Гүүгл корпорациас 2012 оны 4-р сард анх ажиллагаанд оруулж байсан Гүүгл Драйв аппликэйшн энэ оны байдлаар 800 сая идэвхтэй хэрэглэгчтэй болоод байна. Өмнө нь хамгийн ихдээ 100 ГБ хэмжээтэй файл татах боломжтой байсан бол одоо 10 ТБ хүртэл хэмжээтэй файлыг нэг удаад татдаг болсон байна. Түүнчлэн Драйвынхаа стандарт хэмжээг нэмэхийг хүссэн хүмүүст зориулан 30ГБ, 100ГБ, бүр 30ТБ хүртэл ихэсгэх үйлчилгээ нээжээ.

2017 оны 6-р сараас эхлэн Гүүгл Драйвын хэрэглэгчид backup буюу нөөц хуулбар үүсгэж ашиглах боломжтой болсон юм. Backup болон Sync нь Гүүглээс гаргаж байгаа хамгийн сүүлийн үеийн аппликэйшнууд бөгөөд Мас, Windows үйлдлийн системийн аль алинд ашиглаж болно. Хэрэглэгчид компьютер дэх дурын файлыг сонгон Драйвынхаа аккаунттай холбосноор тухайн файлууд тасралтгүй хадгалагдаж байх юм.

 

Гүүгл Драйвын нэмэлтүүд:

  1. DriveTunes

Гүүгл Драйвт байгаа аудио файлуудыг DriveTunes ашиглан тоглуулж, лист үүсгэх боломжтой. Та тохиргоо цэснээсээ DriveTunes-ыг идэвхжүүлээрэй. Таны Драйвт байгаа бүх аудио файлууд автоматаар нэг хавтсанд харагдах болно.

      2. Хавтаснуудынхаа өнгийг өөрчил

Таны Драйвт хэт олон хавтас үүсэж хайлт хийхэд хүндрэлтэй болж байна уу? Тэгвэл өнгөөр ялгаж олоход хялбар болгоорой. Ажлын файлуудаа төрлөөр нь ангилахад тун тохиромжтой арга шүү.

      3. Файлуудаа вэбэд байршуулаарай

Гүүгл Драйвт байгаа файл, хавтаснуудаа вэбсайтдаа байршуулж болдог. Ингэхийн тулд тухайн файлын emded кодыг хуулж аваад байршуулах вэбсайтынхаа талбарт нэмнэ. Гэхдээ байршуулж байгаа файл болон хавтасныхаа хуваалцах тохиргоог public болгохоо мартав аа.

      4. Бүх төрлийн файлыг нээх боломжтой

Google Драйв дээр ямар ч төрлийн файлыг нээх боломжтойг та мэдэх үү? Бичвэр, хүснэгтэн файлаас гадна Adobe Illustrator, HD Video, Photoshop зэрэг 30 гаруй төрлийн файлыг нээж үзэж болно. Та компьютертоо эдгээр програмыг суулгаагүй байсан ч санаа зоволтгүйгээр хүссэн файлаа нээж болох нь.

  1. Sent to цэсэндээ Драйваа нэмээрэй

Гүүгл Драйв ашиглахын тулд заавал нээх ёстой байдаг нь жаахан түвэгтэй биш гэж үү? Тэгвэл нээлгүйгээр шууд файлуудаа Драйв руугаа илгээж болдог байна. Та Windows-ынхаа Folder Options цэснээс сонгон Гүүгл Драйваа суулгаж ашиглаарай.

  1. Вэбсайтаас Гүүгл Драйвтаа шууд хадгалаарай

Вэбсайтаас зураг, файл, HTML файл, бичлэгийгбид компьютертоо гол төлөв хадгалдаг. Хэрэг болсон үед нөгөө файлууд маань гар дор байхгүй дахин хайх хэрэг гардаг шүү дээ. Тэгвэл хаана ч явсан хэрэгтэй файлуудаа компьютероороо дамжуулалгүй шууд Драйв-аасаа авч ашиглах боломж бий. Та Chrome extension дээрээ Save to Google-ийг сонгон суулгахад л болно.

  1. Mind Maps-аа Драйвтайгаа холбоорой

Та ажил хэрэгтээ Mind Maps ашигладаг бол өөрийн драйвтай холбосноор илүү хялбархан ашиглах боломжтой боллоо. Mind Maps нь Chrome-ын бас нэгэн аппликэйшн бөгөөд тайлан, төлөвлөгөө гаргах болон ажлын хуваарилалт хийхэд маш тохиромжтой.

  1. Add-ons буюу нэмэлт хэрэгслүүд

Та Гүүгл Драйв хэрэглэдэг бол Add-ons заавал ашиглах хэрэгтэй. Бичвэр, хүснэгтэн файл, зураг зэрэг файл бүрийн дээр байрлах хөндлөн цэсэнд Add-ons гэсэн сонголт бий. Энэ цэс нь таны файлуудыг ажиллахад илүү хялбар болгоно. Жишээ нь  ном зүй үүсгэхэд EasyBib тусалдаг бол Twitter curator нь жиргээнүүдээс хайлт хийж, сонгосон жиргээг хадгалдаг.