Маркетингд имэйлийг өргөнөөр ашигладаг. Тэгвэл таны хүргэхийг зорьж байгаа мэдээллийг хүлээн авагчид хүрч байгаа байдлаар нь "хүйтэн имэйл" мөн маркетингийн имэйл гэж ангилж болно. Энэ хоёр имэлйийн хооронд хэдэн ялгаа бий. "Хүйтэн имэйл" сонсогдож буй шигээ хүйтэн хөндий байдаг. Үүнийг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр, имэйл листээр өөрийн бизнесийг сурталчилсан захиа тараах гэж ойлгож болно. Энэ төрлийн имэйлийг ямар нэгэн борлуулалт, бизнесийн  ярианд хариу авах, бизнесийн өсөлтөө сайжруулах зорилгоор илгээдэг.

Харин маркетингийн имэйл арай өөр. Заримдаа "дулаан  имэйл", "инбаунд имэйл" гэхчилэн нэрлэдэг бөгөөд зорилтот үйлчлүүлэгчиддээ хандсан, өөрсдийн үйлчилгээний талаар мэдээлэл өгч, аажмаар бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилж сонирхлыг татах зорилготой илгээдэг. Энгийндээ, эдгээр хүмүүс танай блог болон имэйл листэнд өөрсдөө бүртгүүлсэн тул мэдээ, мэдээлэл хүлээж авахад бэлэн байдаг. Таны имэйл хайрцагт ч мөн адил янз бүрийн сурталчилгаа, мэдээллийн имэйлүүд ирдэг шүү дээ. Гэхдээ “хүйтэн имэйл”ийг нээж үзэх нь ховор.

"Хүйтэн имэйл" эсвэл "дулаан имэйл" аль алиныг илгээхдээ өөрийн мэдээллийг үзүүлэх, холбоос дээр даруулах, хэрэглэгчийн сонирхлыг татахын тулд ёс зүйтэй байж, зарим дүрэм журмыг дагах ёстой. Үүнд дараах зүйлсийг анхаараарай:

Өөр өөр хүлээлт

Танай листэд бүртгүүлсэн хүмүүс танай ньюслэттэрийг маркетингийн имэйл гэж ойлгож хүлээн авдаг. Тэд танай байгууллагын тухай тодорхой мэдээлэлтэй, вэбсайтыг тань үзсэн, мэдээлэл авахыг зөвшөөрсөн. Ийм хүмүүст илгээсэн имэйл “дулаан имэйл” болно. Харин  "хүйтэн имэйл"ийн хувьд өөр. "Хүйтэн имэйл" хүлээн авсан хүмүүсийн хувьд тэд танай ньюслэттэрийг хүлээн авахыг хүсээгүй, танай байгууллагын талаар огт мэдэхгүй байх нь элбэг. Иймээс тэдгээр "танихгүй" хүмүүст имэйлээ уншуулж мэдээлэл хүргэхийн тулд хүндэтгэлтэй, бодитоор хандах ёстой.

Өөр өөр төрх

Маркетингийн имэйл хүлээн авч байгаа хүмүүс ямар төрлийн имэйл ирэхийг мэдэж байдаг тул хүн тус бүрт хандсан имэйл явуулах шаардлаггүй. Харин хүйтэн имэйл илгээж байгаа тохиолдолд нээж үзэх хүмүүсийн тоог нэмэгдүүлэхийн тулд агуулгад онцгой анхаарах хэрэгтэй. Хэрэгцээтэй мэдээлэл агуулсан байх тусам олон хүнд хүрнэ. Тиймээс хувийн байдлаар хандалгүй бүх хүн уншиж болох, хэрэгцээтэй мэдээлэл явуулсан нь дээр.

Нөгөө талаас, "хүйтэн имэйл"-д хамгийн сайн хариу авахын тулд хүлээн авч байгаа хүнд яг өөрт нь л хандан илгээж буй мэт бодогдуулах ёстой. Ийм имэйлд олон төрлийн өнгө, html формат, параграф оруулж, массмэйл шиг харагдуулах нь зохимжгүй. Танай хэрэглэгч зөвхөн өөрт нь зориулсан байна гэж бодвол имэйлийн халуун дотно хүлээн авна. Ядаж имэйлийн загвараар яг өөрт нь хандсан “хэрэглэгчийн нэр” эсвэл ямар нэг хувийн мэдээллийг оруулж хандвал илүү сайн үр дүнд хүрнэ.

Мөн та "хүйтэн имэйл"-ийг илгээхдээ Mailchimp болон имэйл маркетингийн автомат систем битгий ашиглаарай. Энэ нь таны имэйлийг массмэйл буюу хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр цуглуулсан имэйл листэд тараасан зар болгож харагдуулна. Илгээх зайлшгүй шаардлага гарвал нэг нэгээр нь эсвэл “Mail Merge” ашиглан явуулсан нь дээр..

Өөр өөр зорилго "Хүйтэн имэйл" болон маркетинг имэйлийн зорилгыг битгий хольж хутгаарай. "Хүйтэн имэйл"-ийн ганц зорилго нь ихэнхдээ ямар нэгэн хариу авах, харилцааг эхлүүлэх байдал бол маркетингийн имэйл ашигладаг маркетерууд имэйл авсан хүмүүсийг линк дээр даруулж, ямар нэгэн аргаар вэб рүүгээ хөтлөн аваачих маркетингийн зорилготой байдаг.