Чухалчилж үздэггүй зүйлийнхээ төлөө  шаргуу ажиллахыг стресс, дуртай зүйлийнхээ төлөө зүтгэл гарган ажиллахыг хүсэл тэмүүлэл гэдэг.

Саймон Синек

Ажил болон карьерийн ялгааг харуулахаар дараах мэдээллийг танд зориулан бэлтгэлээ. 242 Та ажилдаа богино хугацаанд ажиллах уу? эсвэл урт хугацаагаар ажиллах уу? гэж өөрөөсөө асуугаад үзээрэй. Хэрвээ богино хугацаанд гэж бодож байвал урам зоригтой ажиллахад хэцүүхэн байх болов уу. Танд шинийг санаачлах сэдэл барагтай бол төрөхгүй. Учир нь та урам зориггүй ажиллаж байна. Ийм хүмүүс бусад ажилтнууд, хэрэглэгч үйлчлүүлэгчид болон удирдлагуудын сэтгэлд хүрч, анхаарлыг татах нь ховор байдаг аж. Харин таны ажилдаа хандах хандлага илүү алсыг харсан урт хугацааных бол үүнийг дагаад бодол санаа ч бүхэлдээ өөрчлөгдөх болно. Та компаниа амжилтад хүрээсэй гэж хүснэ. Та компаниа өсөн дэвжихэд нь юугаар тусалж чадах талаар бодож эхэлнэ. 243 Миний бодлоор мэргэжлийн хөгжил, хувийн өсөлт нь амжилттай байх хамгийн чухал хэсгүүдийн нэг. Ажилтан өөрийгөө оргилд хүрлээ, чаддаг боллоо гэж бодож эхлэх үедээ хичээхээ больж эхэлдэг. Та өөрийн дуртай салбартаа, дуртай ажлаа хийдэг бол тэд таны карьерийн өсөлт хийгээд өөрийн манлайлах ур чадвараа хөгжүүлэхэд тань урт хугацаанд туслах болно. Хэрэв та ажлаас ажилд шилжиж явдаг бол мэргэжлийн өсөлт, урагшлан дэвжихэд хэцүүхэн байх болно. Таны хувьд ажил гэдэг зүгээр л орлого олох эх үүсвэр төдий байдаг бол өсөн дэвжих эсэх тань хамаагүй байх. 244 Мөнгө хуримтлуулах, туршлага олж авах хоёрын гол ялгаа юу вэ? Тэдний зорилго өөр өөр. Мөнгө чухалчилдаг хүмүүс сарын эцэст ирдэг төлбөрийн хуудсыг чухалчилдаг бол туршлага хуримтлуулагчид өөрийн зөвлөгч, хамтрагчтайгаа удаан хугацааны харилцаанд байхыг илүүд үздэг. Өөрийн дуртай салбар, байгууллагадаа сэтгэл хангалуун ажиллаж байхад мөнгө бол дараагийн хэрэг. Гэтэл та зүгээр нэг ажил хийдэг бол туршлага олж авч чадахгүй. Учир нь тэнд таны авахыг хүсч байгаа туршлага байхгүй. 245 Та сонирхолгүй, ач холбогдол багатай газар ажиллаж байвал таны ажлын бүтээмж байж болох хамгийн бага хэмжээнд байх нь ойлгомжтой. Гэтэл өөрийн дуртай ажлаа хийж байвал та өөрт оногдсоноосоо ч ихийг хийж бүтээхийг зорино. Өөрийн хүсэл сонирхолд нийцсэн ажлаа олсон бол илүү цагаар ажилласан ч ядрахгүй. Үнэндээ танд цаг хэрхэн өнгөрч байгааг анзаарах ч завгүй баяртайгаар ажиллах болно. Учир нь та компаниа амжилтад хүргэхийг үнэхээр их хүсэж байна. Хэрвээ компани амжилттай ажиллаж байвал та ч мөн ажилтанд хүрнэ. Өөрийн дургүй зүйлээ хийж, түүнийгээ илүү сайн хийх ёстой юм шиг ажиллаж өөрийгөө хурцлах хэцүү.   246 Мэдээж ажил дээр сайн, муу янз бүрийн л өдрүүд таардаг. Гэхдээ дуртай ажлаа хийж байгаа үед ажлын өдрүүдээ ихэнхдээ аз жаргалтай дуусгах болно. Гол нь та хичээж ажилласан, сайн зүйлийг хийж чадсан бол сэтгэл хангалуун үлдэх болно. Өдөр хоногийг өнгөрөөн ажиллаж байгаа хүнд ажил дээр гардаг жижиг асуудлууд хүндээр тусч, ганц хоёр шил пивоор дуусах нь элбэг. Гэхдээ хүмүүс санхүүгийн эрх чөлөөгүй байдлын тухай боддог хирнээ сэтгэл зүйн хувьд ямар байдаг тухайгаа анхаардаггүй. Ажлынхаа талаар ярьж байгаа хүмүүсийн яриа үндсэн хоёр хэсэгт л хуваагддаг нь үүний нотолгоо болж байна. Нэг хэсэг нь ажилдаа дуртай байдаг бол нөгөө хэсэг нь ажлаа үзэн яддаг. 250 Ажилдаа үнэн сэтгэлээ зориулан ажилладаггүй хүн өдрийн ихэнхийг цаг руу харж харих цагаа хүлээсээр өнгөрөөнө. Харин өөрийн дуртай ажлаа хийж байгаа хүнд энэ бүхэн эсрэгээрээ байна. Та үнэхээр өөрийн дуртай ажлаа хийж цагийг өнгөрөөх үед танд цаг хугацаа хангалтгүй санагдана. 247 Даваа гарагийн өглөө. Хүн бүр л ахиад л даваа гараг гэцгээдэг. Ажилдаа дуртай хүмүүсийн хувьд эрч хүчээр дүүрэн шинэ долоо хоногийн эхлэл болдог. Хийж буй зүйлдээ дурлах нь долоо хоногийг илүү бүтээлч, үр дүнтэй болгодог бол идэвхгүй ажилтны шинэ долоо хоногийн хямрал ням гарагаас л эхэлдэг байна. 249 Зөв ажлын байраа олоогүй ажилтан ихэнх цагийг шинэ ажил хайхад зарцуулдаг аж. Ажил хайгаад байх нь төвөгтэй, дарамттай, хэцүү “ажил” шүү. Ажил дээрээ байхдаа шинэ ажил хайх нь эргэн тойрондоо хулчгар харагдана. Өөрийн цаг зав, эрч хүчээ иймэрхүү зүйлд үрэх нь зугаатай ажил биш шүү. Харин дуртай байгууллагадаа ажилладаг бол та цаг зав, эрч хүчээ нэр хүнд, холбоо сүлбээ үүсгэх мөн өөрийгөө хөгжүүлэх, өсөж дэвших “шатаа” босгоход зарцуулна.