Хүн бүр танилын хүрээ чухал гэдгийг мэддэг ч цөөн хүн л танилын хүрээг хэрхэн бий болгох талаар мэддэг. Бизнес эрхлэгчдийн хувьд энэ нь хамгийн чухал чадваруудын нэг гэдэгт эргэлзэхгүй. Азаар та танилтай болоход заавал өндөр боловсролтой байх эсвэл баян аав, ээжтэй байх шаардлагагүй юм. Өөрийн танилын хүрээг өсгөнө гэдэг нь яг үнэндээ маш энгийн үйл явц юм. Дараах зөвлөгөөг танд хүргэж байна.

  1. Бизнесийн уулзалтууд болон хувь хүний хөгжлийн эвентүүдэд оролцох
Хэрвээ та загас барихыг хүсвэл, загас байгаа цөөрөм рүү очих хэрэгтэй! Үүнтэй адил хэрэв та өндөр түвшний харилцагчидтай болохыг хүсвэл, тэдний очдог газарт очих хэрэгтэй. Энэ хүрээнд олон танилтай болох хамгийн сайн арга нь бизнесийн уулзалтуудад оролцох юм. Тухайлбал, Meetup.com руу орж өөрийн бизнесийн үйл ажиллагаатай  холбоотой эвентүүдэд оролцож болох юм. Та өөрийн салбарын хүмүүстэй уулзахын зэрэгцээ өөрийнхөө үнэ цэнээ өсгөж буйдаа баяртай байх болно. Startup Stock Photos Уулзалтын үеэр өөрийгөө болон компанийнхаа талаар сурталчлах гэж оролдоод хэрэггүй.  Зүгээр л тэнд байгаа хүмүүстэй уулзаж, танилцсанаар та өөрийн маркетингаа хийж чадлаа гэсэн үг. Таны төлөвлөсөн шиг олон хүнтэй танилцаж чадаагүй байлаа ч эдгээр эвентүүд таны хувийн өсөлт, бизнесийн амжилтад өөрийн хувь нэмэрээ оруулах болно.
  1. Хамгийн сайн контентыг бүтээ
Бизнес оройн зоогт зориулан маш шаргуу ажиллаж, хэдэн зуун нэрийн хуудас хэвлэж,(эргээд тэр нь хогийн саванд л хаягддаг) тарааснаар хэдэн арван нэр хүндтэй, нөлөөлөгч хүмүүс тань руу холбогдоно гэж найддаг. Яг л мөрөөдөл шиг сонсогдож байгаа биз? Startup Stock Photos Хэрвээ та хүмүүст хэрэгтэй сэдвээр нийтлэл бичиж, зөв видео контентуудыг бэлтгэж чадвал, илүү олон хүнийг татаж чадахаас гадна компанийн лидерүүд зөвхөн тантай ярилцахыг хүснэ. Ингэснээр та утсаар өөрийн компанийн талаар танилцуулж цагаа үрэх ямар ч шаардлагагүй болно гэсэн үг. 3. 7 хоног бүр 2 шинэ хүнтэй танилц Хэрвээ та 7 хоногт хоёр шинэ хүнтэй уулзах зорилго тавьсан бол шинэ хүмүүстэй танилцах бүхий л сувгийг маш сайн судлах хэрэгтэй. 7 хоног бүр 2 шинэ хүнтэй танилцах шалтаг өөртөө гарган, танилуудаараа дамжуулан өөр хүмүүстэй танилц! Хүмүүс маш тусархаг байдаг юм шүү! photo-1461595520627-42e3c83019bc 4. “Зөвхөн чиний тухай биш” гэдгийг ойлго Танд нэгэн бяцхан түүх ярьж өгье. Ихэнх хүмүүс сар бүр “Өөрт нь ямар ашигтай вэ?” гэсэн хандлагаар мянган биш  юм гэхэд хэдэн зуун хүнтэй холбоо тогтоох(харилцах)-ыг хүсдэг. Үүнийг хийх хамгийн хялбар арга нь өөрийн хувийн сонирхолоо мартаж, өөрийн ашиг сонирхлын үүднээс бус хүнтэй үнэн сэтгэлээсээ харилцах юм. Тэгэхээр бусдад өөрийн сонирхлыг тулгахын оронд үнэ цэнэтэй харилцааг бий болгоорой. Тэднийг өмнө нь очиж байгаагүй газарт хоолонд урьж, тантай хамтарснаар өөрт нь хэр их ашиг нөлөөтэйг хэлж ойлгуулаарай. Та өөрийн зорилгыг гол болголгүй, хүмүүсийг харилцах урлагийг төгс эзэмшсэнээр хүчин чармайлт гаргалгүй таны бодсоноос ч илүү их амжилт танд ирэх болно.

Дүгнэлт:

Үнэнийг нь олоогүй цагт бүх зүйл хэцүү санагддаг шиг танилын хүрээгээ тэлэх нь захирлууд болон хувиараа бизнес эрхлэгчдийн хамгийн их айдаг зүйл мэт харагддаг.  Таны бизнес том эсвэл жижиг байхаас, таны карьер хэр байхаас үл хамааран та өөрийн салбарын топ тоглогчтой холбогдож чадах чадвартай байх хэрэгтэй. Энэ нь таны төсөөлсөнөөс ч илүү энгийн, хялбар зүйл юм.