Хүн болгон онлайнд холбогдсон шинэ ертөнц, шинэ дэлхий

Samsung Galaxy S7-ийн урьдчилсан захиалга өгсөн хүн бүрт Samsung Gear VR төхөөрөмжийг үнэгүй дагалдуулж өгч байсныг санаж байна. Энэ урамшууллын гол нь утсандаа бус харин хийсвэр ертөнцийг бодит мэт мэдрэгдүүлэх (виртуал бодит байдал) Samsung Gear VR төхөөрөмжид байлаа. Samsung Gear VR нь Samsung корпарацийн Oculus VR-тай хамтран хөгжүүлсэн гар утсан дээр суурилсан виртуал төхөөрөмж юм. Хэрвээ та бүхэн анзаарсан бол сүүлийн үед фэйсбүүк дээр 3D видеонууд харагдах болсон. Энэ нь АНУ-ын хийсвэр бодит орчинг хөгжүүлэн, түүнийгээ тоглоом болон бусад чиглэлээр зах зээлд нийлүүлдэг технологийн компани болох Oculus VR-ийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх үйл ажиллагааны нэг хэсэг байсан билээ. /https://www.oculus.com/

Samsung Gear VR - Гар утсан дээр нэмэлтээр залгах төхөөрмж Oculus Gear VR - Компьютер дээр ажиллаж өгөгдлөө авах төхөөрөмж (яг жинхэн мэт хөдөлгөөн хийх ба илүү уян хатан) Гэтэл энэхүү технологи фэйсбүүктэй холбогдоод байгаа шалтгаан нь 2014 онд Oculus VR компанийг фэйсбүүк 2 тэрбум ам.доллараар худалдан авсантай холбоотой. Марк Зүкерберг уг технологийн компанийг худалдан авахдаа "Интернэтэд суурилсан бидний бүх хэрэглээ ухаалаг утсан дээр төвлөрч байна. Өөрөөр хэлбэл Oculus Virtual Reality технологийг хэрэгжүүлж болох хамгийн зөв платформ дээр. Oculus Virtual Reality технологи нь бидэнд асар олон төсөөлөшгүй шинэ боломжийг авчирна. Жишээ нь: тоглоом, кино, очиж үзээгүй газар өөрийн биеээр дотор нь орсон мэт бодит орчин танд мэдрүүлэх болно. Та төсөөлдөө, өөр өөр газар өөр өөр хүмүүстэй онлайнаар холбогдон хийсвэр мөртлөө бодит ертөнцөд хамт байх, шүүх хурал, хурал зөвөлгөөн, хичээл гэх мэт олон зүйл дээр та алсын зайнаас яг тухайн газар өөрийн биеэр байгаа мэт хариу үйлдэл үзүүлж үүрэг оролцоотой байх болно. Энэ төхөөрөмж фэйсбүүктэй адил сая сая хүний өдөр дутмын хэрэгцээ шаардлага болно гэдэгт бид итгэж байна. ВИРТУАЛ БОДИТ БАЙДАЛ нь шинжлэх ухааны уран зөгнөлт мөрөөдөл байсан, яг л интернэт, компьютер, ухаалаг утас шиг. Шинэ ирээдүй ирж байна, шинэ ирээдүйг авчирахын тулд Oculus-ын хамт олонтой хамтран ажиллахыг мөн шинэ дэлхийг нээхийг тэсэн ядан хүлээж байна." гэжээ.

VR (Virtual Reality)/ Виртуал бодит байдал гэж юу вэ?

[pullquote align="normal"]Virtual Reality буюу VR гэдэг нь програм хангамжийн тусламжтай бүтээгдсэн хэрэглэгчидэд бодитой мэт харагдах хиймэл бодит орчин юм. Энэ нь хүний харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэх гэсэн таван мэдрэхүйг бодит мэт мэдрүүлэхийг хэлнэ. Virtual Reality-ийн тусламжтай та зугаацах, аялах, хөгжих, суралцах мөн өөрийн хүссэн дүрдээ хувирах, хүссэн орон зайдаа шилжих гэх мэтчилэн хязгааргүй боломжийг олж авна. Энгийн үгээр илэрхийлбэл MATRIX кино бодит амьдрал дээр. [/pullquote]

BBC-ээс ВИРТУАЛ БОДИТ БАЙДАЛ-ын зарим нэг хэрэглээг онцолж байна:

Аутизмын ойлголт

screenshot_3

Судлаачдын үзэж байгаагаар аутизмын талаар сонсож байсан хүмүүсийн дөнгөж 16% нь энэхүү өвчнийг юу болохыг мэддэг Англид аутизмтай 4 хүн дутмын нэг нь олон нийтийн газар очиж үзэхийг мөн тэнд бусад шиг ижил тэгш эрхтэйгаар байхыг хүсдэг. Тиймээс Английн Үндэсний Аутизмын Нийгэмлэгээс гадаад орчин бодит амьдралтай танилцахад нь зориулж аутизмтай хүмүүсд зориулсан тусгай кино энэ зун хийжээ. Үүний ачаар аутизмтай бяцхан хүү худалдааны төвөөр хөндлөнгийн хараа хяналтгүй, өөрийн мэдрэхүйндээ хөтлөгдөн бодит орчинд явж буй мэт мэдрэгжийг өгөх байдлаар нийгмийн харилцаанд орох боломжтой болж байгаа юм.

Виртуал бүтээгдэхүүн

screenshot_4

ВИРТУАЛ БОДИТ БАЙДАЛ нь бүтээгдэхүүнээ борлуулах түгээмэл хэрэгслийн нэг болж байна. Шинэ загварын танилцууллагаа ВИРТУАЛ БОДИТ БАЙДАЛ-аар танилцуулах гэх зэрэг технологийг бизнесийн үйл ажиллагааны нэг хэсэг болгож байгаа олон жишээ бий.

IKEA-аас бүрэн тавилагатай гал тогооны өрөөг ВИРТУАЛ БОДИТ БАЙДАЛ-аар харах боломжтой аппликэйшн гаргасан байна. Хэрэглэгч өөрийн хүссэн өнгө дизайнаар тавилгын сонголт хийж бодит төсөөллийг авах боломжтой юм. Лондонд болсон VR&AR нэртэй дэлхийн формд оролцсон IKEA-ийн төлөөлөгч хэлэхдээ:

[thrive_testimonial name="Ингрид Франов" company="IKEA" image="http://biz20academy.mn/wp-content/uploads/2016/11/0880916.jpg"]Тухайн аппликэйшныг гаргасан туршилтын хугацаанд бидний төсөөлж байснаас олон хүн татаж авсан. Түүнчлэн хэрэглэгчдээс өөр илүү олон өрөөний сонголт болон хэрхэн тавилгажуулах жишээ загварууд гаргах хүсэлт олноор ирсэн.[/thrive_testimonial] Зарим нэгэн хэрэглэгчээс байж боломгүй сонирхолтой хүсэлт иржээ. Жишээ нь: Нэгэн хэрэглэгч бөөрөнхий махтай хоолыг IKEA-ийн гал тогооны загварт байрлуулсан байхыг хүссэн байна. IKEA-ийн тавилгын дэлгүүр дэх рестораны хамгийн алдартай хоолны нэг учраас тэр хэрэглэгч бөөрөнхий махан хуургыг хүссэн байх. Бөөрөнхий махан хуургыг IКЕА-ийн Виртуал Бодит Гал Тогоонд байршуулсан дариуд нэг хэрэглээс: "Би та бүхэнд нэг зүйлийг хэлэхийг маш их хүсэж байна. Би танай загварын гал тогоонд байрлуулсан бөөрөнхий махан хуургатай хоолыг бараг 45 минут ширтэж зогслоо, үнэхээр гайхамшигтай" гэсэн захидал иржээ.

Виртуал мэс засал

screenshot_5

ВИРТУАЛ БОДИТ БАЙДАЛЫГ үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн томоохон салбар бол эрүүл мэндийн салбар юм. Мэс заслыг алсын зайнаас удирдах болон мэс засал хийхээс айдаг эмч нарыг бодит байдалд дасгах зорилгоор хэрэглэж байна.

Мэс заслын эмч доктор Шафи Ахмед 2016 оны 4 сард анхны бодит мэс ажлыг ВИРТУАЛ БОДИТ БАЙДАЛ/VR- аар туршлагажуулах ажлыг амжилттай хийсэн байна. Уг мэс засалд 14 улсаас 5000 гариу хүн хамрагдаж бодит байдалтай алсын зайнаас танилцаж, туршлагажсан.

Виртуал мэс засал нь нэгэн төрлийн бүтээгдэхүүн болж байна. Энэ нь мэс заслын эмчийг бэлдэх зардалыг багасгахаас гадна нэгэн зэрэг богино хугацаанд олон эмчийг хамруулж чадаж байгаа нь ирээдүйтэй бизнес төдийгүй эрүүл мэндийн салбарт гарсан томоохон шинэчлэлт боллоо.

Дэлхийн эргэн тойронд

round-the-world

"ДЭЛХИЙГЭЭС АНГАРАГ РУУ АЯЛАЛ" хийх ВИРТУАЛ АЯЛАЛ-ын программыг хийж, түүнийгээ аппликэйшн болгож Google Cardboard -оор ашиглах боломжтой байдлаар Google компани 2015 оны 9 сард Английн ерөнхий боловсролын сурагчдын хичээлийн хөтөлбөрт нэвтрүүлжээ. Үүгээр ч зогсохгүй технологийн энэ салбарт гарааны бизнесээ эхлүүлж буй компаниуд ирээдүйд хүүхдүүд боловсролыг бодит мэдрэмжээр хөгжилтэй байдлаар олж авна гэж үзэж байна.