Танай вэбсайтад анх нэвтэрч байгаа хүн ямар мэдээлэл аваасай гэж та хүсдэг вэ? Танай сайтаас мэдээллийг ямар замаар олдог вэ? Эдгээр асуултад хариу болгож доорхи зөвлөгөөг танд хүргэе. Хялбар ойлгуулахын тулд хайлтын вэб, мэдээний вэб болон худалдааны гэсэн гурван өөр төрлийн вэбсайтыг жишээ болгон авч үзлээ. Хэрэглэгч сайтын аль хэсэгт анхаарлаа илүү төвлөрүүлж байгааг харъя. Доорх гурван зурагт хүний хараанд хамгийн түрүүнд өртдөг хэсгүүдийг улаан өнгөөр харууллаа. Харин шар өнгөтэй хэсгүүдэд байгаа контентийн ганц нэг үгийг л уншаад өнгөрдөг бол хөх өнгийн хэсгүүдийг зэрвэс хараад өнгөрдөг аж. Гэхдээ энэ хөх өнгөөр харагдах талбаруудад сонирхол татахуйц зураг, бичлэг байрлуулахад нүдэнд өртөх магадлал нь нэмэгддэг байна. Улаан, шар, хөх өнгөөр тэмдэглэгдсэн талбаруудаас үлдсэн хэсгүүдийг уншигчид огт хардаггүй бөгөөд хэрэгтэй мэдээлэл байгаа гэж боддог ч үгүй.

3-%d1%81%d0%b0%d1%80%d1%8b%d0%bd-29%d0%bd%d0%b8%d0%b9%d1%82%d0%bb%d1%8d%d0%bb1 untitled

Таны харж байгаачлан хуудсыг доош гүйлгэх тусам анхаарч унших нь багасч байна. Энд ямар мэдээлэл урсаж байгаад ач холбогдол өгөхгүй байгаа нь харагдаж байна. Иймээс чухал, хүнд хүргэе гэсэн мэдээллийг вэбсайтын хуудсандаа дээхнүүр байрлуулах нь үр дүнтэй байхнээ.

gaze-plot

Вэбсайтад контент оруулахдаа дараах зүйлсийг анхаараарай.

  1. Бичвэр нь зургаас илүү хүний анхаарлыг татдаг.
  2. Хэрэглэгч вэбсайтыг зүүн дээд булангаас нь эхлэн хардаг.
  3. Хэрэглэгч, уншигчид баннерт  ач холбогдол өгдөггүй.
  4. Уншигч үсгийн фонд энгийн байхад дуртай. Ганган чамин фонд хэрэглэсэн текстийг уншихаас төвөгшөөдөг.
  5. Уншигчид вэбсайтын доод хэсгийг гүйлгэж л хардаг.
  6. Урт үргэлжилсэн текстийг уншихад төвөгтэй тул сэдэв агуулгаар нь догол мөрөө ашиглан параграфууд үүсгэ .
  7. Зарыг нүүр хуудсын хамгийн дээр эсвэл зүүн дээд буланд байрлуулвал хүнд илүү хүрнэ.
  8. Сурталчилгаа байрлуулах гэж байгаа бол сонирхолтой бичвэр, нийтлэлийн дундуур оруулаарай.
  9. Том зурагтай мэдээллийг хүмүүс илүү их үздэг.
  10. Гоё  гарчиг уншигчдын анхаарлыг татдаг.
  11. Хэрэглэгчид нийтлэл, бичвэрээс илүүтэй цэс, товч зэрэгт анхаарал хандуулдаг.
  12. Урт нийтлэл, бичвэрт жагсаалт оруулбал уншигчдын анхаарлыг илүү татдаг.
  13. Том текстийг хүмүүс залхуураад уншдаггүй.
  14. Текстийн фон цагаан байвал илүү тохиромжтой.
  15. Вэбсайтын цэс дээд хэсэгтээ байвал хүний нүдэнд илүү тусдаг.

Гар утсаараа вэбсайтад  ордог хүмүүст :

  1. Бичвэр, контентийг аль болох товч байлга.
  2. Ихэнх хүмүүсийн анхаарал дэлгэцийн зүүн дээд буланд чиглэдэг.
  3. Хэрэглэгчид дэлгэц дээр харагдаж байгаа нийт мэдээллийн ⅔-т л бүх анхаарлаа хандуулдаг.
  4. Гар утас ашиглагчид зурганд илүү ач холбогдол өгдөг.
  5. Гарчигаа богино бөгөөд сонирхолтой байлга.