Хүн амьдралдаа олон хүнтэй учирдаг. Найз нөхөд, бизнесийн түншүүд, хайртай хүн гээд олон төрлийн харилцаанд орж тухай бүр өөр зүйл мэдэрч, өөр туршлага хуримтлуулдаг. Тантай уулзах хүн амьдралд тань ямар нөлөө үзүүлэхийг таашгүй. Энэ удаагийн нийтлэлээрээ бид анхны уулзалтаар хэрхэн эерэг сэтгэгдэл төрүүлэх тухай энгийн дүрмүүдийг хүргэе.  

1. Уулзалтад явахаасаа өмнө багахан судалгаа хийгээрэй.

13527410-18970705-02-1472738190-650-19-1488295420-650-d81043295b-1492159981-1

Албан, албан бус аль ч уулзалт санаандгүй байдлаар болдоггүй. Тиймээс бага зэрэг зүтгэл гаргаад уулзалтанд очихоосоо өмнө нөгөө хүнээ багахан судлаарай. Түүний ажлын туршлага, хувийн сонирхол зэргийн тухай энгийн яриа өрнүүлж болох мэдээлэл танд хэрэгтэй. Энэ нь уулзалтыг илүү үр өгөөжтэй болгоно.  

2.Уулзалтыг агуулгын хүрээнд бэлд.

13527060-18971005-03-1472738394-650-22-1488295420-650-d81043295b-1492159981

Анхны болзоо, шинэ харилцагчтай хийх уулзалт эсвэл ажлын ярилцлагын алинд ч очих байсан бэлтгэлтэй бай. Тавих асуултуудаа бод, эсвэл танаас асууж болох асуултуудыг урьдчилан таамаглаж, зохих хариултуудыг бэлд. Та хэлэлцээрийн зөвхөн нэг талыг харж байгаагаа битгий мартаарай. Яриа ямар ч шийдэлд хүрч болно. Тиймээс уулзалт хэрхэн өрнөж болох талаар хэд хэдэн янзаар таамаглаж ямар ч нөхцөлд уян хатан байгаарай.  

3. Анхны уулзалтын үеэр хүн бүр л сандардаг.

13527360-18972955-04-1472738696-650-36-1488295420-650-d81043295b-1492159981

Анхны уулзалтын үеэр хүн бүр л тулгамддаг нь нууц биш. Анхны болзоо, бизнес уулзалт аль нь ч бай, цөөн хүн л сайн мэдэхгүй хүнтэйгээ анх ярихдаа нээлттэй байж чаддаг байна. Бид бүгд л “Анхны сэтгэгдэл ямар байх бол?” гэж, эсвэл ямар нэг чухал зүйлийг мартчих вий хэмээн санаа зовдог. Эсрэг хүн тань итгэл дүүрэн харагдаж байлаа гээд энэ нь тайван, санаа зовохгүй байгаа гэсэн үг биш юм. Хэрэв та бусад хүмүүсийг таны л адил сандарч, тулгамдаж байгаа гэдгийг ойлгох юм бол өөрийгөө ч тайван байлгаж чадна.  

4. Инээмсэглэл бол таны хамгийн сайн хэрэгсэл.

13527310-18973155-05-1472738920-650-5-1488295420-650-d81043295b-1492159981

“Анхны уулзалтын үеэр инээмсэглэ” гэдэг хуучны зөвлөгөө байдаг. Гэхдээ ярзайтал инээсэн хуурамч инээмсэглэл таныг ямар ч хэрэггүй зүйл борлуулах гэж байгаа борлуулагч мэт сэтгэгдэл төрүүлж, сөргөөр нөлөөлөх талтай. Инээмсэглэлээ чин сэтгэлийн жинхэнэ инээмсэглэл болго. Ингэснээр та ирээдүйд чухал байж болох харилцаанд таатай сэтгэгдэл төрүүлж чадна.  

5. Хүний нүд рүү нь харж ярь.

13527260-18977655-06-1472739191-650-15-1488295420-650-d81043295b-1492159981

Хүний нүд рүү эгц харж ярих нь таныг чин сэтгэлээсээ, нээлттэй, зоригтой хүн болохыг харуулна. Ярилцахдаа харцаа буруулж ярьдаг хүн сэжигтэй, өөртөө итгэлгүй харагддаг. Ярилцагчийнхаа нүд рүү нь харж ярьж байгаарай. Гэхдээ тааралдсан болгоноо ширтээд байж болохгүй нь мэдээж. Янз бүрийн газар орны өөр соёлтой хүмүүсийн хооронд харилцааны ялгаа их байдгийг санаарай. Жишээ нь нүд, нүдээ харж ярих явдал барууны соёлд хэвийн үзэгдэл бол өөр хаа нэгтээ бүдүүлэгт тооцогдож мэднэ. Эвгүй байдал үүсгэхгүйн тулд уулзах гэж буй хүнийхээ амьдардаг газар орны соёлыг судлахад илүүдэхгүй. Хэрвээ та өмнө нь мэдэж чадаагүй бол уулзаж буй хүнийхээ дохио зангаа, биеийн байдал, аялга, мөн нүүрний хөдөлгөөнийг ярилцаж байх үедээ ажиглаарай.  

6. Ёсыг нь дагаж хүндэтгэж мэндлээрэй.

13527210-18696505-4_111-1471945127-650-8-1488295420-650-d81043295b-1492159981

Улс үндэстэн бүрийн мэндэлж золгох ёс өөр байдаг. Хэрэв та гадаад хүнтэй уулзах гэж байгаа бол мэндлэх ёсыг нь судалж мэдээрэй. Бидний энгийн үед гаргадаг харилцаа бусад зан заншилд ёсгүй санагдаж болох юм. Мэдээж тэд соёлын ялгаа байгааг ойлгож байгаа. Гэхдээ л та зочдоо зөв сайхан угтаж авбал уулзалтыг амжилттай болгох боломжийг нэмэгдүүлнэ.  

7. Орчин тойрны зүйлсийг ажиглаж, яриа өрнүүлэх сэжүүр болго.

13527160-18982355-07-1472739772-650-13-1488295420-650-d81043295b-1492159981

Хэрвээ уулзалт нөгөө хүний тань офис, гэр, эсвэл байнга очдог газарт товлогдсон бол эргэн тойрноо сайн ажигла. Орчин тойронд анхаарлаа хандуулж, ном, урлагийн бүтээл, тавилга, бэлэг дурсгалын зүйлс, гэрэл зураг гээд нөхцөл байдлыг дотно, нээлттэй болгож чадах ярианы сэжүүр олж авахыг хичээгээрэй.  

8. Сонирхол дээр нь тулгуурла.

13527110-18980505-08-1472739598-650-15-1488295420-650-d81043295b-1492159981

Бусдын хэрэгцээ, сонирхол, таалалд анхаарлаа төвлөрүүл. Тэдний ойлгодог, хүлээн авдаг хэв маяг руу нь чиглүүлж хүсэж буй зүйлийг нь санал болго. Тантай хамтран ажиллахын давуу талуудыг анзаарагдахгүй байдлаар тайлбарлаж өг. Гэхдээ энэ нь таныг өөрийн хүсэл сонирхлоо хойш тавь гэсэн үг биш бөгөөд ганцхан өөрийн хүсэл зорилгод төвлөрөх хэрэггүй гэсэн үг юм.

 

9. Хэт удаан ярьж бусдыг залхаах хэрэггүй.

13527010-18982155-09-1472739749-650-15-1488295420-650-d81043295b-1492159981-1

Уулзалтыг цагтаа дуусгах их чухал. Шийдвэрлээгүй асуудал үлдсэн ч эхний уулзалтанд энэ хэвийн үзэгдэл. Харин хоёр дахь уулзалтаараа ярьж дуусаагүй чухал асуудлуудаа илүү нухацтай ярилцахыг бодоорой. Анхны уулзалт хоёр талд харилцан бие биенээ мэдэх боломжийг олгодог. Шууд л бүх юман дээр зөвшилцөхийг оролдох нь тийм ч зөв шийдэл биш юм. Гэрээ хэлэлцээр хийх явцыг дэс дарааллаар нь хийх нь зүйтэй.