Google Sheets программыг ашиглаж эхлэх гэж байгаа болон ашигладаг хүмүүст хэрэг болох бяцхан зөвлөгөөг хүргэе. Гүүглийн хүснэгтэн файлыг ялангуяа маркетингийн мэргэжилтнүүд, нягтлангууд өргөн хэрэглэх болжээ. Хэдийгээр Microsoft Excel-ийн програмтай харьцуулахад төгс биш ч Google Sheets олон давуу талтай.

Гараас удирдах командууд

Бидний сайн мэдэх үйлдэл буцаах Control + Z, файл дотроос хайх үйлдэл хийдэг Control + F зэрэг стандарт коммандуудаас гадна таны мэдэхгүй байж болох командууд Гүүглд бий.

Жишээ нь Control + коммандыг ашиглан тухайн өдрийн он сарыг автоматаар хүснэгтэд оруулдаг. Харин Control Alt + командаар хүснэгтэд шинэ цонх нэмнэ.  Гарнаас удирдах коммандуудыг дэлгэрэнгүй харахыг хүсвэл Control / дараарай. 2

Хүснэгт доторх өгөгдлүүдийг төлөв байдлаар нь ангилах

Гүүглийн хүснэгтэн файл ашиглан өгөгдлүүдийг ангилж болдог. Үүнийг цаг агаарын мэдээ, сурагчдийн явцын дүн зэрэг харьцуулалт агуулсан мэдээллүүдэд ашиглахад тохиромжтой байдаг. Ингэснээр шаардлагатай үзүүлэлтүүд өнгө өнгөөр ялгарч,цц харахад хялбар болдог. Товчхондоо хүснэгтэд байгаа өгөгдлүүдийн хамгийн их утга тод өнгөөр харагдаж багасах тусам өнгө нь бүдгэрч харагдана. Онцлог нь утгууд тоогоор бус өнгөөр ялгарах юм. Conditional formatting-г ашиглахдаа өгөгдлөө сонгоод Format цэснээс Conditional formatting-г сонгоно.

3

Дараа нь Color scale хэсгээс ялгах өнгөө сонгоно. Ингээд хүснэгтийн бүх өгөгдлүүдийн өнгө өөрчлөгдөнө.

4

Conditional formatting хэсэгт зөвхөн өгөгдлийн өнгийг солиод зогсохгүй нөхцөл оруулж болдог. Бүх тохиргоог хийж дуусаад Done товчийг дарж хадгална.

5

Хүснэгтэд зураг оруулах

Та Гүүглийн хүснэгтэн файлд лого, дэлгэцийн зураг оруулахдаа Insert товчийг дараа нь image дарж байрлалаа зааж өгнө. Үүнээс хялбар аргаар бас зураг оруулж болно. Эхлээд зураг оруулах цонхоо сонгоод =image гэж бичнэ.

6

Дараа нь хаалтан дотор оруулах дүрс зурагт хамаатай URL хаягийг хуулж тавина. URL хаягийг оруулахдаа хаалтанд хийхээ битгий мартаарай.  

7

Имэйлээр сануулга хүлээж авах

Гүүглийн файлуудын давуу тал нь нэг файл дээр олон хүн зэрэг ажиллах боломжтой байдаг. Тайлан болон бусад бичиг баримтад орж байгаа өөрчлөлтүүдийг тухай бүрт нь имэйлээр хүлээн авах боломжийг Google Sheets олгодог. Хэрэв та Notification rules сонголтыг идэвхижүүлсэн бол файл хийсэн өөрчлөлтүүдээс гадна хамтран ажиллаж байгаа бүх хүний оролцооны тухай мэдээлэл танд имэйлээр очно. Сануулгын тохиргоог Tools цэснээс Notification rules-ийг сонгож хийнэ.

9

Дараа нь ямар мэдээлэл авахыг хүсч байгаагаа сонгоод Save товчийг дарж хадгална.

10

Имэйл хаяг болон URL хаягуудыг шалгах

Танд олон зуун имэйл хаягтай ажиллах шаардлага гарч байсан уу? Олон тооны имэйл хаяг, URL хаягтай ажиллахад хүндрэлтэй байдаг. Зарим хаягууд алдаатай байх нь ч бий. Массмэйл илгээх эсвэл имэйллист үүсгэх тохиолдолд имэйл болон вэбийн хаяг буруу байж болохгүй. Google Sheets алдаатай имэйл болон вэб хаяг илрүүлэх нэмэлт функцтэй. ISURL болон ISEMAIL томъёонуудыг ашиглан буруу хаягуудыг ялгаж болдог. Жишээ нь biz20academy.mn хаягийг бодит хаяг мөн эсэхийг шалгая. Ингэхдээ хоосон цонхонд "=ISURL" томъёог бичиж хаалтан дотор biz20academy.mn вэбийн хаягийг зурагт харагдаж байгаа биг бичиж оруулна. Хэрэв хаяг зөв байвал "TRUE" (valid) гэнэ. Буруу бол "FALSE" (invalid) гэж гарна.

13

Имэйл хаяг шалгахдаа ISEMAIL томъёог оруулаад имэйл хаягаа бүтнээр нь бичнэ.

14

Бусад нэмэлтүүд

Та Google Analytics-ийн хаягаа Google Sheets-тэй холбож болдогийг мэдэх үү? Эсвэл бүр Google Map-ыг Google Sheets-тэй холбож болдог байна. Үүнийг яаж хийх вэ? Гүүглийн файлуудын дээр төрөл бүрийн өргөтгөл оруулах боломжтой Add-ons цэс байдаг. Add-ons  цэсний Get add-ons-ыг сонгоод гарч ирсэн туслах цонхноос өөрт хэрэгтэй өргөтгөлүүдээ нэмж оруулаарай.

11