Билл Гэйтс, Марк Зукерберг, Алберт Эйнштэйн, Майкл Жордан, Ганди, Абрахам Линколин, Варрен Бафетт, Ларри Пэйж. Эдгээр хүмүүст ямар нийтлэг шинж байна вэ?

Тэд бүгд интроверт буюу дотогшоо чиглэсэн зан чанартай, чимээгүй хүмүүс юм. Бид манлайлагчдыг нийтэч, нүүрэмгий, эрч хүчтэй, хэн нэгнийг эрх мэдлээрээ захирах хандлагатай хүмүүс байдаг гэж боддог.

Нэртэй бизнесмэнүүд, улс төрд манлайлагчдын зан чанарт судалгаа хийж сайн удирдагчийн онцлог шинжүүдийг гаргажээ. Тэд гол төлөв интровертууд байдаг аж. Яг л пиццатай адил. Өөр өөр орцууд пиццаг амттай болгодог шиг сайн удирдагчид ч өөрийн гэсэн онцлог зан чанартай байдаг байна.

Интровертууд буюу бүрэг хүмүүсийн талаарх төөрөгдлийг залруулах нь:

  1. Интровертүүд нь ганцаардмал, эсвэл нийгмээс тусгаарлагдсан хүмүүс биш юм. Тэд зүгээр л олон хүн цугласан газар байж, энергиэ үрэхийг хүсдэггүй. Гэхдээ энэ нь тэд найз нөхөдтэйгээ гарах дургүй гэсэн үг биш.
  2. Интровертүүд өөрсдөдөө дүн шинжилгээ хийхэд их цаг зарцуулдаг болохоос биш өөрсдийгөө тусгаарладаггүй.
  3. Интровертүүдэд экстровертүүд шиг их ярих шаардлага байдаггүй.
  4. Интровертууд бүрэг хүмүүс биш. Тэд зүгээр л хүмүүстэй ганцаарчлан ярилцах дуртай.

Интровертүүдийг сонгох ёстой 5 шалтгаан

  1. Тэд маш сайн сонсогчид

Өнөөдөр бид завгүй ертөнцөд амьдарч байна. Заримдаа бусдын ярихыг сонсох нь өнөөгийн энэ завгүй амьдралд тохирохгүй мэт. Бид ярианы хагасыг нь сонсож, хагаст нь юу гэж ярихаа бодсоор ярианы утгыг бодохоосоо илүүтэй яриагаа бодох болж.

post_2

Удирдагч хүмүүс их ярих хандлагатай байдаг ч удирдах арга барилын нэг хэсэг нь ам хэлээрээ удирдахаас гадна бусдын хэлэхийг бас сонсдог байхыг хэлдэг. Интровертүүд хянамгай, ажигч, их сонсдог бөгөөд тэр ч байтугай экстроверт лидерүүдээс илүү бусдын санааг хэрэгжүүлдэг.

     2. Интровертүүд хийхээсээ өмнө боддог

Экстровертүүд аятай боломжийг харж, “Үүнийг хийцгээе” гэсэн хандлагатай байдаг. Ихэнх тохиолдолд энэ нь зөв болдог. Гэтэл интровертүүд нөхцөл байдлыг илүү их судалж, жижиг зүйл дээр ч хянуур байж, асууж, гүн гүнзгий ухаж, арай удаан боддог. Тэд их болгоомжилно. Хийхээсээ өмнө бэлтгэж, төлөвлөхөд их цаг зарцуулдаг. Тиймээс тэдний шийдвэр гаргах үйл явц нь найдвартай, сайн бодож төлөвлөсөн байдаг.

  1. Тэд бусдын оронд өөрийгөө тавьж чаддаг

Бусдыг ойлгох чадвар нь лидер хүнд байх ёстой маш чухал чанар юм.

post_1

Зохиолч, сэтгэл зүйч Даниель Голман хэлэхдээ: “Хүн хамгийн сайн боловсрол эзэмшээд, гярхай, задлан шинжээч байгаад, гайхалтай санаа байнга гаргадаг байлаа ч сэтгэл хөдлөлийн билэг ухаангүй л бол агуу удирдагч болж чадахгүй” гэжээ.

     4. Интровертүүд маш гярхай байдаг

Интровертүүд эргэн тойрноо маш сайн мэдэрдэг. Тэд оролцохоосоо илүү ажиглахад ихэнх цагаа зарцуулна. Гэхдээ тэд асуудалд өнгөцхөн оролцдоггүй. Харин цаанаа асуудалд өөрийн дүгнэлтээ өгч хэрхэн шийдэхээ боловсруулж байдаг байна.

“Эктровертүүдийн чимээгүй дагагчид нь интровертүүд байдаг” гэсэн алдартай  нийтлэлд: Интроверт удирдагчид чимээгүй, бүрэгдүү харагдаж болно. Тэд анхаарлаа төвлөрүүлэх мастерууд, ил харагдаж байгаа зүйлийг харахдаа цаана нь болж байгаа зүйлийг ч давхар харж чаддаг.” гэсэн байна.

  1. Тэд даруу

Та өмнө нь “зарц удирдагч” гэсэн нэр томьёо сонсож байсан уу? Зүй нь ажилтан нь даргадаа үйлчилж, дарга нь ажилтандаа урам зориг болж, зөв жолоодож байж зөв харилцаа үүсэх ёстой юм. Интровертүүд ментор, зөвлөгч байх нь элбэг. Тэд багийнхандаа үйлчилж, ур чадвараа ил гаргаж, амжилттай ажиллахад нь гүүр нь болдог.

Ямар төрлийн удирдагчтай байхаас багийн ажиллагаа хамаардаг

Өөр өөр төрлийн удирдагчид өөр өөр нөхцөл байдалд амжилттай ажилладаг. Яг л зарим ургамал нарны гэрэлд сайн ургадаг байхад, зарим нь сүүдэрт сайн ургадагтай адил. Тохирсон орчиндоо илүү амжилт гаргадаг гэсэн үг.

Вартоны Их сургуулийн Адам Грантын хийсэн нэгэн сонирхолтой судалгаагаар:

Экстроверт удирдагчтай, санаачилгатай, нийтэч баг хоорондоо зөрчилдөөн ихтэй ажилладаг бол интроверт удирдагчтай, санаачилгатай баг маш сайн тохирч ажилладаг байна.

Үнэн хэрэгтээ, энэ нь урвуу харилцаа юм.

Яагаад энэ бүтэц ажиллахад хамгийн шилдэг нь вэ?

Завгүй ярих дэлхийн Интровертүүдийн хүч” номын зохиолч Сузан Кэйн: Интроверт лидерүүд нийтэч багтай сайн ажилладаг. Учир нь тэд ажилтнуудынхаа гаргасан санааг ажил болгохыг дэмждэг байна.

post_3

Нэг өрөөнд олон экстроверт хүмүүс цуглаад зэрэг зэрэг ярьцгааж байна гэж төсөөлөөрэй. Бүгд л өөрийн санаагаа зөв гэдгийг нотлон дийлэх гэж, юу болж байгааг ч анзаарах сөхөөгүй ярьцгааж байна.

Харин одоо өөр нэг өрөөнд интровертууд байна гэж төсөөлье. Бодлоготой, харилцан санал солилцсон, асуудалд дүн шинжилгээ өгч, нэг нэгийнхээ үгийг сонсож байна. Энэ 2 өрөөний аль нь асуудлаа шийдвэрлэн сонголтоо хийж, багаа удирдан цааш явж чадах вэ?

Яагаад ажлын байран дээр интроверт болон экстроверт менежерүүд хоёул хэрэгтэй байдаг вэ?

Ажлын байран дахь интровертүүдийн судалгаанаас:

Энэ судалгаанаас дүгнэхэд: Удирдлагын баг зөв бүрэлдсэн нь ховор байдаг бөгөөд янз бүрийн зан авиртай ажилтнуудаа төлөөлж, тэднийг төгс удирдаж чадахгүй байна.

Байгууллагын хүний нөөцийн ажилтан шинэ ажилтан авахдаа хэний удирдлагад ажиллах вэ гэхээсээ илүү тухайн хүн аль багийнхантай тохирч, амжилттай ажиллаж чадах вэ гэдэг анхаарах нь зүйтэй юм.