Имэйлийн үйлчилгээ бизнесийн харилцаанд хувьсал авчирсан. Хэн нэгэн оффистоо байх эсэх, утасны дуудлагаа авсан эсэх, шуудангийн үйлчилгээний хурд зэргээс үл хамааран имэйлээр түргэн шуурхай харилцдаг болсон. Байгууллагууд маркетингийн компанит ажил явуулах, хэрэглэгчдэдээ үйлчлэх, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхдээ имэйлийг сонгох болсон нь цаг хугацаа орон зайн хязгаарлалтгүйгээр хамтран ажиллах, зардал хэмнэх чухал ач холбогдолтой.

Тэгвэл бизнесээ илүү үр ашигтай болгохын тулд яагаад имэйлийг ашиглах ёстой вэ?

Харилцахад хялбар Имэйл нь түргэн хугацаанд мэдээлэл дамжуулах, хүлээн авах, файл солилцох, хавсарган илгээх боломж олгодог. Имэйлийн хайрцагт байгаа имэйлүүдийг архивлах, хэрэгтэй үедээ хайлт хийн олж авахад хялбар байдаг. Имэйлийн үйлчилгээг шинэ хэрэглэгч олж авах, одоо байгаа хэрэглэгчдэд тусламж үйлчилгээ үзүүлэх, ажилтнуудаа хөгжүүлэх, хамтран ажиллахад ашиглаж байна.

Хямд үнэ Жижиг бизнес эхлүүлэхэд бага төсвөөр их зүйл амжуулах шаардлага бий болдог нь бизнесийн амьдралын бодит байдал. Бизнесээ эхлэх үедээ үнэгүй имэйл, вэбийн үйлчилгээнүүдийг ашиглан зардлаа хэмнэж болох юм. Олон хуудас документыг шуудангийн үйлчилгээгээр биш имэйлээр явуулах нь зардлыг хэмнэнэ.

Маркетинг Имэйлийн бизнес дэх гол хэрэглээ нь маркетинг юм. Имэйлээр маркетингийн компанит ажил явуулах нь хямд зардалтай, үр дүнтэй байдгаас гадна хэрэглэгчдэд илүү таатай хүлээн авдаг. Имэйлээр хямдралын эрхийн бичиг, дэлгүүрийн шинэчлэлт, ажлыг санал, бүтээгдэхүүний танилцуулга зэргийг давтамжтайгаар, сонирхолтой байдлаар хүргэж болдог.

Холбогдоход хялбар Та интернэтэд холбогдсон төхөөрөмжтэй байхад гэртээ, ажил дээрээ, замд явсан ч имэйлээ шалгаж чадна. Ажилтан, ажил олгогч нар цагийн зөрүүтэй үед ч имэйлээр холбогдон ажил хэргээ явуулах, харилцаа холбоогоо уян хатан байлгах нь чухал ач холбогдолтой. Энэ нь онлайнаар үр дүнтэй ажиллах гол хүчин зүйл юм.

Та манай академиас бэлтгэн гаргаж байгаа имэйлийн зөв зохистой хэрэглээ сургалтыг онлайнаар ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзээрэй.