхлэгч бол зардал гаргах болон зардлаа төлөвлөх нь ямар чухал болохыг мэдэх байх. Үүнтэй адил маркетинг хийхэд маркетингийн төлөвлөгөө  боловсруулах маш чухал. Түүнчлэл маркетингийн төлөвлөгөө нь хувь хүнд цагийн менежменттэй ажиллах боломж олгодог. Энэ нь эргээд хувь хүний хөгжилд эерэг нөлөөтэй.

Маркетингийн төлөвлөгөө амжилтанд хүргэдэг

Өмнөө тавьсан зорилготой хүн амьжилтанд хүрдэг. Харин таны амжилтын хэмжүүр нь төлөвлөгөө байх болно. Үүнтэй адилаар амжилтанд хүрэх эсэх тань төлөвлөгөөгөө биелүүлж чадах эсэхээс л хамаарна.

Эх сурвалж: www.entrepreneur.com