Та бизнесээ эхлүүлсэнч вэбсайтаа хийгээгүй байна уу? Орчин цагт байгууллагуудын мэдээлэл бүгд интернэтэд байрладаг болсон. Хүмүүс яагаад вэбсайтад зочилдог гэж та бодож байна? Ихэвчлэн мэдээлэл хайх зорилготой. Та бизнесийн ертөнцөд хөл тавьсан л бол хэрэглэгч танай мэдээллээр байнга дутагдаж байгаа гэдгийг санаж байх хэрэгтэй. Танай хэрэглэгчид таны мэдээллийг хангалттай олж авч чадаж байгаа болов уу? Үүнийг шийдэхийн тулд та яаралтай вэбсайт үүсгэн ажиллуулах хэрэгтэй. Та тэдэнд ямар агуулгатай мэдээлэл хүргэж чадахаас шалтгаалж, вэбсайтын төрөл болон хэмжээ өөр өөр байж болно.

Бизнес эрхлэгч танд вэбсайттай байхын 10 давуу талыг дурдъя.

1. Үнэ хямд

Та өөрийн бизнесийн сурталчилгааг ТВ, радио, хэвлэлийн зар сурталчилгаагаар цацаж байсан бол үнийн хувьд ямар байдгийг мэдэж байгаа. Зар сурталчилгаанд хөрөнгө оруулалт хийх нь зайлшгүй шаардлагатай боловч уламжлалт суртчилгаа нь нилээн өндөр зардалтай байна. Харин вэбсайттай болсноор та байгууллагынхаа зар сурталчилгааг зардал багатайгаар шийдэх болно. Маш олон төрлийн оффлайн зар сурталчилгаанууд интернэтэд байдаг бөгөөд заримыг нь бүр үнэгүй ашиглах боломжтой байдаг.

2.  Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ Вэб сайттай байх нь Таны хэрэглэгчдэд илүү амар, хялбар байдаг. Хүмүүс машинаа асаан танай дэлгүүрт очиж бүтээгдэхүүн хайж байснаас, таны вэб сайт руу орж бараа бүтээгдэхүүн үзэхдээ дуртай байдаг. Ингэснээр, хэрэглэгчийн Танаас асуух асуултууд багасч, цаг хугацаа зардал ч хэмнэх бөгөөд хэрэглэгчийн сэтгэл ханамж өндөр байна.

3.  Хэрэглэгчийн хүрээг тэлнэ Ихэнх бизнесүүд өөрсдийн хэрэглэгчидтэй болсон байдаг боловч, тэднээс өөр боломжит худалдан авагч, хэрэглэгчид эргэн тойронд нь байдгийг бодолцоогүй байдаг. Вэб сайт нь хэрэглэгчийн хүрээгээ тэлэхэд тусалдаг. Зөвхөн танай хот, улс төдийгүй бүр дэлхий даяар таны бизнесийг вэб сайтаар түгээж байдаг. Вэб сайттай байна гэдэг нь таны бизнес дэлхий дахинаа харагдах боломж юм.

4. Хэзээ ч хаанаас ч ажиллана Хэзээ нэгэн цагт Та өөрийн хэрэглэгчийг алдаж байсан уу? Жишээ нь дэлгүүр хаасан үед. Тэгвэл та вэб сайттай байснаар хэзээ ч хаагддаггүй дэлгүүртэй болно. Вэб сайт нь өдөр ч, шөнө ч, хэн ч, хэзээ ч хаанаас ч хандах боломжтой. Танай вэб сайтаар зочилсон хүн танай дэлгүүрт очиж байгаа мэт байхаар бүтээх нь хэрэглэгчдэд хялбар байдаг. Бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаарх мэдээллийг байрлуулахаасаа өмнө дахин нягталж байхыг сануулж байна.

5. Мэдээллээ хялбар шинэчлэх, хянах боломж Хэрвээ та вэб сайт эзэмшиж л байгаа бол Вэбийнхээ үйл ажиллагааг шалгаж, хариу өгч байх ёстой. Таны вэб сайтад хэдэн хүн, хэзээ, хэрхэн зочилсон, хэн хэн зурвас болон мэйл тань руу илгээсэн гэх мэт мэдээллүүдийг байнга хянах хэрэгтэй. Та вэбийнхээ хуудас бүрээр хандалтын мэлээллүүдийг харж, анализ хийх боломжтой. Түүгээр зогсохгүй хүссэн үедээ вэб сайтдаа шинэчлэл өөрчлөлтийг хийж чадна, цаасан бүтээгдэхүүнд харин ийм боломж бахгүй.

6. Бусад бизнестэй холбогдох Холбоосууд нь интернэт маркетингийн хувьд маш чухал байдаг. Таны вэб сайтыг бусад газрууд өөрийн сайттай холбох тусам танай компанийн болон бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл илүү олон хүнд харагдах болно. Таны вэб сайтын агуулга болон холбогдох мэдээллүүд нь бүтээгдэхүүн, үйлчилгээтэйгээ илүү уялдсан байвал олон хүн, байгууллагууд өөрсдийн вэб ба блогтойгоо холбодог. Энэ нь таны вэб сайтыг илүү үнэ цэнэтэй гэж танигдуулдаг.

7. Шууд харилцаа Вэб сайттай байх нь таныг хэрэглэгчидтэй тань илүү ойртуулж сайн харилцааг үүсгэдэг. Та бүртгэгдсэн хэрэглэгчиддээ зурвас илгээх, хэрэглэгчид танай бүтээгдэхүүн үйлчилгээний талаар өөрсдийн санал сэтгэгдэлээ үлдээх болон цахим шуудангаар илгээдэг. Энэ нь таны хэрэглэгчид тантай шууд холбогдож харилцаж байна гэсэн үг. Энэхүү боломж нь хэрэглэгчидтэйгээ маш сайн харилцааг үүсгэн бүтээж байгаа юм. Түүнчлэн тэдэнд өөрийн бизнесийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг зурвас болон цахим шуудангаар шууд хүргэх боломжтой.

8. Борлуулалт нэмэгдэнэ Олон хэрэглэгчидтэй болж, борлуулалтаа нэмэгдүүлэх нь таны бизнест хэрэгтэй. Үүнийг хийхэд вэб сайт тань Танд туслах болно. Та вэб сайтыхаа агуулга, сурталчилгаа, шинэчлэлийг тогтмол байнга хийснээр хэрэглэгчдийг вэб сайт руугаа улам олноор нь хөтөлж авчирна. Бүтээгдэхүүн, үйлчилгээтэйгээ хамааралтай олон мэдээ, мэдээлэл бүхий вэб сайттай байснаар таны борлуулалтын боломж илүү нэмэгдэнэ.

9. Найдвартай байдлын баталгаа Вэбсайттай байх нь хэрэглэгчдийхээ өмнө найдвартай байдлын баталгаа болж өгдөг. Та хэрэглэгчиддээ тэд яагаад танд итгэж болох талаар өөрийн вэб сайтаараа дамжуулан илэрхийлэх боломжтой. Энэ нь таны бүтээгдэхүүн, үйлчилгээнд эерэг хариу үйлдлийг үзүүлэх болно. Түүнчлэн вэбсайт нь хөрөнгө оруулагчдад таны бизнесийн тухай, ирээдүйд тантай юу хийж болох тухай болон Таны хэрхэн тогтвортой ажилладаг талаар мэдээлж байдаг.

10. Урт хугацааны үйлчлүүлэгчтэй болно Та үйлчлүүлэгч хэрэглэгч 2 ын ялгааг юу гэж боддог вэ? Хэрэглэгч нь тань дээр ирээд ямар нэгэн зүйл худалдаж аваад явчихдаг. Харин үйлчлүүлэгч бол таны байнгын хэрэглэгч, тэд танай бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдаж аваад тогтмол үйлчлүүлдэг. Та вэбсайттай болсоноор илүү олон үйлчлүүлэгчтэй болж бизнесээ өргөжүүлэх боломжийг нээж чадна.