Landing page буюу газардах хуудас нь бизнесийн блог, сошиал медиа постууд, хайлтын системийн оновчлолоор хэрэглэгчдийн анхаарлыг мэдээлэл, сурталчилгааны контентууд байрлаж буй вэб хуудсанд чиглүүлэх маркетингийн нэг хэрэгсэл юм.  Газардах хуудас хэдийгээр маркетинг зар сурталчилгааны нэг хэсэг ч нийтлэг нэг зүйл рүү чиглүүлдэг загварчлагдсан, вэбсайтын доторхи вэб хуудасны бие даасан хэлбэртэй байдгаараа онцлог юм. Газардах хуудас нь вэб дэх контентийн  агуулга, яагаад хэрэгтэйг товч тодорхой дүрсэлсэн байдаг. Үнэндээ байгууллагын вэб сайт нь цахим орчин дахь уйтгартай танилцуулга шиг байж болохгүй. Харин түүнийг илүү үр ашигтай байдлаар ашиглах ёстой. 7 хоногийн 7 өдөр, өдрийн 24 цагийн турш тасралтгүйгээр хэн нэгний оролцоогүйгээр вэб сайтад тань хандах харилцагчдаас танай бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхох хэсгийг бүртгэж, тэдэнд дэлгэрэнгүй мэдээллийг илгээж байх тийм л идэвхитэй вэбсайттай байхад газардах хуудсыг ашиглах боломжтой.

Бизнес эрхлэгчид, маркетерууд өөрсдөө вэбсайтаа хийж, байнга сайжруулж байх нь бизнесийн үр ашгийг нэмэгдүүлдэг. Учир нь вэбсайт дахь бага зэргийн өөрчлөлт ч харилцагчдын хандалтын хэмжээнд нөлөөлж байдаг нь үнэн. Вэбсайтыг код бичихгүй хийх, сошиал медиад контентоо оновчтойгоор хуваалцах зэрэг боломжуудыг олгох интернет орчны платформууд байдаг. Тэдгээрийг газардах хуудастай оновчтойгоор хослуулан ашиглах боломжтой.

Газардах хуудасны төрлүүд

Газардах хуудасны нэлээд хэдэн төрөл байдгаас түгээмэл ашиглагддаг ЭНД ДАРЖ болон МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ юм.

ЭНД ДАРах газардах хуудас нь хэрэглэгчийг өөр хуудаснаас өөрийн вэбсайтад чиглүүлэн, дагуулж ирэх зорилготой. Ихэвчлэн цахим худалдааны сайтууд санал болгож буй бүтээгдэхүүнийхээ дэлгэрэнгүй мэдээллийг үзүүлэн хэрэглэгчид худалдан авах шийдвэр гаргуулах зорилгоор ашигладаг. Инбаунд зар сурталчилгааны урсгал нь дэлгүүрийн сагс болон бүртгэлийн хуудас уруу нийтлэг чиглэсэн байдаг. Зар нь хэрэгцээт мэдээллийг хэн нэгний шийдвэр гаргах хүртэл мэдээллээр хангаж чадахгүй тул ингэж холбосон нь илүү үр дүнтэй. Харин хэрэглэгчийн өгөгдөл болох нэр, имэйл хаягаар нь дамжуулан газардах хуудсанд хөтөлж аваачих хөтөч хуудсыг МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХад ашигладаг. Энэ хуудасны зорилго нь таны бүртгүүлсэн хувийн мэдээллүүдийг цуглуулан тодорхойлж дараагийн удаа холбоотой эсвэл сонирхсон бүтээгдэхүүн үйлчилгээ рүү холбох үүрэгтэй байдаг.  Олон аргаар энэ хөтөчийг ашиглаж болдог. Жишээ нь:

Формын хэмжээ болон ямар хэмжэээний хувийн мэдээлэл хүсч байгаагаас үүдэн шууд нөлөөллийн хэмжээ өөрчлөгддөг. Асуухаар оролдож буй хамгийн бага мэдээлэлийн тоо нь танд ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлэх оролдлого хийнэ гэсэн үг. Утас болон факсын дугаар асуулгүй зөвхөн имэйлээр холбогдох зорилготой.