Хэн нэгэнд бэлэг сонгох нь хэцүү даалгавар гэдэгтэй та санал нийлэх байх. Баяр ёслол, тэмдэглэлт өдрөөр “юу бэлэглэх вэ?” гэдэг асуулт биднийг багагүй сандаргадаг.  Хэрэв та энэ шинэ жилээр бизнесмэн найздаа бэлэг хайж байгаа бол танд хэрэг болох санаануудыг хүргэе! 

ХЭРЭГЛЭЭНИЙ ПРОГРАММУУД

20161220193823-woman-working-laptop

Asana

Asana нь ажлуудыг тус тусад нь ангилан төлөвлөгөө, үйл явц, гүйцэтгэл гэсэн үзүүлэлтээр гаргадаг, хамтран ажиллахад зориулагдсан программ юм. Гүйцэтгэх ажилд хамааралтай ажилтнуудаас гадна, харилцагчиддаа нэмж онлайн талбар үүсгэж болдгоороо давуу талтай.

Trello

Trello нь алба, хэлтэс төдийгүй ажлын даалгавар тус бүр дээр ангилал үүсгэн гүйцэтгэл тус бүрийг нарийн зохион байгуулах боломжтой программ юм. Trello дээр хугацаа заасан ажил хийх, төлөвлөгөө гаргах, ажлын явцыг дүгнэхэд тохиромжтой.

Airtable

Airtable нь хүснэгтэнд тулгуурласан аппликэйшн бөгөөд олон ажил зэрэг эхэлж байгаа эсвэл зохион байгуулах шаардлага гарсан үед нэн тохиромжтой. Airtable аппликэйшн нь ажлыг эмх цэгцтэй байлгахад тусладаг.

MeisterTask

Хэрэв та MindMeister ашигладаг эсвэл ашиглаж үзсэн бол MeisterTask таалагдах нь гарцаагүй. MeisterTask нь ашиглахад хялбар бөгөөд ажлын хар зураг гаргах, төлөвлөгөө боловсруулах, танилцуулга хийхэд тохиромжтой.

DropTask

Өдөр тутмын ажил хөтлөлт явуулахад хамгийн тохиромжтой программ гэж үнэлэгдэж байгаа DropTask нь ажиллахад хялбар, өнгөлөг. Программын интерфэйс нь аль болох хялбар байхаар хийгдсэн ба гүйцэтгэх ажил тус бүр өөрийн гэсэн тойрогтой.

ШИНЭ НОМ

20161220205855-man-reading-book-bed

Шинэ ном унших нь шинэ санаа өгдөг гэж ярьдаг. Найздаа, хамтрагчдаа шинэ онд, шинэ санаа бэлэглээрэй.

1. Дийп Пателийн “A Paperboy’s Fable”

Энэхүү ном нь бизнесмэн, шинэ бизнес эхлүүлэх гэж байгаа хүмүүст гарцаагүй нэгийг бодогдуулах ном болсон байна. “Та заавал сүржин аппликэйшн эсвэл дэгжин робот бүтээж амжилтанд хүрэх албагүй. Зүгээр л өөрийнхөө хажуунаас шинэ санаа олж чадна” гэдгийг ойлгуулахыг зорьжээ. Түүнчлэн энэ номонд нэртэй профессорууд, гүйцэтгэх захиралуудын ярилцлага багтсан байна. Нэмэлтээр өнөө үеийн хамгийн шилдэг гэгдсэн мэргэжилтнүүдийн бизнес зөвлөгөөг давхар унших боломжтой аж.  

2. Адам Грантын “Originals

Зохиогч номондоо бидний тархины дээд хязгаарын тухай, тархи шинэ санаа гаргахдаа хэрхэн ажилладаг хийгээд өөдрөг үзэл яагаад шинэ санаа гаргахад тус болдоггүй тухай өгүүлжээ. Энэхүү ном нь шинэ бизнес эхэлж байгаа хүмүүст хамгийн тохиромжтой бөгөөд тэдэнд элдэв төсөөлөл мөрөөдлөөс ангижирч бодит амьдралд, бодит зүйлстэй нүүр тулж, даван гарахад туслана.

3. Чарлес Дьюхигийн “Smarter Faster Better

Дьюхиг өөрийн энэ номондоо ажлын бүтээмжийг юу хамгийн ихээр нэмэгдүүлж байдаг тухай бичжээ. Тэрээр “Ширээний ард олон цагаар суугаад ч үр дүн гарахгүй байх үе байдаг. Ажлын бүтээмж зөв сонголт хийхээс эхэлдэг” гэсэн байна. Цагаа дэмий үрэхийг хүсэхгүй байгаа хүн бүр энэ номын уншаарай.

ШИНЭ ТЕХНОЛОГИ

20161220193022-smart-watch-man

1. Bose QC35 чихэвч

Bose QC35 чихэвч нь дуу чимээг хамгийн сайн тусгаарладагаараа алдартай. Шинэ технологид сонирхолтой, хөгжим сонсож сэргэх дуртай залуу бизнесменүүдэд таалагдах нь лавтай.

2. Google Home AI

Хиймэл оюун ухаанд тулгуурлан бүтээсэн Google Home AI нь Гүүгл туслагчтай холбогддог бөгөөд нэг зэрэг олон ажил амжуулахад туслана.

3. Fire HD 8 таблет

Ажлын хэрэгцээнд тусгайлан зориулсан таблет бөгөөд Android үйлдлийн системтэй. Таблет нь анхлан хэрэглэж байгаа хүмүүс ч хялбархан ойлгох функцуудтэй. Бизнест өргөнөөр ашиглагддаг программуудыг дэмжиж ажилладаг.

4. Apple цаг

Apple бугуйн цагийн шинэчилсэн хувилбар. Өмнөх загвартайгаа адилхан ч хэд хэдэн шинэ функц нэмэгджээ. Усны бүрэн хамгаалалттай, GPSээр тоноглогдсон, нарны шууд тусгалд ч харагдахуйц тод дэлгэцтэй. Apple бугуйн цаг нь бизнесмэнүүдэд гайхалтай бэлэг болж чадна.

5. Зөөврийн цэнэглэгч

Зөөврийн цэнэглэгч хаана ч, хэнд ч илүүдэхгүй.

БИЗНЕСИЙН СЭТГҮҮЛҮҮД

20161220194659-man-reading-magazine Бизнес эрхлэгчид цаг үеэсээ хоцрохгүйн тулд мэдээ, мэдээллийг цаг  алдалгүй авч байх ёстой. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах хамгийн оновчтой сонголт нь бизнесийн сайн сэтгүүлүүд захиалан унших юм. Бизнесийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн дараах сэтгүүлүүдээс сонголтоо хийгээрэй. Forbes Forbes сэтгүүл нь худалдаа, санхүү, улс төр зэрэг сэдвийн хүрээнд нийтлэл гаргадаг нэр хүндтэй сэтгүүлүүдийн нэг. Тус сэтгүүл монгол хэл хэвлэгдэн гарах болсоор 3 жил болж байна. Bloomberg Businessweek Bloomberg Businessweek сэтгүүл зөвхөн санхүү, бизнесийн чиглэлээр дагнан нийтлэл гаргадаг. Долоо хоног тутмын энэхүү сэтгүүлд АНУ болон дэлхийн санхүүгийн зах зээлд болж буй үйл явдлуудын талаарх мэдээ мэдээлэл гардаг байна. WIRED WIRED сэтгүүл нь технологи, иннооваци, Мэдээлийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээлүүдийг нийтлэн гаргадаг. Технологитой холбоотой бизнес эрхэлдэг хүмүүст хэрэгтэй сэтгүүл. Entrepreneur Entrepreneur сэтгүүл нь нэрнээсээ эхлээд хэнд зориулсан нь тодорхой харагдана. Бизнесээ амжиллтай болгохоор зорьж байгаа, шинэ бизнес эхлүүлэх гэж байгаа, бизнесээ хөгжүүлэх хүсэлтэй хэн бүхэнд зориулсан зөвлөгөө мэдээллийн сэтгүүл юм. The Economist The Economist сэтгүүл нь уншигчиддаа бизнесийн хүрээний хамгийн чухал үйл явдлуудын тухай учир шалтгаан, хамаарлын тухай нарийн бодитойгоор таниулан хүргэдэг онцлогтой. The Economist сэтгүүлийн жилд нэг удаа хэвлэгддэг оны онцлох дугаар монгол хэл дээр хэвлэгдэн гарч байсныг та бүхэн санаж байгаа байх.